Tag Archives: дагуул

Фобос дагуул

Улаан нүдэн гариг маань Фобос болон Деймос хэмээх 2 жижигхэн дагуултай (монголоор Айгуур болон Имээгүүр гэж нэрлэдэг юм гэнэ лээ). Нилээн дээх нь Фобосын тухай нийтлэл бичиж байсан, хэрвээ та үзэж амжаагүй бол доорх холбоосоор орж үзээрэй: Ангарагийн Дагуул Фобос Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр Европын сансар судлалын агентлагийн Mars Express хиймэл дагуулын хэмжилтүүдээр бүтээсэн нэгэн […]

Вояжер ба Кассини: 30 жилийн нээлт

Сачирын хиртэлт, дагуулууд, бүдэг бүслүүрүүд, 6 ѳнцѳгт туйлын эргүүлэг гээд л НАСА-ийн Кассини хѳлгийн сүүлийн хэдэн жил авсан гайхалтай зургуудын талаар байнга нийтлэдэг билээ. Хэдий Кассини маань санчирын олон нууцуудыг бидэнд тайлж ѳгсѳѳр байгаа хэдий ч, одоогоос 30 жилийн ѳмнѳ хѳѳрсѳн НАСА-ийн Вояжер хѳлгүүдээр дамжуулан хүмүүс бид анх удаагаа санчирыг жинхэн утгаар нь судлаж эхлэж […]

Европа дээр гейзер байдаг уу?

Манай нарны аймагт дэлхийгээс ѳѳр амьдрал агуулдаг байх хамгийн их магадлалтай газруудын нэг нь бархасбадийн дагуул европа билээ. Европагийн гадрага нь тэр чигтээ зузаан мѳсѳѳр хучигдсан бѳгѳѳд энэ мѳсѳн давхрагын доор нь аврага том далай байгаа гэсэн хэмжилт үндэслэл зѳндѳѳ бий. Тэгвэл саяхан АНУ-ын Сан Франциско хотод жил болгон зохион байгуулагддаг геофизикийн том хурал дээр […]

Энкеладусын өмнөд туйлын орчим дахь том том судлууд. Эх зураг нь хар-цагаан бөгөөд хиймэл цэнхэр өнгөөр судлуудыг тодруулсан байгаа. Зохиогч: НАСА, Кассини

Санчирын дагуулууд дээр амьдрал бий юу?

Энэ ертөнцөд зөвхөн манай гариг дээр л амьдрал оршин ирсэн үү? эсвэл маш ховор цөөн хэдэн газар уу? эсвэл бүр хаа сайгүй юу? бидний өнөөдрийн мэдэж байгаагаар ертөнц маань асар их уудам, манай нар шиг одод, тэдгээрийг тойрсон дэлхий шиг гаригууд маш элбэг. Мөн бидний мэдэх амьдралын хэлбэр үүсэн бий болход зайлшгүй шаардагдах ус энэ […]

Энэ онд тохиосон аврага болон бичил сарыг Румыны Бухарест хотоос авсан нь. Зохиогч: Каталин Падурару

Аврага болон бичил сар

Хааяа бүтэн сар жирийн үеийнхээс илүү тод ч юм шиг эсвэл арай жаахан бүдэг жижиг ч юм шиг танд харагдаж байсан уу? Манай гаригийн ганц том дагуул сар маань дэлхийг ойролцоогоор сар тутам нэг удаа тойрон эргэнэ. Манай дэлхий тэнхлэгээрээ ойролцоогоор 24 цаг тутам эргэж өдөр шөнө солигддог шиг, сар маань ч гэсэн тэнхлэгээрээ эргэнэ. […]

Манай нарны аймгийн хамгийн том гариг бархасбадь маань дэлхийтэй ойртож буй үеэр италиас гэрэл зурагчин 11р сарын 16\17-ны шөнүүдээр дараах 5 гайхалтай зургийг авчээ. Зохиогч: Алессандро Бианкони

Бархасбадь ба Айо

Ирэх сарын 3-нд манай нарны аймгийн хамгийн том гариг бархасбадь маань нар дэлхийг дайрсан шугамыг дэлхийн шөнийн талаас нь дайран гарах тул энэ жилд дэлхийтэй хамгийн ойрхон цэг дээрээ ирнэ гэсэн үг. Шөнийн тэнгэрт нар жаргасны дараачаас эхлэн бараг шөнөжин харагдах шаргал өнгийн тод од маань манай аврага хийн гариг юм. Жилд нэг удаа ийнхүү […]

Ойролцоогоор 100 сая жилийн дараа гэхэд алга болох тавилантай ангараг гаригийн Фобос дагуул. Маш өндөр нягтралтай эх зургийг энд дарж үзээрэй! Зохиогч: НАСА, HiRISE, Аризонагийн Их Сургууль

Ангарагийн дагуул Фобос

Манай гариг сар гэж ганц том байгалийн дагуултай байдаг байхад улаан нүдэн буюу ангараг гариг маань Фобос болон Деймос хэмээх 2 жижиг дагуултай. Манай сартай харьцуулхад хэмжээгээрээ хамаагүй жижигхэн бөгөөд эх гаригаа хамаагүй ойр зайд тойрон эргэнэ. Доорх зурган дээр харуулж буй Фобос дагуулын хувьд ердөө л 10 гаруй км-ийн диаметертэй буюу дэлхий дээрх дундаж […]

Санчир гаригийг тойрон эргэх Кассини хөлгийн авсан тус зураг нь санчирын олон тооны бүслүүрүүд болон түүний олон янзын дагуулуудын нэг Тетисийг харуулж байна. Тетистэй ойролцоо тойрог замаар санчирыг тойрон эргэдэг Энкеладус дагуул нь сансарт байнга их хэмжээний мөс шидэлж байх ба зарим хэсэг нь ойролцоо яваа бусад дагуулуудын гадрага дээр унаж гэрэл ойлгох чанарыг нь ихэсгэдэг байж болох юм. Бодит өнгөний уг зургийг дээр нь дарж томоор үзээрэй. Зохиогч: НАСА, Кассини

Санчирын бүслүүр болон дагуул тетис

Бархасбадь гаригийн цаана орших манай нарны аймгийн 2 дахь хамгийн том гариг санчир нь тод бүслүүрээрээ нэн алдартай билээ. Тэгвэл санчирын бүслүүр хэдий хэмжээний настай вэ? хэн ч энэ асуултын хариуг одоо хүртэл тодорхой мэдэхгүй байна. Зарим судалгааны ажилууд нь ердөө 100 орчим сая жилийн өмнө буюу манай гаригийг үлэг гүрвэлүүд эзэгнэдэг байхад сартай ойролцоо […]

Шинзоу-9 хөлгийн тухай

Хятадын “Шэнзоу” хөлөг

Ойрын өдрүүдэд одонорны хэсэгт хамгийн халуухан байгаа мэдээлэлүүд нь Хятадуудын хөөргөсөн “Шэнзоу 9” хэмээх хөлөг болон Америкийн нууц Х-37В хөлөгийн тухай байлаа. Энэ нууц хөлгийн тухай дараа мэдээллэе, энэ удаад хятадын сансар судлалын түүхэнд гарж байгаа том амжилтын тухай өгүүлье. Хятадууд 2011 оны 9 сард “Тиангонг 1” хэмээх сансарын хүнгүй хиймэл дагуулыг дэлхийн тойрог зам […]