Tag Archives: ус

Ангарагийн нуур

Энэ сарын эхээр АНУ-д зохион байгуулагдсан жил болгоны том геофизикийн хурал дээр НАСА-ийн Сониучхан хѳлгийн багийнхан хэд хэдэн шуугиан тарьсан нээлтүүд зарласны нэг нь улаан нүдэн гариг дээрх эртний нуурны ул мѳрийн тухай байсан юм. Гаригийн экваторын орчимд 3.7 тэрбум жилийн тэртээ нилээн удаан хугацааны турш оршиж байсан энэ нуур нь цэнгэг устай байсан учир, […]

Сансарын шар айраг

Хэдхэн сарын дараа цаана чинь олон улсын сансарын станц (ОУСС) дээрх нисгэгчид шар айраг ѳѳрсдѳѳ хийхээр болсон байна. Америкийн сансарын шинжлэх ухааны боловсролын тѳв гэж нэг байгууллагын зарласан уралдаанд 11 настай Михал Бодзиановски гэж хүүгийн туршилтын санаа тэргуулж ОУСС дээр туршигдахаар болсон байна. Михалын тѳхѳѳрѳмж нь уртаашаа ердѳѳ 15 см л хүрэх маш жижигхэн энгийн […]

Титаны хуванцар

Хүмүүс бидний эргэн тойронг нилэнхүйд нь шахуу бүрдүүлж буй материал бол яахын аргагүй хуванцар билээ. Дэлгүүрийн уут сав баглаанаанаас эхсүүлээд гар утасны гэр, машины бампер гээд л бүгд нэг тѳрлийн хуванцарууд. Тэгвэл санчир гаригийг тойрон эргэж буй НАСА-ийн Кассини хѳлѳг бүх тѳрлийн хуванцарын амин зүрх болсон химийн нэгдэлийг түүхэнд анх удаагаа манай нарны аймагт дэлхийгээс […]

Сайхан муухай ангарагийн хөрс

НАСА-ийн Curiosity хөлгийн эхний 100 өдрийн хэмжилтүүд дээр үндэслэсэн 5 маш сонирхолтой нийтлэл өнөөдөр Science сэтгүүлийн шинэ дугаар дээр гарсан байна. Тэдгээрээс хамгийн сонирхолтой нь ангарагийн хөрсөн дахь усны болон перхлорат гэж бодисын агууламжийн тухай байв. Роботын хэмжилтээр анаграгийн гадрагын хөрс нь ойролцоогоор 2%-ийн (массаар) усны агууламжтай гэж гарсан байна, өөрөөр хэлбэл ердөө 0.03 метр […]

Энкеладусын өмнөд туйлын орчим дахь том том судлууд. Эх зураг нь хар-цагаан бөгөөд хиймэл цэнхэр өнгөөр судлуудыг тодруулсан байгаа. Зохиогч: НАСА, Кассини

Санчирын дагуулууд дээр амьдрал бий юу?

Энэ ертөнцөд зөвхөн манай гариг дээр л амьдрал оршин ирсэн үү? эсвэл маш ховор цөөн хэдэн газар уу? эсвэл бүр хаа сайгүй юу? бидний өнөөдрийн мэдэж байгаагаар ертөнц маань асар их уудам, манай нар шиг одод, тэдгээрийг тойрсон дэлхий шиг гаригууд маш элбэг. Мөн бидний мэдэх амьдралын хэлбэр үүсэн бий болход зайлшгүй шаардагдах ус энэ […]

Агаар мандалын маш өндөрт орших нимгэн үүлэн дахь их хэмжээний сунсан 6-өнцөгт кристалуудаар нарны саран дээр ойж буй гэрэл хугарч энэ зурган дээрх 22 градусын сарны гэрэлт цагирагийг бий болгож байгаа юм. Зохиогч: Энтони Аёмамитис

Сарны “цагираг”

Хүйтэндүү шөнөөр та сарны гадуур тод цагираг хааяа ажиглаж байсан уу? хальт хархаар цагаан саарал өнгөтэй мэт боловч сайн харвал өдөр нартай борооны үеэр харагддаг солонго шиг өнгө өнгийн гэрэлтэйгээр ажиглагдах энэ зүйл нь тийм ч ховор тохиолддог үзэгдэл биш юм. Агаар мандалын нилээн өндөрт маш нимгэн сая сая усны жижиг кристалуудаас бүрдэх үүл бий […]

Нарны гэрэл сарны гадрага дээр ойж хүрхрээний урсгалаар боссон усны дуслууд дотор ойж яг л өдөр харагддаг шиг солонго татлуулсан байгаа нь. Зохиогч: Тиери Лего

Сарны солонго

Нартай үед бороо орход нарны гэрэл борооны дусал дотор ойж хугаран үзэсгэлэнт солонго татуулдаг билээ. Тэгвэл бороогүй наргүй шөнөөр солонго татаж болох уу? бид л нарны гэрэл сарны туяа гэж ялгаж ярьдаг болохоос биш угтаа “сарны” гэрэл маань нарны гэрэл сарны гадрага дээр ойж бидэн дээр ирж байгаа хэрэг. Энэ гэрэл заавал бороон дуслаар бус […]

Шинээр нээгдсэн конгломерат чулуулгийг дэлхий дээрх голын бэлд бий болсон конгломерат чулуутай харьцуулан харуулж байна. Зохиогч: NASA/JPL-Caltech/MSSS and PSI

Эрт цагт ангараг гариг дээр ус урсаж байсан гэх шинэ ул мөр олдлоо

Curiosity хөлөг маань Гленелг хэмээх судалгааны анхны бай болсон газарлуу хүрэх замдаа нилээн хүчтэй урсгал усны нөлөөгөөр эрт цагт үүссэн байж болох чулуулгийн давхрагыг илрүүлжээ. Өмнө нь улаан нүдэн гариг дээр ус мөс оршиж байгаа/байсан тухай зөндөө ул мөр олж байсан хэдий ч, ийм эртний урсгал усны хайрган чулуулгийг анх удаа олсон нь энэ юм. […]