Tag Archives: сүүлт од

Амьдрал – дэлхийгээс ангарагруу

Фейсбүүк дээрх бүлгэмийн гишүүн Asdasd Dsadsa маань дараах сонирхолтой нийтлэлийг тухай бичсэн байна. Тэрнийг нь үл ялиг засаад энд оруулж байна: Манай нарны аймаг 4.5 тэрбум жилийн тэртээ бүрэлдэн бий болсоны дараачаар, амьдрал анх улаан нүдэн гариг дээр эхэлж үүсээд дараа нь солир чулуугаар дамжин дэлхийрүү тархсан байх бололцоотой гэх таамаглалын талаар та бүхэн дуулж байсан […]

ISON албан ёсоор дууслаа

Сүүлт одны үлдэгдэл маань огцом бүдгэрсээр байна. Тиймээс ирэх хэдэн ѳдрийн дотор энгийн нүдэнд харагдах хэмжээний тод сүүлт од болохгүй гэдэг нь тодорхой боллоо. Энэ удаа ёстой баараггүй хэлж байгаа шүү.

Оршуулгаа цуцлаарай!

Биднийг гайхуулж бишрүүлж дуусахгүй ISON сүүлт од маань ѳчигдѳр нартай ойртох үеэрээ бүрэн устаж үгүй болоогүй байна! тиймээс ѳчигдѳрийн оршуулгаа цуцлаарай яг одоо! НАСА-ийн нарыг ажиглах SOHO сансарын дурангийн үргэлжилсэн хэмжилтүүдээс хархад яадаг ч байсан тодорхой хэмжээний материал бүрэн бүтэн үлдэж чадсан бололтой. Одоо энэ үлдэгдэл хэсэг маань нарнаас холдох тусмаа тодорсоор байгаа ба хэрвээ […]

ISON сүүлт од маань чадсангүй…

Хэдхэн цагийн ѳмнѳ ИСОН сүүлт од нарны ардуур ороод үүрд алга болчих шиг боллоо. НАСА-ийн сансараас нарыг ажиглах SOHO дурангийн авсан зургуудаас хархад үнэхээр сүүлт одны цѳм нь задраад байхгүй болсон гэж харагдаж байна. Доорх .gif хѳдѳлгѳѳнт дүрслэл нь SOHO-ийн авсан нарны титэмийн зургуудаар хийгдсэн юм. Сүүлт од маань нэг талаас нь хурдсан очоод нѳгѳѳ […]

ISON-ны сүүл сунсаар

Ойрын хэдэн ѳдѳр ISON сүүлт одоор амьсгалах бололтой. Хэрвээ та энэ биетийн талаар анх удаагаа сонсож байгаа бол миний бичиж байсан хуучин нийтлэлүүдийг нэг гүйлгээд харчихаарай: [1]   [2]   [3]   [4]   [5] Хоёр хоногийн ѳмнѳ сүүлт од маань тодорхойгүй шалтгаанаар огцом тодорж энгийн нүдний харах хязгаар хүртэл тодорч, 2 градусын урт сүүлтэй болсон […]

ISON сүүлт од огцом тодорлоо!

Олон хүний хүсэн хүлээж буй сүүлт од маань хэдхэн цагийн ѳмнѳ огцом тодорч +8-р хэмжигдэхүүний тод биет байснаа гэнэт +6-р хэмжигдэхүүнийх болсон байна (хэмжигдэхүүн гэж юу болох талаар нийтлэлийн доороос уншаарай). Ѳѳрѳѳр хэлбэл энгийн хүний нүдний саргүй харанхгүй шѳнѳ харж чадах хязгаарт ирсэн гэсэн үг. Гэхдээ ѳнѳѳ маргаашдаа шууд нүдээрээ хархад тийм ч амархан байхгүй, […]

ISON сүүлт од яах гээд л байна…

Хамгийн сүүлд ISON сүүлт од маань олон хүний найдан хүлээж байсан шиг юун энэ зууны хамгийн тод сүүлт од болох манатай харин ч “аль хэдийнэ задраад эхэлчихсэн удахгүй бүдгэрээд алга болно” гэж дүгнэсэн нэгэн нийтлэлийн тухай бичиж байсан билээ. Гэвч тэр нийтлэлийн дараагаар хийгдсэн олон хэмжилтүүд дээр сүүлт од маань задарж бутраад бүдгэрсэн зүйл ажиглагдсангүй, […]

Аюулын газрын зураг

Доорх зураг нь бидний одоогоор мэдэж буй дор хаяж 140 метрийн хэмжээтэй, нарыг тойрох зуураа дэлхийн тойрог замын дотогш 7 сая км нэвтэрдэг бүх аюулт эрчимт биетүүдийн тойрог замуудыг харуулж байгаа юм. Аюулт эрчимт биет гэдээр ихэнхдээ ангараг болон бархасбадийн хооронд оршдог, гэхдээ тойрог зам нь дэлхийн тойрог замтай огтлолцдог мѳн дэлхийг мѳргѳвѳл том гай уршиг […]

ISON сүүлт од худлаа болох нь…

ISON сүүлт од ѳнгѳрсѳн онд анх илэрхэд хүмүүс тойрог замыг нь судалж үзээд энэ оны сүүлээр нартай ойртох үедээ маш ихээр тодорч шѳнийн тэнгэрт сарнаас илүү тод болох байтугай бараг ѳдрийн тэнгэрт харагдахуйц хэмжээнд тодорж энэ зууны хамгийн гайхалтай сүүлт од болох нь гэж таамаглаж байсан билээ. Анх нээгдэх үер нь бичиж байсан миний ѳмнѳ […]

ISON сүүлт од Ангарагийн хажуугаар

Хэрвээ та бүгд санаж байвал одоогоос бараг жилийн өмнө орос болон беларусын 2 одонорон сонирхогч ISON төслийн дурангуудыг ашиглан нэгэн сүүлт одыг нээсэн тухай бичиж байсан билээ. Жилд олон зуун сүүлт одод нээгдэж л байдаг учир ганц сүүлт одны нээлтэнд нээх сонирхоод байх юм байдаггүй боловч энэ ISON сүүлт одны хувьд бол арай өөр хэрэг. […]