Tag Archives: сансарын хөлөг

“Лади” сарыг чиглэн хөөрлөө

Бүтэн 5 жилийн турш нийтдээ 280 сая ам. доллараар боссон НАСА-ийн Лади (LADEE) хөлөг өчигдөр өглөө сарыг чиглэн хөөрлөө. Тус хөлөг нь сарны маш нимгэн агаар мандалыг түүнийг тойрон эргэх зуураа судлах гол зорилготой юм. Бүүр 1968 онд саран дээр газардаж байсан НАСА-гийн “Surveyor 7” хөлөг анх сарны мандал дээр гэрэл цурсхийн харагдахыг ажиглаж байсан […]

Энкеладусын өмнөд туйлын орчим дахь том том судлууд. Эх зураг нь хар-цагаан бөгөөд хиймэл цэнхэр өнгөөр судлуудыг тодруулсан байгаа. Зохиогч: НАСА, Кассини

Санчирын дагуулууд дээр амьдрал бий юу?

Энэ ертөнцөд зөвхөн манай гариг дээр л амьдрал оршин ирсэн үү? эсвэл маш ховор цөөн хэдэн газар уу? эсвэл бүр хаа сайгүй юу? бидний өнөөдрийн мэдэж байгаагаар ертөнц маань асар их уудам, манай нар шиг одод, тэдгээрийг тойрсон дэлхий шиг гаригууд маш элбэг. Мөн бидний мэдэх амьдралын хэлбэр үүсэн бий болход зайлшгүй шаардагдах ус энэ […]

Өндөр нарийвчлалтай сарны таталцалын орны зураг. Улаан нь таталцалын хүч их хэсгийг харин цэнхэр нь бага хэсгийг дүрсэлж байна. Зохиогч: НАСА

Хос сансарын хөлгүүдийг сарлуу онхолдууллаа

Манай гаригийн цор ганц дагуул сарны таталцалын орны нарийн хэмжилтүүдийг хийхээр жил гаруйн өмнө хөөрсөн хос сансарын хөлгүүд өөрсдийн зорилгоо биелүүлж дуусгаад дөнгөж саяхан сарлуу онхолдсон байна. Угаалгын машины хэмжээтэй хос хөлгүүдийг сүүлийн хэдэн сар сарыг маш бага өндөртэй тойрог замаар тойрон эргүүлж байсан бөгөөд түлш нь бараг дуусаад цаашид хэмжилт хийх боломжгүй болсон тул […]

Хос дурангууд ажиглах гэж байгаа биетийнхээ ойролцоо (энэ зуран дээр бол манай сүүн зам галактикийн төв хэсгийг ажиглах гэж байгаа нь) лазераар агаар мандалруу буудаж агаарын урсгалыг хэмжээд, тэр хэмжилтэндээ үндэслэн дурангийн толины гадрагын хэвийг өөрчилж одны гэрэлд агаарын урсгалын үзүүлж буй нөлөөг эрс багасгаж байгаа юм. Зохиогч: Лос Анжелес дахь Калифорнийн Их Сургууль

Арын алба

Одоо цагт одонорончидын ийм тийм дуран төхөөрөмж ашиглаад ийм тийм хэмжилт хийж ийм тийм шинэ зүйлсийг олж илрүүллээ гэсэн шинжлэх ухааны нийтлэлүүд өдөрт хэдэн арваараа хэвлэгддэг болсон. Ерөнхийдөө барагцаагаар 1 метрээс бага диаметертэй гол толь бүхий (одоо цагт ер нь жижиг хэмжээнд орох) дуран дээр судлаач хүн өөрөө очоод ажилуулаад хэмжилтээ хийдэг. Харин түүнээс илүү […]

Карл Саган 1980 онд. Зохиогч: Вики

Өнөөдөр – Карл Саганы Өдөр

Алдарт одонорон судлаач Карл Саганы номноос ишлэн саяхан “Цайвар цэнхэр цэг” хэмээх нийтлэлийг бичиж байсан билээ. Шинжлэх ухааныг хөгжүүлхэд болон олон нийтэд сурталчилхад хамаг амьдралаа зориулсан түүний нэрээр жил болгоны энэ өдрийг (11-р сарын 9) тэмдэглээд 4 дэхь жилээ үдэж байна. Тиймээс энэ удаад түүний талаар ахиад жаахан бичье гэж бодлоо. Карл нь насаараа Корнелийн […]

Хөлгийн зүүн урд дугуйны залуурыг шалгах үеэр авсан зургууд. Зохиогч: NASA/JPL-Caltech

Curiosity шинэ мэдээ

Curiosity хөлгийн талаар сүүлд бичсэнээс хойших буюу 8-р сарын 18-наас хойших шинэ мэдээллүүдийг эмхтэгээд хүргэе гэж бодлоо. 8-р сарын 19-нд ChemCam хэмээх төхөөрөмжөөр ойролцоо оршиж байсан атгын чинээ чулууруу лазераар “буудсан” байна. Доорх зурган дээр буй Coronation хэмээн нэрлэсэн уг чулууг 10 секундын турш 30 удаа буудсан бөгөөд буудалт бүрдээ нэг секундыг тэрбум хуваасны тавтай […]