Tag Archives: одонорон

Одонорны дурангийн дэлгүүр Монголд!!!

Монголд анх удаагаа сонирхогчийн одонорны дурангийн дэлгүүр үүд хаалгаа нээх гэж байна! Жаахан зарын чанартай юм бичиж байгаад хүлцэл ѳчье, гэхдээ энд блог дээр дуран хаанаас яаж авах вэ гэж маш олон хүмүүс сурагладаг учир нүдээ олсон мэдээ гэж бодож байна. Юуны ѳмнѳ дурангийн суурь ойлголтуудыг тайлбарлан бичсэн миний хэдэн нийтлэлийг уншаагүй бол сонирхож үзээрэй: […]

Дуран – 1р хэсэг

Маш олон хүмүүс одонорны дурангийн талаар асууж байсан тул олон хэсэг болгоод бичхээр шийдлээ. Энэ 1-р хэсгээр дурангийн ажиллах зарчим болон нэг төрлийнх нь талаар бичье. Дараагийн хэсэгүүдэд бусад дурангийн төрлүүд, дурангийн үнэ ханш, юу сонирхож байгаа хүнд ямар нь таарж тохирох тухай бичнэ. Дараа нь бас мэргэжлийн судалгааны дурангийн тухай бичиж болж байна. Дуран […]

Макимакигаас нар яаж харагдахыг дүрсэлж буй хиймэл зураг. Зохиогч: Өмнөд Европын Одонорон Судлалын Оргил

Одой гариг – макимаки

Одонорон судлалаар хүний олж авах хамгийн гайхалтай мэдлэгүүдийн нэг нь яахын аргагуй бидний энэ ертөнцийн хэмжээс билээ. Ихэнх хүмүүс ерөнхийдөө бид нар их өчүүхэн жижигхэн, ертөнц бол агуу том гэдэг дээр нээх маргаад байхгүй, гэхдээ яг хир их жижигхэн хир их том вэ гэдгийн талаар зөв ойлголттой хүн төдийлөн олон байдаг гэж бодохгүй байна. Жишээ […]

Нумын гялаанд шинээр нээгдсэн гаригийг дүрсэлж буй хиймэл зураг. Зохиогч: ESO

Дэлхийтэй хамгийн ойрхон орших оддын систем дотор гариг нээлээ

Европын одонорон судлаачид дэлхийтэй хамгийн ойрхон орших оддын систем болох Нумын гялааны системд дэлхийтэй тун адилхан хэмжээтэй гариг уржигдархан олжээ. Тус гариг нь одоогоор нээгдээд байгаа өөр оддыг тойрсон гаригуудаас нартай төстэй одыг тойрон эргэж буй хамгийн жижиг хэмжээтэй нь юм. Уг гаригийг Чили улс дахь Ла Сила одонорон судлалын оргил (Европын Одонорон Судлалын Өмнөд […]

Дөрөвний нэг

Дөрөвний нэг гэж чухам ямар хэмжээс юм бэ? Мэдээж юуны тухай ярьж байгаагаас л шалтгаална. Жишээ нь үзэгдэх ертөнцийн хэмжээний дөрөвний нэг гэвэл гэрлийн хурдаар ойролцоогоор 7 тэрбум жил явж байж туулах зай гэсэн үг. Нарны массын дөрөвний нэг гэвэл дундаж хүний биеийн масснаас даруй 5,000,000,000,000,000,000,000,000,000 дахин их хэмжээг хэлнэ, нарны радиусын дөрөвний нэг гэвэл […]

Шинээр нээгдсэн 4 одтой систем доторх гариг PH1-ээс тус системийн төвийн 2 од ойролцоогоор хэрхэн харагдахыг харуулж буй хиймэл зураг. Зохиогч: BBC

Одонорон сонирхогчидын тусламжтайгаар 4 нартай гариг нээгдлээ!

Манай нарны аймгийн гаригууд нар гэсэн ганц одыг тойрдог бол өчигдөрхөн мэргэжлийн болон сонирхогч одонорончид хамтран 4 одтой систем доторх гаригийг илрүүлжээ. Тэрхүү алсын гариг нь нэг хос одыг зуйван тойрог замаар тойрон эргэх ба энэ 3ыг цаана нь 2 хос од бас тойрон эргэнэ, тиймээс тэр гаригийн тэнгэрт  зарим үед 4 нар зэрэгцэн харагддаг […]

Аянганд цохиулж эвдэрсэн суурийг энэ шинэ төхөөрөмжөөр сольж дуранг ашиглалтанд оруулах бодолтой байна

Одонорон судлалыг монголд хөгжүүлэх төслүүд 2

За амласан ёсоор энэ удаад төслүүдийнхээ талаар дэлгэрэнгүй бичиж байна: 1) Улсын ахлах сургууль бүрт сургалтын дуран тараах Энэ төслийн хүрээнд улсын гэх тодотголтой хот хөдөөгийн ахлах сургууль бүрт жижиг авсаархан гэхдээ сургалтанд ашиглахад нэн тохиромжтой дуранг тараахыг зорьж байгаа юм. Миний ойлгож байгаагаар монголд хот хөдөөгийн нийт 300 гаруй сургууль байх шиг байгаа юм, […]

Одонорон судлалыг Монголд хөгжүүлэх төслүүд

Юуны өмнө олон өдөр алга болсондоо уншигчидаасаа хүлцэл өчиж байна! Ингэж таг чиг болох болсон гол шалтгаан нь гэвэл миний бие монголд одонорон судлалыг бүх шатанд хөгжүүлэх үүднээс баахан төсөл бичиж хэлэлцүүлэх гээд маш их завгүй байлаа. Олон улсын одонорон судлалын холбооноос (ОУОСХ) хөгжиж буй орнуудад одонорон судлалыг бүх түвшинд дэлгэрүүлэх зорилгоор нэг жижиг сан […]

2012 оны 9-р сарын 10-ны орой ертөнцийн цагаар 11:35 орчимд бархасбадь гаригийн экватор хавьд хурц гялбаа асаад 1-2 секундын дотор унтарсан байна. Уг үзэгдэлийг АНУ-ын техас муж улсын нэгэн одонорон сонирхогч жижиг дуранг энгийн вэбкамертай холбож дүрсэнд буулгаж амжсан нь энэ юм. Зохиогч: Жорж Хал

Бархасбадь гариг ахиад л бөмбөгдүүлэв үү?

Хэдхэн цагийн өмнө өчигдөр шөнө жижиг дурангаар бархасбадь гаригийг нүдээрээ ажиглаж байсан нэгэн одонорон сонирхогч нөхөр түүнийг дурангаараа ажиглаж байх явцад аврага хийн гаригийн экватор орчимд тод гэрэл асаад унтарсаныг мэдээллэсэн байна. Үнэхээр бархасбадь гаригийг сүүлт од солир мөргөв үү хэмээн хүмүүс таамаглаж байх зуур яг тэр үед АНУ-ын техас муж улсаас бархасбадь гаригийн бичлэгийг […]

Зохиогч: universetoday.com

Одонорон судлалаар мэргэших тухай зөвлөгөө

Ирээдүйд одонорон судлал физикээр мэргэшихийг мөрөөдөж зорьдог залуу дүү нартаа зориулаад дараах зөвлөмж маягийн зүйлийг бичиж дуусгалаа. Физик, Одонорон судлалаар мэргэших тухай зөвлөгөө С.Төгөлдөр  2012 оны 6р сар  За юуны өмнө ийм сайхан зүйлийг сонирхож цаашдаа энэ сонирхлоо амьдралтайгаа холбоё гэж бодож байгаа танд баяр хүргэе! Энд би зөвхөн өөрийн мэдлэг туршлага дээрээ үндэслэн энэхүү […]