Tag Archives: ангараг

Сониучханыг дээрээс нь

Ангараг гариг дээр ажиллаж эхлээд жил хагас орчим болж байгаа НАСА-ийн Сониучхан хѳлгийн дугуйнууд элэгдэж эхэлсэн тухай саяхан нийтэлж байсан билээ. Судлаачид дугуйнууд дээрх гэмтлийг судалж үзээд, “хамаагүй азаа үзээд яахав, одооноос бартаа тортогийг тойрсон шигээ болгоомжтой жолоодоё” гэж шийдээд байсан юм. Тэгвэл улаан нүдэн гаригийг тойрон эргэж байгаа НАСА-ийн MRO хиймэл дагуул дээрх HiRISE […]

Сониучханы дугуйнууд гэмтэжээ

НАСА-ийн Curiosity буюу “сониучхан” хѳлѳг маань 2012 оны 8-р сарын эхээр улаан нүдэн гариг дээр газардсанаасаа хойш ердѳѳ л 5 км орчим зайд жолоодлого хийгээд байгаа юм. Гэтэл түүний нимгэхэн хѳнгѳн цагаан дугуйнууд нь аль хэдийн ээ элэгдээд эхэлчихсэн бололтой. Ѳнгѳрсѳн оны 10-р сард хѳлгийн зургуудыг шимтэн сонирхдог “фэнүүд” нь түүний зүүн урд талын дугуйнд […]

Фобос дагуул

Улаан нүдэн гариг маань Фобос болон Деймос хэмээх 2 жижигхэн дагуултай (монголоор Айгуур болон Имээгүүр гэж нэрлэдэг юм гэнэ лээ). Нилээн дээх нь Фобосын тухай нийтлэл бичиж байсан, хэрвээ та үзэж амжаагүй бол доорх холбоосоор орж үзээрэй: Ангарагийн Дагуул Фобос Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр Европын сансар судлалын агентлагийн Mars Express хиймэл дагуулын хэмжилтүүдээр бүтээсэн нэгэн […]

Ангарагийн нуур

Энэ сарын эхээр АНУ-д зохион байгуулагдсан жил болгоны том геофизикийн хурал дээр НАСА-ийн Сониучхан хѳлгийн багийнхан хэд хэдэн шуугиан тарьсан нээлтүүд зарласны нэг нь улаан нүдэн гариг дээрх эртний нуурны ул мѳрийн тухай байсан юм. Гаригийн экваторын орчимд 3.7 тэрбум жилийн тэртээ нилээн удаан хугацааны турш оршиж байсан энэ нуур нь цэнгэг устай байсан учир, […]

Ангарагийн мѳсѳн малгай

Ангараг гаригийг тойрон эргэх европын сансар судлалын агентлагийн Mars Express Orbiter хиймэл дагуулын цуглуулсан хэмжилтийг ашиглаад тус гаригийн гадрагуу дээгүүр нисэх явцыг дүрсэлсэн гайхалтай бичлэгийн тухай саяхан нийтэлж байсан билээ. Тэгвэл тус хиймэл дагуулын сүүлээн 10 жил орчим авсан ѳѳр тѳрлийн хэмжилтүүдээр улаан нүдэн гаригийн хойд туйл дахь мѳсѳн малгай дээгүүр нисэн ѳнгѳрж байгааг дүрсэлсэн […]

Амьдрал – дэлхийгээс ангарагруу

Фейсбүүк дээрх бүлгэмийн гишүүн Asdasd Dsadsa маань дараах сонирхолтой нийтлэлийг тухай бичсэн байна. Тэрнийг нь үл ялиг засаад энд оруулж байна: Манай нарны аймаг 4.5 тэрбум жилийн тэртээ бүрэлдэн бий болсоны дараачаар, амьдрал анх улаан нүдэн гариг дээр эхэлж үүсээд дараа нь солир чулуугаар дамжин дэлхийрүү тархсан байх бололцоотой гэх таамаглалын талаар та бүхэн дуулж байсан […]

Эверестийн панорам

Та ангараг гаригийн гадрага дээрх нэг овоо дээр зогсож байгаад эргэн тойрноо ажвал ямархуу дүр тѳрх харагдана гэж бодож байна? энэ асуултанд хариулах гайхалтай доорх зургийг тус гариг дээр 2004-2009 оны хооронд ажилласан НАСА-ийн Спирит хѳлѳг бүтээсэн юм. Тус робот нь 2005 онд нэгэн жижиг оргилруу мацаж гараад бүтэн 3 ѳдрийн турш эргэн тойрныхоо зургийг […]

Ангарагийн дээгүүр нисэцгээе

Европын сансар судлалын агентлагийнхан Mars Express хиймэл дагуулынхаа авсан ангараг гаригийн гадрагын ѳндѳр нарийвчлалтай зургуудыг ашиглан гайхалтай бичлэгийг бүтээж ѳнѳѳдѳр олон нийтэд дэлгэлээ. Олон ѳнцѳгѳѳс нэгэн зэрэг авсан зургуудыг ашигласан тул яг л ангарагийн тэнгэрт онгоцоор нисэж байгаа мэт 3 хэмжээст дурслэлийг бүтээсэн байна: Mars Express хиймэл дагуул нь 2003 оны 6-p сарын эхээр дэлхийгээс […]

ISON сүүлт од худлаа болох нь…

ISON сүүлт од ѳнгѳрсѳн онд анх илэрхэд хүмүүс тойрог замыг нь судалж үзээд энэ оны сүүлээр нартай ойртох үедээ маш ихээр тодорч шѳнийн тэнгэрт сарнаас илүү тод болох байтугай бараг ѳдрийн тэнгэрт харагдахуйц хэмжээнд тодорж энэ зууны хамгийн гайхалтай сүүлт од болох нь гэж таамаглаж байсан билээ. Анх нээгдэх үер нь бичиж байсан миний ѳмнѳ […]

Сайхан муухай ангарагийн хөрс

НАСА-ийн Curiosity хөлгийн эхний 100 өдрийн хэмжилтүүд дээр үндэслэсэн 5 маш сонирхолтой нийтлэл өнөөдөр Science сэтгүүлийн шинэ дугаар дээр гарсан байна. Тэдгээрээс хамгийн сонирхолтой нь ангарагийн хөрсөн дахь усны болон перхлорат гэж бодисын агууламжийн тухай байв. Роботын хэмжилтээр анаграгийн гадрагын хөрс нь ойролцоогоор 2%-ийн (массаар) усны агууламжтай гэж гарсан байна, өөрөөр хэлбэл ердөө 0.03 метр […]