Tag Archives: астрофото

Гариган мананцар NGC7293

Доорх гайхалтай зурган дээр харуулж буй биет нь шѳнийн тэнгэрт бумбын одны ордны зүгт биднээс 700 орчим гэрлийн жилийн тэртээ орших үзэсгэлэнт гариган мананцар NGC7293 юм. Гариган мананцар гэж анх удаагаа сонсож байгаа бол миний урьд нь түүний талаар бичиж байсан нийтлэлүүдийг сонирхоорой: [1]     [2]     [3] Товчхондоо, манай нар шиг одод […]

Хѳѳсѳн мананцар

Доорх гайхалтай зурган дээр харуулж буй мананцарын голд хархад амархан хагарчих мэт нимгэн хѳѳсѳн бѳмбѳлѳг харагдаж байвч, энэ нь угтаа яг л шаар хийлэгдэж байгаатай адил залуу аврага одны маш хүчтэй цацаргалт аврага том устѳрѳгчийн үүлийг дотроос нь  “хийлэн” бий болгосон аврага том гэрэлтэгч бѳмбѳлѳг юм. Энэ мананцар шѳнийн тэнгэрт хүн таван одны ордонд биднээс […]

Ихрийн солирын бороо

Ихрийн солирын бороо энэ сарын 12-14-нд оргил үедээ хүрч, нийтдээ бараг 7 хоног ороод саяхан дууссан байгаа билээ. Ѳмнѳх нийтлэлээр хятадын тѳв хэсгээс авсан нэг гоё зургийг хуваалцаж байсан бол энэ удаад испани улсаас авсан бас нэг гайхалтай зургийг хуваалцаж байна: Энэ зургийг Хуан Карлос Касадо гэх гэрэл зурагчин испани улсын канарийн арлууд дахь Тидэ хэмээх […]

Дуран 3-р хэсэг

Өмнөх хэсгүүдэд дурангийн ажиллах зарчим болон төрлүүдийн тухай ерөнхий зүйл бичсэн байгаа, харин энэ нийтлэлээр дурангийн их биенээс дутахааргүй чухал нэгэн зүйлийн тухай бичиж байна – дурангийн хөл. Зураг хөрөг авдаг хүмүүс харьцангуй урт фокусын зайтай линзээр зураг авахдаа дандаа хөл эсвэл ямар нэгэн тулж түших зүйл ашигладаг. Учир нь мэдээж ямар ч бакь хүний […]

Хойд америкийн баруун эргийн тэнгэр

Сүүлийн жилүүдэд тус тусдаа зургуудыг нь авч бүтээсэн бичлэгүүд маш их “мода”-нд орж байгаа билээ. Ялангуя дэлхийн эргэлтээс үүдэн янз бүрийн эрхсүүдийн шөнийн тэнгэрт хийх хөдөлгөөнийг нь байгалийн үзэсгэлэнт тогтоцтой хослуулан харуулж хийсэн бичлэгүүд маш алдартай байдаг. Доорх бичлэгийг гэрэл зурагчин Жон Эклунд АНУ-ын баруун эргийн үзэгсгэлэнт газруудаар удаан хугацааны туршид аялж явахдаа цуглуулсан нийтдээ 260,000 […]

Өмнөд туйлын оддын мөр. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Роберт Шварц

Өмнөд туйлын оддын мөр

Доорх өргөн өнцгийн зургийг бүтэн 24 цагийн турш камерны хөшгөө нээж авсан ба зурган дээрх оддын гаргасан мөрнөөс харвал нэг ч од жаргаж эсвэл мандаагүй, бүгд тэнгэрийн хаяанаас дээгүүр бүтэн өдөрийн турш эргэлдэн байсан байна. Оддын мөр ийнхүү бүтэн тойрог үүсгэх зургийг дэлхий дээр зөвхөн 2 газраас л авж болно – дэлхийн 2 туйлаас. Бусад […]