Tag Archives: молекулан үүл

Бүргэдийн мананцар

Шөнийн тэнгэрт “могойн” одны ордны зүгт (Serpens) биднээс бараг 6500 гэрлийн жилийн зайд нэгэн аврага том устөрөгчийн молекулан үүл оршино. Уг үүлийг харагдах байдлаар нь “бүргэдийн” мананцар гэх бөгөөд угтаа оддыг олноор нь төрүүлж буй, маралын мананцар шиг оддын өлгий болсон аврага том цацаргалтын мананцар юм. Доорх зурган дээр харуулж буй хэсэг нь өргөөшөө 50-70 […]

Маралын мананцарын төв хэсэг. Уг төв хэсгийг түүний төвд орших 3хан сая жилийн настай Трапецэн бөөгнөрлийн 4 тод од гэрэлтүүлдэг ба сүүлийн үеийн судалгаагаар уг бөөгнөрөл дотор манай нарнаас 100 гаруй дахин их масстай аврага хар нүх оршиж байж мэднэ гэж дүгнэгдээд байна. Зохиогч: Хаббл Сансарын Дуран

Маралын зүрхэнд хар нүх бий юу?

Шөнийн тэнгэрт маралын одны ордны зүгт биднээс ойролцоогоор 1,500 орчим гэрлийн жилийн зайд манай нартай хамгийн ойр орших шинэ залуу оддын өлгий болсон маралын мананцар хэмээх аврага том молекулан үүл байрлана. Доорх зургийг алдарт сансарын Хаббл дуран авсан бөгөөд маралын мананцарын төв хэсгийг нь харуулж байгаа юм. Саргүй харанхуй шөнө энгийн нүдээр уг биетийг ажиглаж […]

Хунгийн одны ордонд орших уг мананцар нь дотроо оддыг олноор нь үүсэн бүрэлдүүлж буй аврага молекулан үүл бөгөөд бидэнд харагдах хэлбэрээсээ үүдэн хүр хорхойн мананцар хэмээх нэрээрээ алдартай. Зохиогч: Фабиан Нейэр

Хүр хорхойн мананцар

Тэнгэрт хунгийн одны ордны зүгт орших манай сүүн зам галактикийн дискний шигүү олон оддыг харуулж буй уг зураг нь өргөөшөө 4 ширхэг бүтэн сарыг багтаахаар буюу тэнгэрийн 2 градусын орон зайг дүрсэлж байгаа юм. Зургийн зүүн хэсэгт орших оддын өлгий болсон өнгөлөг мананцар араасаа урт хар сүүл дагуулсан мэт харагдана. IC 5146 гэх каталог нэртэй […]

Хилэнцийн одны ордны сүүл хэсэгт орших М7 оддын нээлттэй бөөгнөрөл нь энгийн нүдээр харанхуй шөнө харагдах цөөн хэдхэн оддын бөөгнөрлийн нэг юм. Тус зургийг Африкийн Намиби улс дахь Хакос Фарм хэмээх одонорон судлалын оргилоос авчээ. Зохиогч: Диетер Вилаш

М7 – хилэнц дахь оддын бөөгнөрөл

Мэссиегийн каталогт 7-р биетээр тэмдэглэгдэн үлдсэн жижиг оддын нээлттэй бөөгнөрөл нь тэнгэрт энгийн нүдээр харж болох цөөн хэдэн оддын бөөгнөрөлүүдийн нэг юм. Тод хөх өнгийн гэрэл ялгаруулах аврага халуун оддоос тогтсон уг биетийг энгийн нүдээр харанхуй саргүй шөнө тэнгэрт хилэнцийн одны ордонд сүүл хавьцаа нь харж болно. М7 нь ердөө 100 гаруйхан оддыг агуулах бөгөөд […]

Монголчууд бидний "мичид" хэмээн нэрлэж заншсан биет нь шөнийн тэнгэрт хамгийн тод харагддаг бас манай нарнай аймагтай хамгийн ойрхон оршдог оддын нээлттэй бөөгнөрөл юм. Зохиогч: Роберт Гиндлер

Мичид гэж юу вэ?

Монголд “Мичид” гэсэн нэртэй хүн олон байдгийн дээр хүмүүс шөнийн тэнгэрт харагдах эрхсүүдийг ерөнхийд нь “од мичид” хэмээн нэрлэн бичиж ярих нь элбэг. Харин мичид гэж чухамдаа яг юуг бид нэрлэдгийг нь мэддэг хүн тийм ч олон биш болвуу гэж бодож байна. Монголчуудын мичид хэмээн нэрлэж заншсан биет нь шөнийн тэнгэрт хотын гэрлээс ч тэр […]

NGC 7635 буюу Бөмбөлгөн Мананцар нь түүний төв хэсэгт орших манай нарнаас массаараа хэдэн 10 дахин том, гэрэлтэлтээрээ хэдэн 100,000 дахин тод одны нөлөөгөөр үүссэн юм. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Ивес ван ден Бройк

Бөмбөлгөн мананцар

Тэнгэрт хүн таван одны ордны зүгт биднээс 11,000 гаруй гэрлийн жилийн зайд орших тус үзэсгэлэнтэй мананцарын каталог нэршил нь NGC7635 боловч бидэнд харагдах хэлбэрээсээ болоод “бөмбөлгөн мананцар” хэмээн ихэвчлэн нэрлэгддэг. Яг бөмбөлөг хэлбэртэй хэсэг нь өөрөө бараг 10 гаруй гэрлийн жилийн диаметертэй аврага том орчин бөгөөд зурган дээр бөмбөлгийн баруун-дээд хэсэгт байгаа тод одны маш […]