Tag Archives: устөрөгч

Бүргэдийн мананцар

Шөнийн тэнгэрт “могойн” одны ордны зүгт (Serpens) биднээс бараг 6500 гэрлийн жилийн зайд нэгэн аврага том устөрөгчийн молекулан үүл оршино. Уг үүлийг харагдах байдлаар нь “бүргэдийн” мананцар гэх бөгөөд угтаа оддыг олноор нь төрүүлж буй, маралын мананцар шиг оддын өлгий болсон аврага том цацаргалтын мананцар юм. Доорх зурган дээр харуулж буй хэсэг нь өргөөшөө 50-70 […]

Сайхан муухай ангарагийн хөрс

НАСА-ийн Curiosity хөлгийн эхний 100 өдрийн хэмжилтүүд дээр үндэслэсэн 5 маш сонирхолтой нийтлэл өнөөдөр Science сэтгүүлийн шинэ дугаар дээр гарсан байна. Тэдгээрээс хамгийн сонирхолтой нь ангарагийн хөрсөн дахь усны болон перхлорат гэж бодисын агууламжийн тухай байв. Роботын хэмжилтээр анаграгийн гадрагын хөрс нь ойролцоогоор 2%-ийн (массаар) усны агууламжтай гэж гарсан байна, өөрөөр хэлбэл ердөө 0.03 метр […]

М81 болон М82 нарын тулаан

Биднээс ойролцоогоор 12 сая гэрлийн жилийн зайд орших М81 болон М82 хэмээх хоёр галактик нь сүүлийн тэрбум жил гаруй тулалдаж байна. Хэдий тулаан ахиад нэг тэрбум орчим жил үргэлжлэх боловч хэн ялагчаар үлдэх нь тодорхой. Доорх гайхалтай зурган дээр харуулж буй галактикуудыг М82 (баруун) ба М81 (зүүн) гэж тус тус нэрлэнэ. Энэ зурган дээр М81 […]

Хиртэлтийн яг оргил үеийн зураг. Сар маань нарыг бүтэн халхалж жирийн үед харагдадгүй нарны титмийн гэрэл сарыг тойрон ил харагдаж байна. Нарны гадрага нь 6000 орчим кельвиний температурт байдаг бол нарны титэм нь бүтэн сая гаруй кельвин буюу хамаагүй өндөр температурт оршдог. Яагаад гадрагын гадуурх титэм нь ийм өндөр температурт оршдогийг бид одоо хүртэл сайн ойлгодоггүй хэвээрэй. Зохиогч: Фил Харт

Нарны бүтэн хиртэлт Австралиас

Сая хоёрхон хоногийн өмнө өмнөд номхон далай болон австрали тивийн хойд хэсгээр бүтэн нарны хиртэлт болж өнгөрлөө. Уг нь энэ хиртэлтийг интернэтээр үнэгүй шууд дамжуулж байсан юм байна лээ, даанч миний бие зав муутай гүйсээр та бүгдтэй хуваалцаж амжсангүй. Тиймээс энэ бичлэгээр тус хиртэлтийн оргил үеийг буулгасан гайхалтай зургуудыг хуваалцаж байна:    

Нумын одны ордонд орших маш үзэсгэлэнтэй улаан аалзан мананцарын зургийг Хаббл сансарын дуран авсан нь. Зохиогч: НАСА, Хаббл

Улаан аалзан мананцар

Энэ удаа ахин нэг үзэсгэлэнтэй гариган мананцарын тухай хальт бичье гэж бодлоо. Доорх зурган дээр харуулж буй маш нүсэр бүтэцтэй мананцар нь бусад гариган төрлийн мананцаруудын адилаар манай нар шиг од хөгшрөөд гаднах давхрагаа сансарт цацаж шидэлсэнээс л үүдэлтэй. Бидэнтэй харьцангуй тодорхой хэмжээний тэгш хэмтэй харагдах уг мананцарыг үзэгдэх байдлаас нь үүдэн “улаан аалзан” мананцар […]

Гариган мананцар РК 164 +31.1 нь манай нар 5 тэрбум жилийн дараа цөм дахь устөрөгчийнхоо түлшийг шатааж барсаны дараа ямархуу байдалтай байхыг дүрсэлж байгаа юм. Зохиогч: Висент Перис, Жэк Харви

Гариган мананцар РК 164 +31.1

Манай нар 5 тэрбум жилийн дараа яаж өөрчилөгдөх вэ? хариулт нь – доорх гайхалтай зурган дээр үзүүлж буй шиг болсон байх тун магадлалтай. Уг зураг нь сансар уудамруу тэлж буй аврага том бөмбөлгөн хийг харуулж байгаа бөгөөд энэ биетийг гариган мананцар РК 164 +31.1 гэнэ. Манай нар шиг хэмжээтэй од цөм дахь устөрөгчийн түлшээ барж […]

Хунгийн одны ордонд орших уг мананцар нь дотроо оддыг олноор нь үүсэн бүрэлдүүлж буй аврага молекулан үүл бөгөөд бидэнд харагдах хэлбэрээсээ үүдэн хүр хорхойн мананцар хэмээх нэрээрээ алдартай. Зохиогч: Фабиан Нейэр

Хүр хорхойн мананцар

Тэнгэрт хунгийн одны ордны зүгт орших манай сүүн зам галактикийн дискний шигүү олон оддыг харуулж буй уг зураг нь өргөөшөө 4 ширхэг бүтэн сарыг багтаахаар буюу тэнгэрийн 2 градусын орон зайг дүрсэлж байгаа юм. Зургийн зүүн хэсэгт орших оддын өлгий болсон өнгөлөг мананцар араасаа урт хар сүүл дагуулсан мэт харагдана. IC 5146 гэх каталог нэртэй […]

Хилэнцийн одны ордны сүүл хэсэгт орших М7 оддын нээлттэй бөөгнөрөл нь энгийн нүдээр харанхуй шөнө харагдах цөөн хэдхэн оддын бөөгнөрлийн нэг юм. Тус зургийг Африкийн Намиби улс дахь Хакос Фарм хэмээх одонорон судлалын оргилоос авчээ. Зохиогч: Диетер Вилаш

М7 – хилэнц дахь оддын бөөгнөрөл

Мэссиегийн каталогт 7-р биетээр тэмдэглэгдэн үлдсэн жижиг оддын нээлттэй бөөгнөрөл нь тэнгэрт энгийн нүдээр харж болох цөөн хэдэн оддын бөөгнөрөлүүдийн нэг юм. Тод хөх өнгийн гэрэл ялгаруулах аврага халуун оддоос тогтсон уг биетийг энгийн нүдээр харанхуй саргүй шөнө тэнгэрт хилэнцийн одны ордонд сүүл хавьцаа нь харж болно. М7 нь ердөө 100 гаруйхан оддыг агуулах бөгөөд […]

Гурван марал орчимын аврага молекулан үүлс. Эдгээр үүлс дахь устөрөгчийн атомуудын ялгаруулж буй зөвхөн нэгэн төрлийн гэрлийн бөөмсийг бүртгэн авч тус зургийг бүтээсэн юм. Зургийн төвөөс жаахан доох нь алдарт морин толгойн мананцар харагдаж байна. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Люис Гарэт

Морин толгойн мананцар

Шөнийн тэнгэрт харагдах маралын одны ордны зүгт маш олон одод шинээр үүсэн бүрэлдэж буй аврага молекулан үүлс хэд хэд оршдог ба тэдгээр нь манай нарны аймагтай хамгийн ойр орших оддын “өлгийнүүд” юм. Доорх гайхалтай зураг нь монголчуудын гурван марал хэмээн нэрлэж заншсан маралын одны орд дахь залгаа 3 од орчимын мананцар үүлсийг маш тодорхой харуулж […]

Өмнөх нийтлэлээр бичиж байсан муурны нүдэн хэмээх гариган төрлийн мананцар нь энэ зурагны төв хэсгийн жижиг бөөрөнхийдүү биет юм. Харин саяхан шинээр нээгдсэн гадуурх аврага том бүрхүүл нь тус од гариган мананцарыг үүсгэхээс өмнө нь сансарт шидэлсэн материалаас тогтож байгаа ба гариган мананцарын хэсгээс хамаагүй хөгшин учир илүү том хэмжээтэй, илүү сийрэг бас хамаагүй илүү бүдэг байгаа юм. Зохиогч: Дон Голдман

Муурны нүдэн мананцар 2

Саяхан хэдхэн хоногийн өмнө муурны нүдэн мананцарын тухай нийтлэл бичиж байсан билээ. Тус нийтлэлд манай нартай хэмжээгээрээ ойролцоо оддын үхэл хэрхэн үзэсгэлэнтэй гариган төрлийн мананцарыг бий болгодог тухай бичиж байсан бол энэ нийтлэлээр сүүлийн үед олноороо шинээр нээгдэж байгаа тэрхүү гариган мананцарыг бүрхэн орших хамаагүй том гэхдээ хамаагүй бүдэг бас сийрэг бүрхүүл хэсгийнх нь тухай […]