Tag Archives: аврага од

M33 дахь устѳрѳгчийн үүлнүүд

Манай сүүн замын ойролцоо орших 50 гаруй том жижиг галактикуудыг бид дотоод галактикуудын бүлэг гэж нэрлэдэг. Дотоод бүлэг гэхээр хоорондоо таталцалаар тодорхой хэмжээнд харилцан үйлчлэлцдэг жижиг бѳѳгнѳрѳл л гэсэн үг, мэдээж үүнээс цааш хэдэн зуу заримдаа бүр хэдэн мянган гишүүнтэй аврага том бѳѳгнѳрѳлүүд байгаа. Дотоод бүлгийн хамгийн том гишүүн нь бидэнтэй хамгийн ойрхон оршдог (2 […]

Хѳѳсѳн мананцар

Доорх гайхалтай зурган дээр харуулж буй мананцарын голд хархад амархан хагарчих мэт нимгэн хѳѳсѳн бѳмбѳлѳг харагдаж байвч, энэ нь угтаа яг л шаар хийлэгдэж байгаатай адил залуу аврага одны маш хүчтэй цацаргалт аврага том устѳрѳгчийн үүлийг дотроос нь  “хийлэн” бий болгосон аврага том гэрэлтэгч бѳмбѳлѳг юм. Энэ мананцар шѳнийн тэнгэрт хүн таван одны ордонд биднээс […]

Сансарын Хаббл дурангийн авсан уг зурган дээрх муурын нүдэн мананцар нь биднээс 3000 гаруй гэрлийн жилийн зайд орших гариган төрлийн мананцар юм. Уг нүсэр бүтэцтэй мананцарыг бий болгож буй биет нь ганц аврага хөгшин од уу эсвэл хос од уу гэдгийг одоо хүртэл нарийн мэдэхгүй байгаа. Илүү том хэмжээ болон нягтралтай зургуудыг эндээс сонирхоорой. Зохиогч: НАСА/Хаббл

Муурны нүдэн мананцар

Тэнгэрт лууны одны ордны зүгт биднээс 3000 гаруй гэрлийн жилийн тэртээд хөгшин аврага од тэнхлэгээрээ эргэх зуураа өөрийн гаднах “арьсаа” сансарт их хэмжээгээр шидэлж буй. Доорх зурган дээрх мананцар нь гариган төрлийн мананцар бөгөөд бидний мэддэг хамгийн нүсэр бүтэцтэй нь гэхэд болно. Алдарт сансарын Хаббл дурангийн авсан уг зурагны гол хэсэгт тод цагаан гэрэлээр харагдаж […]

NGC6888 мананцар нь түүний удахгүй хэт-шинэ одны дэлбэрэлтээр үхэх гэж байгаа төв хэсэгт нь орших аврага одны сансарт шидэлсэн материалаас бүтсэн юм. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Ж-П. Мэставайнио

Үзэсгэлэнт NGC6888 мананцар

Доорх зурган дээрх үзэсгэлэнтэй мананцар нь NGC6888 гэсэн каталоги нэртэй бөгөөд шөнийн тэнгэрт хунгийн одны ордны зүгт биднээс ойролцоогоор 5,000 гаруй гэрлийн жилийн тэртээд оршино. Мананцарын нэг захаас нөгөө зах хүртэл гэрлийн хурдаар явхад бараг 25 жил шаардлагтай ба түүний төв хэсэгт нь харагдаж буй тод нь хөгширөөд өөрийн гаднах давхрагаасаа сансарт цацаж шидэлсэнээс үүдэлтэй […]

NGC 7635 буюу Бөмбөлгөн Мананцар нь түүний төв хэсэгт орших манай нарнаас массаараа хэдэн 10 дахин том, гэрэлтэлтээрээ хэдэн 100,000 дахин тод одны нөлөөгөөр үүссэн юм. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Ивес ван ден Бройк

Бөмбөлгөн мананцар

Тэнгэрт хүн таван одны ордны зүгт биднээс 11,000 гаруй гэрлийн жилийн зайд орших тус үзэсгэлэнтэй мананцарын каталог нэршил нь NGC7635 боловч бидэнд харагдах хэлбэрээсээ болоод “бөмбөлгөн мананцар” хэмээн ихэвчлэн нэрлэгддэг. Яг бөмбөлөг хэлбэртэй хэсэг нь өөрөө бараг 10 гаруй гэрлийн жилийн диаметертэй аврага том орчин бөгөөд зурган дээр бөмбөлгийн баруун-дээд хэсэгт байгаа тод одны маш […]

Тарантула мананцарын төвд нь орших R136 хэмээх аврага оддын маш залуу бөөгнөрлийг үзэгдэх гэрлийн мужид сансарын Хаббл дурангаар авсан зураг. Уг оддын бөөгнөрөлийн төвд орших R136a хэмээх од нь бидний мэддэг хамгийн том мөн хамгийн тод од бөгөөд нийт Тарантула мананцарыг тэр чигт нь гэрэлтүүлэх хэмжээний гэрлийг өөрөөсөө ялгаруулдаг. Зохиогч: NASA, ESA, & F. Paresce (INAF-IASF), R. O'Connell (U. Virginia)

Хамгийн том, хамгийн тод од

Доорх зурган дээрх сүртэй аврага том мананцар дотор хэдэн сая одод бий бөгөөд тэдгээрийн нийлбэр гэрэл нь ийнхүү уг мананцарыг үзэсгэлэнтэйгээр гэрэлтүүлж буй. Хамгийн сонирхолтой нь энэ мананцар дотор орших ганцхан од нийт гэрэлийн бараг 10%-ийг дангаар тэр олон одод дундаас гаргадаг гэвэл итгэх үү? Сүүн замын хамгийн том дагуул галактик болох Магеланы их үүл […]