Tag Archives: гэрэлтэлт

Хѳѳсѳн мананцар

Доорх гайхалтай зурган дээр харуулж буй мананцарын голд хархад амархан хагарчих мэт нимгэн хѳѳсѳн бѳмбѳлѳг харагдаж байвч, энэ нь угтаа яг л шаар хийлэгдэж байгаатай адил залуу аврага одны маш хүчтэй цацаргалт аврага том устѳрѳгчийн үүлийг дотроос нь  “хийлэн” бий болгосон аврага том гэрэлтэгч бѳмбѳлѳг юм. Энэ мананцар шѳнийн тэнгэрт хүн таван одны ордонд биднээс […]

ISON сүүлт од худлаа болох нь…

ISON сүүлт од ѳнгѳрсѳн онд анх илэрхэд хүмүүс тойрог замыг нь судалж үзээд энэ оны сүүлээр нартай ойртох үедээ маш ихээр тодорч шѳнийн тэнгэрт сарнаас илүү тод болох байтугай бараг ѳдрийн тэнгэрт харагдахуйц хэмжээнд тодорж энэ зууны хамгийн гайхалтай сүүлт од болох нь гэж таамаглаж байсан билээ. Анх нээгдэх үер нь бичиж байсан миний ѳмнѳ […]

Кеплер дурангийн 22 сарын турш хуримтлуулсан хэмжилт дээр үндэслэн гаргасан манай сүүн зам галактикийн оддын гаригуудын тооцоо. Зохиогч: НАСА

10 гаруй тэрбум дэлхий шиг хэмжээтэй гаригууд

Амьдрал зөвхөн дэлхий дээр байдаг уу? ертөнцөд амьдрал хир элбэг байдаг вэ? гэх асуултуудын хариултыг олоход бид нэг том алхам урагшиллаа. Өчигдөрхөн өндөрлөсөн америкийн одонорон судлалын холбооны энэ жилийн эхний хурал дээр зарлагдсан хамгийн том мэдэгдэлүүдийн нэг нь НАСА-ийн Кеплер сансарын дурангийн хамгийн сүүлд хийгдсэн хэмжилтүүдийн талаар байв. Тэдгээр хэмжилтүүд дээр үндэслээд тооцоо хийхэд зөвхөн […]

Хэзээ мөдгүй дэлбэрэх гэж буй аврага од эта карина. Зохиогч: НАСА, Хаббл

Эвгүй Эта Карина

Өмнөд тэнгэрт “эта карина” хэмээх нэгэн тун эвгүй од бий. Энэ одыг түүхэнд анх алдарт одоноронч Эдмонд Халли 1677 онд 4-р хэмжигдэхүүний (1) од хэмээн тэмдэглэж үлдээсэн байдаг бол 18-р зууны дунд үед бүтээгдсэн каталог дээр карина одны ордонд орших 7 дахь тод 2-р хэмжигдэхүүний од гэж бүртгэгдсэн ажээ. (эта үсэг нь грек цагаан толгойн […]

Италийн Реманзако одонорон судлалын оргилоос авсан зураг. Зохоигч: Реманзако

Сүүлт од дараа жил тэнгэрийг гэрэлтүүлнэ

Одоогоос нэг жил орчимын дараа буюу 2013 оны сүүлээр C/2012 S1 гэх нэртэй саяхан хэдхэн хоногийн өмнө шинээр нээгдсэн сүүлт од таны амьдралдаа харах хамгийн тод сүүлт од болж мэдэхээр байна. Яг хэзээ яг аль зэрэг тод болохын нарийн ширийнийг судлаачид хараахан тооцоолж дуусаагүй байна, гэхдээ яадаг ч байсан 2013 оны сүүл болон 2014 оны эхээр […]

Өргөн өнцгийн дурангаар удаан хугацаанд гэрэл бүртгэж авсан энэ зурган дээр манай гаригийн агаар мандалын дээд хэсэгт орших атомууд нарнаас ирэх хэт-ягаан туяагаар өдөөгдөөд бүдэг ногоон өнгөөр гэрэлтэж буй нь тодорхой гарчээ. Зохиогч: Жэнс Хакман

Агаарын гэрэл

Агаар гэрэлтдэг үү? хариулт нь тийм, гэхдээ гэрэлтэж буй агаарыг ажиглах нь маш хэцүү. Энгийн нүдээр ажиглана гэсэн ойлголт бараг байхгүй, гэхдээ нөхцөл нь бүрэлдсэн байвад өргөн өнцгийн линз бүхий камераар хангалттай удаан хөшгөө нээж зураг авхад дэлхийн гадрагаас 90 орчим км-ийн өндөр дахь агаарын гэрэлтэж буйг нь бүртгэн авах бололцоотой: Энэ зурган дээрх түм […]