Tag Archives: хиртэлт

Кеплер дурангийн 22 сарын турш хуримтлуулсан хэмжилт дээр үндэслэн гаргасан манай сүүн зам галактикийн оддын гаригуудын тооцоо. Зохиогч: НАСА

10 гаруй тэрбум дэлхий шиг хэмжээтэй гаригууд

Амьдрал зөвхөн дэлхий дээр байдаг уу? ертөнцөд амьдрал хир элбэг байдаг вэ? гэх асуултуудын хариултыг олоход бид нэг том алхам урагшиллаа. Өчигдөрхөн өндөрлөсөн америкийн одонорон судлалын холбооны энэ жилийн эхний хурал дээр зарлагдсан хамгийн том мэдэгдэлүүдийн нэг нь НАСА-ийн Кеплер сансарын дурангийн хамгийн сүүлд хийгдсэн хэмжилтүүдийн талаар байв. Тэдгээр хэмжилтүүд дээр үндэслээд тооцоо хийхэд зөвхөн […]

Макимакигаас нар яаж харагдахыг дүрсэлж буй хиймэл зураг. Зохиогч: Өмнөд Европын Одонорон Судлалын Оргил

Одой гариг – макимаки

Одонорон судлалаар хүний олж авах хамгийн гайхалтай мэдлэгүүдийн нэг нь яахын аргагуй бидний энэ ертөнцийн хэмжээс билээ. Ихэнх хүмүүс ерөнхийдөө бид нар их өчүүхэн жижигхэн, ертөнц бол агуу том гэдэг дээр нээх маргаад байхгүй, гэхдээ яг хир их жижигхэн хир их том вэ гэдгийн талаар зөв ойлголттой хүн төдийлөн олон байдаг гэж бодохгүй байна. Жишээ […]

Хиртэлтийн яг оргил үеийн зураг. Сар маань нарыг бүтэн халхалж жирийн үед харагдадгүй нарны титмийн гэрэл сарыг тойрон ил харагдаж байна. Нарны гадрага нь 6000 орчим кельвиний температурт байдаг бол нарны титэм нь бүтэн сая гаруй кельвин буюу хамаагүй өндөр температурт оршдог. Яагаад гадрагын гадуурх титэм нь ийм өндөр температурт оршдогийг бид одоо хүртэл сайн ойлгодоггүй хэвээрэй. Зохиогч: Фил Харт

Нарны бүтэн хиртэлт Австралиас

Сая хоёрхон хоногийн өмнө өмнөд номхон далай болон австрали тивийн хойд хэсгээр бүтэн нарны хиртэлт болж өнгөрлөө. Уг нь энэ хиртэлтийг интернэтээр үнэгүй шууд дамжуулж байсан юм байна лээ, даанч миний бие зав муутай гүйсээр та бүгдтэй хуваалцаж амжсангүй. Тиймээс энэ бичлэгээр тус хиртэлтийн оргил үеийг буулгасан гайхалтай зургуудыг хуваалцаж байна:    

Шинээр нээгдсэн 4 одтой систем доторх гариг PH1-ээс тус системийн төвийн 2 од ойролцоогоор хэрхэн харагдахыг харуулж буй хиймэл зураг. Зохиогч: BBC

Одонорон сонирхогчидын тусламжтайгаар 4 нартай гариг нээгдлээ!

Манай нарны аймгийн гаригууд нар гэсэн ганц одыг тойрдог бол өчигдөрхөн мэргэжлийн болон сонирхогч одонорончид хамтран 4 одтой систем доторх гаригийг илрүүлжээ. Тэрхүү алсын гариг нь нэг хос одыг зуйван тойрог замаар тойрон эргэх ба энэ 3ыг цаана нь 2 хос од бас тойрон эргэнэ, тиймээс тэр гаригийн тэнгэрт  зарим үед 4 нар зэрэгцэн харагддаг […]

Сар сугар гаригийг хиртүүлсэн нь. Зохиогч: Дейв Харвей

Сар сугар гаригийг хиртүүлсэн нь

Уржигдар манай сар дэлхийтэй харьцангуй сугар гаригийг хиртүүлхэд Монголчууд нээрээ бөөн юм болох шив дээ хэхэ. Монголын мэдээллийн цахим хуудаснуудаас уншиж мэдсэнээр хүмүүс олноороо гандан орж ном уншуулж зарим нь бүр гадаа гудамжинд залбирсан ч гэнэ үү… бас фейсбүүк дээр АНУ-ын НАСА нь дэлхийг 6 цагийн дараа сүүлт одонд мөргүүлээд сүйрнэ гэсэн гээд л юм […]

Сар ба бархасбадь. Зохиогч: Кристиан Фатинанзи

Сар ба Бархасбадь

7-p сарын 15-нд дэлхийн дагуул сар манай нарны аймгийн хамгийн том гариг болох бархасбадийг бидэнтэй харьцангуй хиртүүлсэн билээ (тэнгэрт сар бархасбадийн урдуур нь халхлан өнгөрж гарсан гэсэн үг). Хиртэлт дуусаад бархасбадь сарны нөгөө талаас нь дөнгөж гарж ирж байгааг доорх зурган дээр Кристиан Фатинанзи Итали улсаас гайхалтай буулгажээ. Нар мандахын өмнөхөн авсан тус зургандээр хавирган […]