Tag Archives: нээлттэй оддын бөөгнөрөл

Хилэнцийн одны ордны сүүл хэсэгт орших М7 оддын нээлттэй бөөгнөрөл нь энгийн нүдээр харанхуй шөнө харагдах цөөн хэдхэн оддын бөөгнөрлийн нэг юм. Тус зургийг Африкийн Намиби улс дахь Хакос Фарм хэмээх одонорон судлалын оргилоос авчээ. Зохиогч: Диетер Вилаш

М7 – хилэнц дахь оддын бөөгнөрөл

Мэссиегийн каталогт 7-р биетээр тэмдэглэгдэн үлдсэн жижиг оддын нээлттэй бөөгнөрөл нь тэнгэрт энгийн нүдээр харж болох цөөн хэдэн оддын бөөгнөрөлүүдийн нэг юм. Тод хөх өнгийн гэрэл ялгаруулах аврага халуун оддоос тогтсон уг биетийг энгийн нүдээр харанхуй саргүй шөнө тэнгэрт хилэнцийн одны ордонд сүүл хавьцаа нь харж болно. М7 нь ердөө 100 гаруйхан оддыг агуулах бөгөөд […]

Монголчууд бидний "мичид" хэмээн нэрлэж заншсан биет нь шөнийн тэнгэрт хамгийн тод харагддаг бас манай нарнай аймагтай хамгийн ойрхон оршдог оддын нээлттэй бөөгнөрөл юм. Зохиогч: Роберт Гиндлер

Мичид гэж юу вэ?

Монголд “Мичид” гэсэн нэртэй хүн олон байдгийн дээр хүмүүс шөнийн тэнгэрт харагдах эрхсүүдийг ерөнхийд нь “од мичид” хэмээн нэрлэн бичиж ярих нь элбэг. Харин мичид гэж чухамдаа яг юуг бид нэрлэдгийг нь мэддэг хүн тийм ч олон биш болвуу гэж бодож байна. Монголчуудын мичид хэмээн нэрлэж заншсан биет нь шөнийн тэнгэрт хотын гэрлээс ч тэр […]

Оддын бөөгнөрлийн нартай төстэй оддыг тойрон эргэх шинээр нээгдсэн гаригуудын нэгийг нь дүрсэлж буй хиймэл зураг. Зохиогч: NASA/JPL

Оддын бөөгнөрөлд нартай төстэй оддыг тойрон эргэдэг анхны гаригууд нээгдлээ

Түүхэнд анх удаа одонорончид шигүү оддын бөөгнөрөлийн нартай төстэй гишүүн оддыг нь тойрдог гаригуудыг илрүүлсэнээ уржигдар (9-р сарын 14) зарлалаа. Шинээр нээгдсэн 2 гариг маань эх оддыгоо маш ойр зайд тойрон эргэдэг, ерөнхийдөө манай бархасбадьтай төстэй аврага хийн гаригууд юм. Эх одтойгоо маш ойр байдаг тул маш богино хугацаанд тойрон эргэнэ бас асар өндөр температуртай […]

Хүн таван одны ордны хамгийн тод 5 оддыг зайтай нь хамт тэмдэглэсэн байгаа. Мөн энэ нийтлэлд дурдсан биетүүдийн байршилыг тэмдэглэв. Ягаан зүүнүүд нь тэнгэрийн заадасын гол шугамыг барагцаагаар дүрсэлж байгаа. Зохиогч: Алсон Вон

Хүн таван од

Блогийн уншигч M~U нь нилээн дээх нь энэ  одны ордны талаар бичиж өгөөч гэж асууж байсанд хариулаад энэхүү нийтлэлийг бичлээ. Латин хэлэнд Cassiopeia хэмээн нэрлэх хойт тэнгэрийн одны ордыг Монголчууд бид хүн таван одны орд хэмээн нэрлэдэг билээ. Анх манай эриний өмнөх 2-р зуунд эртний грекийн одоноронч Птолемейн тэнэгрийн зурагт 44 одны ордны нэгээр нь […]

Нар мандахын өмнөх тэнгэрт. Зохиогч: Люи Аргерик

Энэ өдрийн одонорны зураг 2012.7.1

Хэрвээ та ойрын өдрүүдэд нар мандах зүгрүү үүрээр цэлмэг үүлгүй үед (мэдээж нар мандахаас өмнө) харвал доорх зурган дээрх шиг тэнгэрийг ажиглах болно. Саяхан өнгөрсөн сард нарыг хиртүүлсэн сугар гариг маань нэг хэсэгтээ үүрээр харагдна – Монголчууд бид ийнхүү өглөөгүүр харагдах сугар гаригийг “үүрийн цолмон” гэж нэрлэдэг билээ. Сугар гариг маань тэнгэрт харагдах 3 дахь […]

Нумын Гялааны ойр очимд. Зохиогч: Марко Лорензи

Энэ өдрийн одонорны зураг 2012.6.28

Шөнийн тэнгэрт нүдээр хархад эсвэл манай галактикийн зургуудыг хархад түм буман одод шигүү байршсан харагддаг. Гэвч бодит орон зайд одод нь бие биенээсээ асар их хол зайд оршидог нь үнэхээр гайхалтай. Жишээ нь манай нартай хамгийн ойр орших од болох Нумын гялаан (Альфа Центавр) нь биднээс гэрлийн хурдаар 4.3 жил явж очих асар хол зайд […]

Симейс 188 мананцар. Зохиогч: Дитер Вилаш

Энэ өдрийн одонорны зураг 2012.6.27

Оддын үүслийн талаар өмнө нь энэ нийтлэлд товч бичиж байсан билээ. Одод нь ганц нэгээрээ бус бөөнөөрөө аврага мананцараас оддын бөөгнөрөл байдалтай үүсэх бөгөөд үүсэх явцдаа доорх зурган дээрх шиг гайхалтай өнгө үзэмжийг бий болгоно. Ихэнхидээ манай нар буюу түүнээс жижигхэн одод үүсэх боловч цөөн тооны аврага одод мөн зэрэг үүснэ. Эдгээр аврага одод маш […]