Tag Archives: солирын бөмбөгдөлтийн тогоо

Ѳнгѳт Сар

Зүгээр нүдээрээ сарыг хархад (үзэгдэх гэрлийн мужид гэсэн үг) саарал болон маш сийрэг шар туяанаас ѳѳр ѳнгѳний ялгарал бараг харагдадгүй. Тэгвэл доорх зураг нь хүний нүдэнд ажигладахааргүй боловч гэрэл бүртгэгч тѳхѳѳрѳмжинд хэмжигдэхүйц маш бүдэг ѳнгѳний ялгаралуудыг хиймлээр олон дахин тодруулж харуулж байгаа юм. Гүн хѳхѳѳс цайвар улаан хүртэлх эдгээр ѳнгѳнүүд нь бодит ѳѳр ѳѳр химийн […]

Апофис бага гаригийг 2004 оны 7-р сарын 19-нд АНУ-ын Аризона муж дахь Кит Пик одонорон судлалын оргилоос олж илрүүлсэн юм. Энэ зурган дээр зураас болон харагдаж байгаа нь одод харийн төв хэсэг дахь бөөрөнхийгөөр тодруулагдсан бүдэг биет нь Апофис бага гариг юм. Зохиогч: Хавайн их сургууль

2036 онд Апофис биднийг мөргөхгүй!

Ойрдоо нийтлэл тасалдаад байгаад юуны өмнө хүлцэл өчье, цаг зав үнэхээр болохгүй байгаа болхоор арга алга даа. Дурангийн тухай дэлгэрэнгүй нийтлэл бичигдэж байгаа дуусхаараа энд ойрын хэдэн өдрөөс тавигдана гэж бодож байна. Олон улсын одонорон судлалын холбооноос гадна Америкийн одонорон судлалын холбоо гэж бие даасан ангид том байгууллага байдаг юм. АНУ-д ажиллаж сурж байгаа одонорон […]

Энкеладусын өмнөд туйлын орчим дахь том том судлууд. Эх зураг нь хар-цагаан бөгөөд хиймэл цэнхэр өнгөөр судлуудыг тодруулсан байгаа. Зохиогч: НАСА, Кассини

Санчирын дагуулууд дээр амьдрал бий юу?

Энэ ертөнцөд зөвхөн манай гариг дээр л амьдрал оршин ирсэн үү? эсвэл маш ховор цөөн хэдэн газар уу? эсвэл бүр хаа сайгүй юу? бидний өнөөдрийн мэдэж байгаагаар ертөнц маань асар их уудам, манай нар шиг одод, тэдгээрийг тойрсон дэлхий шиг гаригууд маш элбэг. Мөн бидний мэдэх амьдралын хэлбэр үүсэн бий болход зайлшгүй шаардагдах ус энэ […]

Өндөр нарийвчлалтай сарны таталцалын орны зураг. Улаан нь таталцалын хүч их хэсгийг харин цэнхэр нь бага хэсгийг дүрсэлж байна. Зохиогч: НАСА

Хос сансарын хөлгүүдийг сарлуу онхолдууллаа

Манай гаригийн цор ганц дагуул сарны таталцалын орны нарийн хэмжилтүүдийг хийхээр жил гаруйн өмнө хөөрсөн хос сансарын хөлгүүд өөрсдийн зорилгоо биелүүлж дуусгаад дөнгөж саяхан сарлуу онхолдсон байна. Угаалгын машины хэмжээтэй хос хөлгүүдийг сүүлийн хэдэн сар сарыг маш бага өндөртэй тойрог замаар тойрон эргүүлж байсан бөгөөд түлш нь бараг дуусаад цаашид хэмжилт хийх боломжгүй болсон тул […]

Ойролцоогоор 100 сая жилийн дараа гэхэд алга болох тавилантай ангараг гаригийн Фобос дагуул. Маш өндөр нягтралтай эх зургийг энд дарж үзээрэй! Зохиогч: НАСА, HiRISE, Аризонагийн Их Сургууль

Ангарагийн дагуул Фобос

Манай гариг сар гэж ганц том байгалийн дагуултай байдаг байхад улаан нүдэн буюу ангараг гариг маань Фобос болон Деймос хэмээх 2 жижиг дагуултай. Манай сартай харьцуулхад хэмжээгээрээ хамаагүй жижигхэн бөгөөд эх гаригаа хамаагүй ойр зайд тойрон эргэнэ. Доорх зурган дээр харуулж буй Фобос дагуулын хувьд ердөө л 10 гаруй км-ийн диаметертэй буюу дэлхий дээрх дундаж […]

НАСА-ийн Dawn хөлөг нь сүүлийн жилийн хугацаанд манай нарны аймгийн бага гаригийн бүсийн 2 дахь том биет Вестаг тойрон эргэж судалгаа хийсэн бөгөөд одоогоос 3 орчим жилийн дараа хамгийн том бага гариг болох Церера дээр очиж мөн судалгаа хийх юм. Зохиогч: НАСА, JPL-Caltech, Лос Анжелес дахь Калифорнийн Их Сургууль

Дараачийн зогсоол: Церера

3 долоо хоногийн өмнө НАСА-ийн Dawn (монголчилбол үүрийн гэгээ) хөлөг бүтэн жилийн турш Веста бага гаригийг судлах ажилаа дуусгаад дараачийн зогсоол Церераруу хөдөлж эхэлсэн юм. Dawn хөлөг нь манай нарны аймгийн ангараг болон бархасбадь гаригуудын тойрог замуудын дунд нь орших бага гаригийн гол бүсийн эдгээр биетүүд дээр очиж байгаа анхны робот юм. Доор харуулж байгаа […]

Шинээр нээгдсэн конгломерат чулуулгийг дэлхий дээрх голын бэлд бий болсон конгломерат чулуутай харьцуулан харуулж байна. Зохиогч: NASA/JPL-Caltech/MSSS and PSI

Эрт цагт ангараг гариг дээр ус урсаж байсан гэх шинэ ул мөр олдлоо

Curiosity хөлөг маань Гленелг хэмээх судалгааны анхны бай болсон газарлуу хүрэх замдаа нилээн хүчтэй урсгал усны нөлөөгөөр эрт цагт үүссэн байж болох чулуулгийн давхрагыг илрүүлжээ. Өмнө нь улаан нүдэн гариг дээр ус мөс оршиж байгаа/байсан тухай зөндөө ул мөр олж байсан хэдий ч, ийм эртний урсгал усны хайрган чулуулгийг анх удаа олсон нь энэ юм. […]

Аполло-11 хөлөг газардсаны дараа газардуулагчийн цонхоор сансарын нисгэгч Нил Армстронг уг панорамыг бүрдүүлж буй зургуудыг авчээ. Зохиогч: НАСА, Нил Армстронг, зургуудыг Сид Бахтон эвлүүлэв.

Сарны панорам

Өмнө нь НАСА-ийн Curiosity хөлгийн газардангуутаа авсан ангараг гаригийн бүтэн 360 градусын панорам зургийг та бүгдтэй хуваалцаж байсан билээ. Тэгвэл энэ удаа өөр нэгэн “ертөнцийн” панорам зургийг хуваалцаж байна. Доорх зураг нь Аполло-11 хөлгийн багийнханы авсан хуучны зургуудыг өндөр нарийвчлалтайгаар сканердаад эвлүүлж бүтээгдсэн ба тус хөлгийн газардсан “эрх чөлөөний далай” (sea of tranquility) хэмээх сарны […]

Манийцокийн тогооны байршил. Зохиогч: GEUS

Хамгийн том ба хамгийн хөгшин

Саяхан эрдэмтэд Гринландын нутагт аврага том бас хөгшин солирын бөмбөгдөлтийн тогооны үлдэгдэлийг олсоноо зарлав. Хэрвээ үнэхээр сансарын биетээс гаралтай тогоо гэдэг нь тогтоогдвол уг хэдэн 100км-ээр хэмжигдэх диаметертэй аврага тогоо нь одоогоор бидний мэдэж буй дэлхий дээрх хамгийн том бөгөөд хамгийн хөгшин нь болох юм. Энэ нээлтээс өмнө бидний мэддэг байсан хамгийн хөгшин бөгөөд хамгийн […]