Tag Archives: галактикийн төв

Манай галактикийн төвд орших 4 сая нарны масстай аврага хар нүх нь хааяадаа гэнэт идэвхжиж ойр орчны залгих гэж буй материэс рентген туяаг цацруулдаг ба саяхан болсон ийм нэгэн үзэгдэлийг шинэхэн сансарын дуран NuSTAR бүртгэн авчээ. Зохиогч: НАСА, Caltech, NuSTAR

Манай галактикийн төвд орших хар нүх

Манай сүүн зам галактикийн төвд биднээс 27,000 орчим гэрлийн жилийн зайд массаараа манай нарнаас 4,000,000 дахин том хар нүх оршин буй. “Нумын А од” хэмээх уг биет нь бидний мэддэг өөр зарим галактикуудын төвийн маш их идэвхитэй аврага хар нүхнүүдийн хажууд хамаагүй тайван байдлаар ойр орчиноосоо матери “иддэг” харьцангуй намуухан гэж хэлж болхоор хар нүх […]

Биднээс 40 гаруй сая гэрлийн жилийн цаана орших манай сүүн замтай хэмжээ болон хэлбэрээрээ тун төстэй Х5033 галактик. Уг галактикийн төвд асар их масстай аврага хар нүх орших бөгөөд түүнээс нь үүдэн галактикийн цөмөөс ирэх гэрэл их хэмжээгээр байнга өөрчилөгдөж байдаг. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Адам Блок, Аризонагийн Их Сургууль

Мушгиа галактик NGC5033

Доорх зурган дээрх мушгиа галактик нь NGC5033 гэсэн каталог нэртэй бөгөөд биднээс ойролцоогоор 40 сая гэрлийн жилийн зайд долоон бурхан одны ордны доох нь тэнгэрт оршино. Ягаан хэсэгүүд нь одод шинээр олноороо үүсэж буй орчинууд, цэнхэр хэсэг нь тод залуу аврага одод бөөгнөрөн орших хэсгүүд харин бор хар хэсэг нь тоосонцор болон молекулан устөрөгчөөс тогтох […]