Tag Archives: туяа

Антарес Пуужингийн Хөөрөлт

Доорх гайхалтай зураг нь АНУ-ын Виржиниа муж дахь Валопс сансарын “буудлаас” энэ сарын 18-ны өглөө олон улсын сансарын станцыг чиглэн хөөрсөн Антарес пуужингийн дөнгөж газраас хөндийрөөд буй үеийг харуулж буй юм. Сансарын тээвэрлэлтийг өмнө нь зөвхөн улсын том том байгууллагууд хийдэг байсан бол сүүлийн хэдэн жил АНУ-д хувийн компаниуд энэ салбарт хүч түрэн орж ирж […]

Хэзээ мөдгүй дэлбэрэх гэж буй аврага од эта карина. Зохиогч: НАСА, Хаббл

Эвгүй Эта Карина

Өмнөд тэнгэрт “эта карина” хэмээх нэгэн тун эвгүй од бий. Энэ одыг түүхэнд анх алдарт одоноронч Эдмонд Халли 1677 онд 4-р хэмжигдэхүүний (1) од хэмээн тэмдэглэж үлдээсэн байдаг бол 18-р зууны дунд үед бүтээгдсэн каталог дээр карина одны ордонд орших 7 дахь тод 2-р хэмжигдэхүүний од гэж бүртгэгдсэн ажээ. (эта үсэг нь грек цагаан толгойн […]

Санчир гаригийн ар талаас. Зохиогч: НАСА, Кассини

Шөнийн санчир

Хэрвээ таны нүд үзэгдэх гэрлээс гадна инфра-улаан туяаг хардаг байсан бол санчир гариг нарны гэрэл шууд тусдаггүй ар талаасаа танд яаж харагдах байсан бэ? Доорх үнэхээрийн гайхалтай зургийг НАСА-ийн Кассини хөлөг энэ оны 10-р сарын 17-нд санчир гаригийг тойрсон 174-р тойргийн үеэрээ ар талаас нь авчээ. Өөрөөр хэлбэл сар маань дэлхий нар хоёрын дунд нь […]

Маралын мананцарын төв хэсэг. Уг төв хэсгийг түүний төвд орших 3хан сая жилийн настай Трапецэн бөөгнөрлийн 4 тод од гэрэлтүүлдэг ба сүүлийн үеийн судалгаагаар уг бөөгнөрөл дотор манай нарнаас 100 гаруй дахин их масстай аврага хар нүх оршиж байж мэднэ гэж дүгнэгдээд байна. Зохиогч: Хаббл Сансарын Дуран

Маралын зүрхэнд хар нүх бий юу?

Шөнийн тэнгэрт маралын одны ордны зүгт биднээс ойролцоогоор 1,500 орчим гэрлийн жилийн зайд манай нартай хамгийн ойр орших шинэ залуу оддын өлгий болсон маралын мананцар хэмээх аврага том молекулан үүл байрлана. Доорх зургийг алдарт сансарын Хаббл дуран авсан бөгөөд маралын мананцарын төв хэсгийг нь харуулж байгаа юм. Саргүй харанхуй шөнө энгийн нүдээр уг биетийг ажиглаж […]

Хунгийн одны ордонд орших уг мананцар нь дотроо оддыг олноор нь үүсэн бүрэлдүүлж буй аврага молекулан үүл бөгөөд бидэнд харагдах хэлбэрээсээ үүдэн хүр хорхойн мананцар хэмээх нэрээрээ алдартай. Зохиогч: Фабиан Нейэр

Хүр хорхойн мананцар

Тэнгэрт хунгийн одны ордны зүгт орших манай сүүн зам галактикийн дискний шигүү олон оддыг харуулж буй уг зураг нь өргөөшөө 4 ширхэг бүтэн сарыг багтаахаар буюу тэнгэрийн 2 градусын орон зайг дүрсэлж байгаа юм. Зургийн зүүн хэсэгт орших оддын өлгий болсон өнгөлөг мананцар араасаа урт хар сүүл дагуулсан мэт харагдана. IC 5146 гэх каталог нэртэй […]

Гурван марал орчимын аврага молекулан үүлс. Эдгээр үүлс дахь устөрөгчийн атомуудын ялгаруулж буй зөвхөн нэгэн төрлийн гэрлийн бөөмсийг бүртгэн авч тус зургийг бүтээсэн юм. Зургийн төвөөс жаахан доох нь алдарт морин толгойн мананцар харагдаж байна. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Люис Гарэт

Морин толгойн мананцар

Шөнийн тэнгэрт харагдах маралын одны ордны зүгт маш олон одод шинээр үүсэн бүрэлдэж буй аврага молекулан үүлс хэд хэд оршдог ба тэдгээр нь манай нарны аймагтай хамгийн ойр орших оддын “өлгийнүүд” юм. Доорх гайхалтай зураг нь монголчуудын гурван марал хэмээн нэрлэж заншсан маралын одны орд дахь залгаа 3 од орчимын мананцар үүлсийг маш тодорхой харуулж […]

Шөнийн тэнгэрт хилэнцийн одны ордонд орших сам хорхойн мананцар нь биднээс 6000 гаруй гэрлийн жилийн цаана орших устөрөгчийн аврага молекулан үүл юм. Зохиогч: Марко Лоренци

Сам хорхойн мананцар

Хилэнцийн одны орлны зүгт хилэнцийн гялаанаас жаахан өмнө зүгт цацаргалтын мананцар IC4628 байрлах ба тэр хавьд орших маш халуун хэдхэн сая жилийн настай аврага одод хүний нүдэнд үл үзэгдэх хэт-ягаан туяагаараа ойр орчмын атомуудын электронуудыг нь салгаж хаялна. Устөрөгчийн атомууд яваандаа электронуудтайгаа эргэн нэгдэснээр бидний доорх зурган дээр харж буй улаан туяатай мананцарын гэрлийг бий […]

Өргөн өнцгийн дурангаар удаан хугацаанд гэрэл бүртгэж авсан энэ зурган дээр манай гаригийн агаар мандалын дээд хэсэгт орших атомууд нарнаас ирэх хэт-ягаан туяагаар өдөөгдөөд бүдэг ногоон өнгөөр гэрэлтэж буй нь тодорхой гарчээ. Зохиогч: Жэнс Хакман

Агаарын гэрэл

Агаар гэрэлтдэг үү? хариулт нь тийм, гэхдээ гэрэлтэж буй агаарыг ажиглах нь маш хэцүү. Энгийн нүдээр ажиглана гэсэн ойлголт бараг байхгүй, гэхдээ нөхцөл нь бүрэлдсэн байвад өргөн өнцгийн линз бүхий камераар хангалттай удаан хөшгөө нээж зураг авхад дэлхийн гадрагаас 90 орчим км-ийн өндөр дахь агаарын гэрэлтэж буйг нь бүртгэн авах бололцоотой: Энэ зурган дээрх түм […]

8-р сарын 31-нд нарны гадрага дээрх аврага том дөл сансарт асар өндөр хурдтайгаар титмийн масс шидэгдэлт болон шидэгдэхээс нь өмнөхөн НАСА-ийн SDO хиймэл дагуул зургийг нь хэт-ягаан туяаны гэрэлээр авчээ. Зохиогч: NASA/SDO

Титмийн масс шидэлт

Саяхан энэ нийтлэлээр би өнгөрсөн сарын сүүлээр нарны гадрага дээр бий болсон аврага дөлийн тухай бичсэн билээ. Тэгтэл өнгөрөгч сарын хамгийн сүүлчийн өдөр буюу 8-р сарын 31-нд наран дээр бий болоод байсан бас нэгэн дөл сансарт асар их хурдтайгаар шидэгдсэн байна. Уг дөл сансарт шидэгдэхээс өмнөхөн нь авсан НАСА-ийн нарыг ажиглах SDO сансарын дурангийн зураг […]