Tag Archives: мэссиегийн каталог

Бяцхан Сомбреро

Фейсбүүкийн хуудсаар дамжуулаад блогийн уншигчидаа одонорны холбогдолтой нийтлэл орчуулж бичихийг дээхэн уриалаад авсан билээ. Уншигч Амартѳвшин маань доорхыг НАСА-ийн ѳдѳр тутмын одонорны зургийн цахим хуудаснаас авч орчуулж энэ блог дээрх анхныхаа нийтлэлийг бичиж байна. Та ч гэсэн ѳѳрийн сонирхож буй сэдвээр юм бичээд энд нийтэлж болно гэдгийг санаарай. Ингээд жаахан засвартайгаар түүний бисэнийг толилуулья. Сомбреро […]

Бүргэдийн мананцар

Шөнийн тэнгэрт “могойн” одны ордны зүгт (Serpens) биднээс бараг 6500 гэрлийн жилийн зайд нэгэн аврага том устөрөгчийн молекулан үүл оршино. Уг үүлийг харагдах байдлаар нь “бүргэдийн” мананцар гэх бөгөөд угтаа оддыг олноор нь төрүүлж буй, маралын мананцар шиг оддын өлгий болсон аврага том цацаргалтын мананцар юм. Доорх зурган дээр харуулж буй хэсэг нь өргөөшөө 50-70 […]

Монголчууд бидний "мичид" хэмээн нэрлэж заншсан биет нь шөнийн тэнгэрт хамгийн тод харагддаг бас манай нарнай аймагтай хамгийн ойрхон оршдог оддын нээлттэй бөөгнөрөл юм. Зохиогч: Роберт Гиндлер

Мичид гэж юу вэ?

Монголд “Мичид” гэсэн нэртэй хүн олон байдгийн дээр хүмүүс шөнийн тэнгэрт харагдах эрхсүүдийг ерөнхийд нь “од мичид” хэмээн нэрлэн бичиж ярих нь элбэг. Харин мичид гэж чухамдаа яг юуг бид нэрлэдгийг нь мэддэг хүн тийм ч олон биш болвуу гэж бодож байна. Монголчуудын мичид хэмээн нэрлэж заншсан биет нь шөнийн тэнгэрт хотын гэрлээс ч тэр […]

Хилэнцийн одны ордны төв хэсгийн өнгөт мананцарууд. Өөр өөр өнгөнүүд нь янз бүрийн тоосонцор, хий болон тэдгээрийн гэрэлтэй хийх харилцан үйлчлэлээс үүдэлтэй. Уг зурган дээрх ихэнх одод нь биднээс ойролцоогоор 500 гэрлийн жилийн зайд оршдог бол зургийн баруун-доод хэсэгт харагдаж байгаа оддын бөмбөрцөгөн бөөгнөрөл нь хамаагүй хол зайд орших маш эртний биет юм. Зохиогч: Том О'Донохю

Хилэнцийн өнгөт зүрх

Хэрвээ хүний нүдний хүүхэн хараа нь маш том, дээрээс нь гэрлийг маш мэдрэгээр хүлээн авдаг байсан бол шөнийн тэнгэр дахь хилэнцийн одны ордны зүрхэн тушаа хэсэг нь маш өнгөлөг харагдах байсан. Доорх гайхалтай зураг нь хилэнцийн одны ордны гялаан од Антаресын ойр орчимд харагдах янз бүрийн мананцар тоосонцорын гэрлийг дүрсэлж буй юм: Зурган дээр цэнхэр […]

Мэссие 72 нь манай галактикт орших цөөн хэдэн маш эртний хөгшин бас аврага том оддын бөмбөлгөн бөөгнөрлүүдийн нэг юм. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: НАСА, Хаббл сансарын дуран

Мэссие 72

Эрт урьдны цагт доорх зурган дээрх шиг бөмбөлгөн оддын бөөгнөрөлүүд нь олноороо манай сүүн зам галактикийг “захирч” байлаа. Манай галактик үүсээд удаагүй үед ийм бөмбөлгөн оддын бөөгнөрлүүд хэдэн 1000-аараа оршиж байсан бол өнөө үед 200 хүрэх үгүйтэй хэд нь л үлдсэн байна. Сүүн зам галактик анх үүссэнээсээ хойш олон тооны том жижиг янз бүрийн өөр […]

М5 буюу Мэссиегийн каталогийн 5 дахь биет нь биднээс 25,000 гаруй гэрлийн жилийн цаана орших асар эртний бөмбөлгөн оддын бөөгнөрөл юм. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Адам Блок, Аризонагийн Их Сургууль

Мэссие 5

18-р зууны одоноронч Чарльз Мэссие өөрийн алдарт каталогийн (мэссиегийн каталогийн тухай эндээс уншаарай) 5 дахь биетийн тухай: “Жинлүүрийн одны ордны ойролцоо нэгэн гайхалтай бөмбөлгөн хэлбэртэй мананцарыг оллоо…” хэмээн бичлэгээ эхэлж байсан аж. Тэр үед Мэссиегийн ашиглаж байсан жижиг дуранд ямар ч одгүй бөөрөнхий хэлбэртэй мананцар байдлаар л ажиглагдаж байсан бол өнөөдөр бид уг биет нь биднээс […]