Tag Archives: мухар сүсэг

“Монгол бѳѳ судлаад сансар огторгуйн талаар ойлголттой болсон…”

Энэ бас нэг хүнд гар саяхан надтай холбогдсон: Манайхан бас арай л чанга байна шүү! Advertisements

Яасан хямдхан итгэл үнэмшил вэ?

Саяхан нэг нѳхѳр фейсбүүк дээр орж ирээд хальт ярилцав. Би одонорон багаасаа их сонирхдог, дуран энэ тэртэй, ѳмнѳ жил нэг бага гаригииг харах гэж завхан хүртэл машинаар явсан, энэ жил ISON сүүлт одыг хармаар байна яаж харах уу гээд л ярилцаж эхлэв. Нэг ч гэсэн хүн одонорон сонирхож байна гэж баярлаад би цаг зав гаргаад […]

Гараажинд байдаг луу

Жил гаруйн ѳмнѳ алдарт одонорон судлаач Карл Саганы ѳдрийг тохиолдуулан доорх нийтлэлийг бичиж байсан билээ: жилийн ѳмнѳх нийтлэл Тэгвэл энэ жил түүний ѳдрийг тохиолдуулан манай фейсбүүк дээрх бүлгэмийн гишүүн Билгүүтэй маань доорх нийтлэлийг орчуулсан байна, танд нэгийг бодогдуулж хоёрыг тунгаалгах байх гэж найдаж байна: “Манай гараажинд луу амьдардаг.” Би өөртөө маш итгэлтэйгээр чамд ингэж хэллээ […]

Лам хуврагууд хүртэл хэлээд байхад…

Монгол улсын ерөнхийлөгч маань өнөөдөр өөрийн твиттерээрээ дамжуулж илгээсэн мессежийг олж уншаад их баярлалаа: Гэхдээ миний мэдэх зөндөө олон хүн лаа чүдэнзээ бариад хөдөө бөөнөөрөө гарж байгаа сурагтай, Хаан банк орон даяар 21-нд ажиллахгүй л гэнэ, ер нь зөндөө хүмүүс л янз янзын балай юм хийгээд яваад байх шиг байна. Үнэн ч юм уу худлаа […]

Дэлхийг 3 өдөр яаж харанхуйлах вэ?

12-р сарын 21-ний талаар бичсэн чинь хүмүүс их ноцтойгоор хүлээж авч байна, би ахиад зарим нэг зүйлийг залруулж тайлбарлая. Нилээн хэдэн хүн миний бичсэн өмнөх нийтлэлийг ойлгомжгүй тойруу байна, зүгэээр шууд шинжлэх ухаан талаас нь 3 хоног харанхуй болох тухай бич гэж сэтгэгдэлээ хуваалцлаа. Миний бодлоор шамбалын зөнчийн зарыг уншаад айдас эргэлзээнд автаад өмнөх нийтлэл […]

Шамбалын Зөнч Лам

12-р сарын 21-ний тухай ахиад нэг юм гялс бичье гэж бодлоо. Долоо хоногийн өмнө хавьцаа нэгэн цахим мэдээний хуудсан дээр шамбалын зөнч лам 21-нд хэдэн өдөр харанхуйлна, тиймээс ингэж тэгж бэлд ийм тийм юм хий гэж хэлсэн байна гэсэн агуулгатай байдаг л нэг солиотой зүйлийг уншиж байв. Тэр үед яахав инээд хүрээд л тоохгүй өнгөрсөн, […]

Ийм нэгэн инээдтэй юм бас хүмүүсийн дунд эргэлдээд байна ойрд :-D

Язу судлалын академи

Эрхэм хүндэт уншигчидаа, миний бие нилээн хүндэтгэх шалтгааны улмаас олон өдөр хоног блог дээрээ ямар ч нийтлэл бичсэнгүй, хүлцэл өчиж байна. Удахгүй дараа долоо хоногоос буцаад идэвхитэй бичиж эхлэх болно, та бүгд хүлээж байгаарай! Таг чиг байсан хэдэн өдрүүдэд олон сонирхолтой зүйлс болж өнгөрлөө. Буд гаригийн туйл хэсэгт орших гүнзгий солирын бөмбөгдөлтийн тогоонуудын байнгын сүүдэртэй […]

бага болон өсвөр насныханы унших 88 ном

Заавал унших номын жагсаалт гэнэ үү??

Саяхан манай мундаг академич докторуудын гаргасан залуу өсвөр насны хүүхдүүдийн заавал унших 88 ном хэмээх жагсаалтын талаар өөрийн үзэл бодлоо бичье гэж бодлоо. Миний ойлгосноор “монголын психотроникийн хүрээлэн” гэж нэг ТББ-ын зохион байгуулсан “Оюунт Монгол” хэмээх аянаар уг жагсаалтыг гаргасан бөгөөд, хичээл эхлэх үеээр БСШУ-ны яам тэрнийг нь баталж удахгүй бүх ерөнхий боловсролын сургуулиудаар түгээх […]

Гэрэлт Ухаан Сэтгүүлийн Анхны Дугаар Бэлэн Боллоо!

Манай “Atheist Mongols” буюу “Шашин болон Мухар Сүсэггүй Монголчууд” бүлгэмээс гаргаж байгаа “Гэрэлт Ухаан” хэмээх сэтгүүлийн анхны дугаар бэлэн боллоо. Бид ерөнхийдөө “Скептик” сэтгүүлийн хэв маягийг дагаж Монголын нийгэм дахь мухар сүсэг болон шашины асуудлуудыг олон талаас нь бичиж байгаа. Түүнээс гадна шинжлэх ухааны сонирхолтой ололт нээлтүүдийн талаар материалууд багагүй хавсаргасан байгаа. ЭНД дарж сэтгүүлийг […]