Category ЭӨОЗ

Хилэнц дахь оддын бѳѳгнѳрѳл

Доорх гайхалтай зурган дээр харуулж буй нь шѳнийн тэнгэрт хилэнцийн одны ордны зүгт 1000 орчим гэрлийн жилийн тэртээ орших оддын бѳѳгнѳрѳл юм. Энэ биетийг 18-р зуунд францын одоноронч Чарльз Мэссие нь ѳѳрийн каталогийн 7 дахь биет болгоод тэмдэглэчихсэн болхоор М7 гэж нэрлэгдэж заншсан, гэхдээ энэ оддын бѳѳгнѳрлийг бүүр МЭ130 оны үед эртний грекийн Птолемей олж […]

Гариган мананцар NGC7293

Доорх гайхалтай зурган дээр харуулж буй биет нь шѳнийн тэнгэрт бумбын одны ордны зүгт биднээс 700 орчим гэрлийн жилийн тэртээ орших үзэсгэлэнт гариган мананцар NGC7293 юм. Гариган мананцар гэж анх удаагаа сонсож байгаа бол миний урьд нь түүний талаар бичиж байсан нийтлэлүүдийг сонирхоорой: [1]     [2]     [3] Товчхондоо, манай нар шиг одод […]

Норвегийн туйлын туяа

Бас нэгэн туйлын туяаны тухай нийтлэл оруулж байна. Доорх гайхалтай бичлэгийг Оросын хилтэй ойрхон орших Киркенес хэмээх Норвегийн хотоос 2011 оны 3 сар орчимд авсан зургуудаар бүтээсэн аж: Зохиогч: TSO

Аляскийн туйлын туяа

Ѳнгѳрсѳн сарын сүүлийн нарны идэвхжилээс үүдэн энэ сарын эхээр дэлхий дээр дунд зэргийн хүчтэй соронзон шуурга нилээн хэд хоног үргэлжилсэн юм. Доорх гайхалтай зургуудыг гэрэл зурагчин Лерой Цимерман энэ сарын 7-нд АНУ-ын аляск муж улсын нийслэл Фейрбанкс хот орчимоос авчээ: Зурагчин маань камераа хѳлѳн дээр зоож орхиод хэдэн цаг зураг дарсан бѳгѳѳд энэ дээрх ер […]

M33 дахь устѳрѳгчийн үүлнүүд

Манай сүүн замын ойролцоо орших 50 гаруй том жижиг галактикуудыг бид дотоод галактикуудын бүлэг гэж нэрлэдэг. Дотоод бүлэг гэхээр хоорондоо таталцалаар тодорхой хэмжээнд харилцан үйлчлэлцдэг жижиг бѳѳгнѳрѳл л гэсэн үг, мэдээж үүнээс цааш хэдэн зуу заримдаа бүр хэдэн мянган гишүүнтэй аврага том бѳѳгнѳрѳлүүд байгаа. Дотоод бүлгийн хамгийн том гишүүн нь бидэнтэй хамгийн ойрхон оршдог (2 […]

Хѳѳсѳн мананцар

Доорх гайхалтай зурган дээр харуулж буй мананцарын голд хархад амархан хагарчих мэт нимгэн хѳѳсѳн бѳмбѳлѳг харагдаж байвч, энэ нь угтаа яг л шаар хийлэгдэж байгаатай адил залуу аврага одны маш хүчтэй цацаргалт аврага том устѳрѳгчийн үүлийг дотроос нь  “хийлэн” бий болгосон аврага том гэрэлтэгч бѳмбѳлѳг юм. Энэ мананцар шѳнийн тэнгэрт хүн таван одны ордонд биднээс […]

Хэт ягаан нар

Ѳчигдѳр дэлхийн хойт хэсэгт хамгийн урт шѳнѳ, хамгийн богино ѳдѳр тохион ѳвлийн улирал албан ёсоор эхэлсэн бол эсэргээр ѳмнѳд хэсэгт хамгийн урт ѳдѳр богино шѳнѳ тохиож зуны улирал эхлэсэн билээ. Энэ удаагийн нийтлэлээр нартай холбогдуулан саяхан НАСА-ийн нарыг ажиглах SDO дурангийн багийнханы хийсэн нэгэн гоё бичлэгийн тухай бичиж байна. Хүмүүс бид нарны үзэгдэх гэрлийн мужид […]

Ѳнгѳт Сар

Зүгээр нүдээрээ сарыг хархад (үзэгдэх гэрлийн мужид гэсэн үг) саарал болон маш сийрэг шар туяанаас ѳѳр ѳнгѳний ялгарал бараг харагдадгүй. Тэгвэл доорх зураг нь хүний нүдэнд ажигладахааргүй боловч гэрэл бүртгэгч тѳхѳѳрѳмжинд хэмжигдэхүйц маш бүдэг ѳнгѳний ялгаралуудыг хиймлээр олон дахин тодруулж харуулж байгаа юм. Гүн хѳхѳѳс цайвар улаан хүртэлх эдгээр ѳнгѳнүүд нь бодит ѳѳр ѳѳр химийн […]

Эверестийн панорам

Та ангараг гаригийн гадрага дээрх нэг овоо дээр зогсож байгаад эргэн тойрноо ажвал ямархуу дүр тѳрх харагдана гэж бодож байна? энэ асуултанд хариулах гайхалтай доорх зургийг тус гариг дээр 2004-2009 оны хооронд ажилласан НАСА-ийн Спирит хѳлѳг бүтээсэн юм. Тус робот нь 2005 онд нэгэн жижиг оргилруу мацаж гараад бүтэн 3 ѳдрийн турш эргэн тойрныхоо зургийг […]

Малгайн үүл

Доорх зурган дээр гайхалтай харуулж буй зүйл нь нисдэг таваг биш бас аврага том хонх ч биш. Үүнийг малгайн үүл гэнэ. Ийм ер бусын бүтэц мэдээж ѳдѳр болгон харагдахгүй, гэхдээ харьцангуй ховор ч гэсэн энд тэнд хаяадаа харагдаж л байдаг. Харагдах бүрдээ ихэвчлэн ѳндѳр уулын орой дээр л байрладаг … яахаараа ийм сонин хэлбэртэй үүл […]