Tag Archives: туйлын туяа

Наран дээрх аврага толбо!

Хэдэн хоногийн ѳмнѳѳс наран дээр нилээн том толбо бий болж эхлээд байсан нь ѳнѳѳдрийн байдлаар том жижиг 60 гаруй толбонуудын бѳѳгнѳрѳл болсон бѳгѳѳд, зориулалтын хамгаалалт ашиглавал зүгээр энгийн нүдээр харагдах хэмжээний байна. Түүгээр үл барам ѳчигдѳрхѳн эдгээр толбонууд тэсэрч дэлхийг чиглэсэн их хэмжээний титмийн масс шидэлт хийсэн тул ойрын хэдэн ѳдѳр маш тод туйлын туяа […]

Норвегийн туйлын туяа

Бас нэгэн туйлын туяаны тухай нийтлэл оруулж байна. Доорх гайхалтай бичлэгийг Оросын хилтэй ойрхон орших Киркенес хэмээх Норвегийн хотоос 2011 оны 3 сар орчимд авсан зургуудаар бүтээсэн аж: Зохиогч: TSO

Аляскийн туйлын туяа

Ѳнгѳрсѳн сарын сүүлийн нарны идэвхжилээс үүдэн энэ сарын эхээр дэлхий дээр дунд зэргийн хүчтэй соронзон шуурга нилээн хэд хоног үргэлжилсэн юм. Доорх гайхалтай зургуудыг гэрэл зурагчин Лерой Цимерман энэ сарын 7-нд АНУ-ын аляск муж улсын нийслэл Фейрбанкс хот орчимоос авчээ: Зурагчин маань камераа хѳлѳн дээр зоож орхиод хэдэн цаг зураг дарсан бѳгѳѳд энэ дээрх ер […]

10-р сарын туйлын туяа

Доорх гайхалтай зургийг энэ сарын эхний шѳнѳ АНУ-ын ѳмнѳд дакота муж улсаас авчээ. Намрын урт шѳнѳѳр туйлын туяаны зургийг авах гэж жилийн ѳдий үед сонирхогчид цуглардаг гэнэ. Зургийн фоныг бараг тэр чигт нь эзэлж харагдаж буй улаан-ногоон туяа нь нарны идэвхжил болон манай гаригийн соронзон орoноос үүдэлтэй билээ. Энэ талаар урьд нь зѳндѳѳ нийтлэл бичиж […]

Таны харж байгаагүй дэлхий

Сансараас авсан дэлхийн зургуудаар эвлүүлж хийсэн үнэхээрийн гайхалтай нэгэн бичлэгийг та бүгдтэй хуваалцая гэж бодлоо. Уг бичлэгийг бүрдүүлж буй зургуудын ихэнхийг нь НАСА-ийн сансарын нисгэгч Дон Петити олон улсын сансарын станцаас авсан ба тус зургууд нь дэлхий агаар мандал дахь сонирхолтой үзэгдэлүүдийг маш тод буулгаснаараа онцлог. Дэлхийн гадрагыг сансарын уудмаас салган тусгаарлаж байгаа тэрхүү нарийхан […]

Өргөн өнцгийн дурангаар удаан хугацаанд гэрэл бүртгэж авсан энэ зурган дээр манай гаригийн агаар мандалын дээд хэсэгт орших атомууд нарнаас ирэх хэт-ягаан туяагаар өдөөгдөөд бүдэг ногоон өнгөөр гэрэлтэж буй нь тодорхой гарчээ. Зохиогч: Жэнс Хакман

Агаарын гэрэл

Агаар гэрэлтдэг үү? хариулт нь тийм, гэхдээ гэрэлтэж буй агаарыг ажиглах нь маш хэцүү. Энгийн нүдээр ажиглана гэсэн ойлголт бараг байхгүй, гэхдээ нөхцөл нь бүрэлдсэн байвад өргөн өнцгийн линз бүхий камераар хангалттай удаан хөшгөө нээж зураг авхад дэлхийн гадрагаас 90 орчим км-ийн өндөр дахь агаарын гэрэлтэж буйг нь бүртгэн авах бололцоотой: Энэ зурган дээрх түм […]

Өмнөд туйлын оддын мөр. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Роберт Шварц

Өмнөд туйлын оддын мөр

Доорх өргөн өнцгийн зургийг бүтэн 24 цагийн турш камерны хөшгөө нээж авсан ба зурган дээрх оддын гаргасан мөрнөөс харвал нэг ч од жаргаж эсвэл мандаагүй, бүгд тэнгэрийн хаяанаас дээгүүр бүтэн өдөрийн турш эргэлдэн байсан байна. Оддын мөр ийнхүү бүтэн тойрог үүсгэх зургийг дэлхий дээр зөвхөн 2 газраас л авж болно – дэлхийн 2 туйлаас. Бусад […]

Энэхүү ховор тохиолддог ягаан өнгийн туйлын туяа нь манай гаригийн агаар мандалын өөр өөр давхрагуудад өөр өөр хэмжээтэй ялгарч байгаа ногоон, улаан болон цэнхэр өнгөнүүдийн өвөрмөц нийлбэр юм. Зохиогч: Брэд Голдпейнт

Ягаан туйлын туяа

Энэ зурган дээрх туйлын туяа яагаад ягаан өнгөтэй байна вэ? Өнгөрсөн сар гэрэл зурагчин Брэд Голдпейнт АНУ-ын Орегон муж улсын кратер нуурын эрэгээс доорх зургийг авхад ер бусын ягаан туягаар дүүрсэн үзэсгэлэнтэй туйлын туяа татаж байсан байна: Туйлын туяа нь хэрхэн үүсдгийг хүмүүс олон жилийн турш судлаад одоогийн байдлаар нилээн сайн ойлголттой болоод авчихсан, гэхдээ […]

Олон улсын сансарын станц дэлхийн нам тойрог замд байгааг НАСА-ийн Шаттл хөлгөөс 2011 онд авсан зураг. Зурган дээр дараад томоор үзээрэй, хөлгийн цаах нь сар харагдаж байна! Зохиогч: НАСА

Эх Дэлхийн маань гайхалтай бичлэг ОУСС-аас

ОУСС буюу Олон Улсын Сансарын Станц нь манай дэлхийг одоогоор тойрон эргэж байгаа хүний бүтээсэн хамгийн том биет юм. Бараг 450 тоннын жинтэй уг төхөөрөмж нь эзэлхүүнээрээ 60,000 хүний суудалтай аврага цэнгэлдэх хүрээлэнд багтаж ядна. Түүнийг 1998 оноос хойш хэсэг хэсгээр нь барьж улам өргөжүүлсээр байгаа бөгөөд одоогийн байдлаар 6-7өрөө байр шиг хүн амьдрах зайтай, […]

AR1520 хэмээх нарны толбоны бүтэц. Энэ бүтэц дээр хүчтэй дэлбэрэлт саяхан бий болсоноос үүдэн өнгөрөгч амралтын өдрүүдэд дэлхийн хойт хэсэгт гайхалтай туйлын туяа татсан юм. Зохиогч: Алан Фрийдман

Фотосфер дээрх арал ба туйлын туяа

Нарны толбо нь фотосфер хэмээн нэрлэдэг нарны асар тод гадаргуу дээрх гаригийн хэмжээтэй том хэсэг бөгөөд нарны соронзон орноор тушигдсан үлэмжийн том плазмын “далай” дахь жижиг арал мэт харагдана. Орчин тойрноосоо арай “сэрүүхэн” байдаг учираас хар бараан харагдаж байгаа хэдий ч нарны толбо нь угтаа асар өндөр температурт оршино (нарны фотосфер ойролцоогоор 5500 цельсийн градуст байхад […]