Tag Archives: хөлөг

Метан хаана байна??

Өнгөрөгч долоо хоногт гарсан хамгийн сонирхолтой мэдээллүүдийн нэг нь ангараг гариг дээр ажиллаж буй манай НАСА-ийн Curiosity хөлгийн хэмжилтүүд байлаа. Юу гэхээр тус хөлөг дээр дайгдаж улаан нүдэн гариг дээр орчсон олон нарийн мундаг багажнуудын нэг нь тус гаригийн агаарын дээжнээс жаахан аваад найрлагыг нь хэмжээд үзсэн чинь метан гэх бодис огт илэрсэнгүй. Юуны өмнө […]

Сарыг тойрон эргэх бага гаригийг дүрсэлж буй хиймэл зураг. Зохиогч: Майк Гарлик

Бага гаригийг “чирж” авчираад сарны тойрог замд оруулах нь

Сансарын хөлгөөр жижигэвтэр бага гаригийг олзолж авж авчираад сарыг тойрон эргэдэг болгох боломжтой юу? New Scientist сэтгүүлд саяхан гарсан нийтлэлийн дагуу бол үнэхээр ийм зүйлийг зориглон хийхээр 2.6 тэрбум ам долларын өртөгтэй төслийг НАСА нилээн нухацтайгаар эргэцүүлж байгаа юм байна. Яг төлөвлөгөөний нарийн ширийнийг нь хараахан ил болгоогүй, угаасаа ямар аргачлалаар ямархуу технологийг ашиглаж шийдэх […]

Санчир гаригийн ар талаас. Зохиогч: НАСА, Кассини

Шөнийн санчир

Хэрвээ таны нүд үзэгдэх гэрлээс гадна инфра-улаан туяаг хардаг байсан бол санчир гариг нарны гэрэл шууд тусдаггүй ар талаасаа танд яаж харагдах байсан бэ? Доорх үнэхээрийн гайхалтай зургийг НАСА-ийн Кассини хөлөг энэ оны 10-р сарын 17-нд санчир гаригийг тойрсон 174-р тойргийн үеэрээ ар талаас нь авчээ. Өөрөөр хэлбэл сар маань дэлхий нар хоёрын дунд нь […]

Энэ зураг нь буд гаригийн хойд туйлын орчимыг харуулж байгаа ба шар өнгөөр будагдсан хэсэгүүд нь нарны гэрэл хэзээ ч үзэдгүй ба их хэмжээний ус агуулж байж мэдэх юм. Зохиогч: НАСА/Мэссенжер

Буд гариг дээрх мөс

Өнгөрсөн долоо хоногт гарсан хамгийн сонирхолтой мэдээллүүдийн нэг нь буд гаригийн туйл орчим дахь мөсний асуудал байлаа. Амласан ёсоор энэ удаагийн нийтлэлээрээ тэр нээлтийн тухай товч тайлбар бичиж байна. Буд гариг нь манай нарны аймгийн хамгийн жижиг гариг ба нартай хамгийн ойрхон оршдог нь. Хэмжээгээрээ манай гаригийн дагуул сартай ойролцоо ба нарыг маш зуйван замаар […]

ОУСС станц болон орчин үеийн бусад хөлгүүдийн гал тогооны булан нь ийм соронзтой хавтангуудаар дүүрэн байдаг аж.

Сансарын нисгэгчидийн хоол

Бага байхдаа байгалийн түүхийн музейг шалтгаангүйгээр олон удаа ахин дахин үздэг хүүхэд байлаа. Очих болгонд үзүүлэнгүүд яг таг хэвээрэй байх авч цаанаа л нэг өөр анх удаагаа үзэж буй мэт бүх юм нь их сонирхолтой санагддаг байж билээ. Миний санахын лав 10 гаруй удаа үзээд амжсан ба сүүлийн хэд дээр нь мөнгөө төлөхгүй хулгайгаар мурьж орж үзэж […]

Ангараг гариг тэнхлэгээрээ эргэх зуур нарлуу харсан хэсгийн агаар мандал нь халж тэлээд харин нөгөө тийш харсан хэсэг нь хөрж агшина. Тэлэх үедээ сансарын цацаргалтаас сайн хамгаалж харин агшсан үедээ хамгаалалтаа бага зэрэг алддаг байна. Зохиогч: NASA/JPL-Caltech/Ashima Research/SWRI

Ангарагийн гадрага дээрх цацраг идэвхийн хэмжээ

Улаан нүдэн гариг дээр өнгөрсөн 8-р сараас хойш ажилласаар байгаа Curiosity хөлгийн цуглуулсан хэмжилтээр бол ангараг гаригийн гадрага дээрх сансарын туяаны цацаргалтын хэмжээ нь дэлхийг тойрон эргэж буй олон улсын сансарын станц дээрх хэмжээтэй тун ойролцоо бололтой. Curiosity хөлөг нь дэлхийгээс өөр гариг дээр сансарын туяаны хэмжилтийг анх удаагаа хийж байгаа бөгөөд эхний ээлжинд хийгдсэн хэмжилтүүдээс […]