Category Нийтлэл

Хилэнц дахь оддын бѳѳгнѳрѳл

Доорх гайхалтай зурган дээр харуулж буй нь шѳнийн тэнгэрт хилэнцийн одны ордны зүгт 1000 орчим гэрлийн жилийн тэртээ орших оддын бѳѳгнѳрѳл юм. Энэ биетийг 18-р зуунд францын одоноронч Чарльз Мэссие нь ѳѳрийн каталогийн 7 дахь биет болгоод тэмдэглэчихсэн болхоор М7 гэж нэрлэгдэж заншсан, гэхдээ энэ оддын бѳѳгнѳрлийг бүүр МЭ130 оны үед эртний грекийн Птолемей олж […]

Гариган мананцар NGC7293

Доорх гайхалтай зурган дээр харуулж буй биет нь шѳнийн тэнгэрт бумбын одны ордны зүгт биднээс 700 орчим гэрлийн жилийн тэртээ орших үзэсгэлэнт гариган мананцар NGC7293 юм. Гариган мананцар гэж анх удаагаа сонсож байгаа бол миний урьд нь түүний талаар бичиж байсан нийтлэлүүдийг сонирхоорой: [1]     [2]     [3] Товчхондоо, манай нар шиг одод […]

Шинэ оны эхний бага гариг атлантын далайн дээр дэлбэрчээ

Саяхан энэ оны эхний ѳдѳр АНУ-ын аризона муж улс дахь судлаачид 2014 оны хамгийн эхний бага гаригийг нээж, тэр нь хэдхэн цагийн дараа дэлхийг мѳргѳсѳн тухай мэдээллэсэн билээ: Шинэ оны эхний бага гариг дэлгийг “мѳргѳв” Тэгвэл судлаачид сүүлийн хэдэн ѳдѳр бага давтамжийн дууны долгион бүртгэдэг станцуудын хэмжилтийг нягталж байгаад, 2014АА нь атлантын далайд дээгүүр нээгдсэнээсээ […]

Мауи дахь цэргийн дурангууд

Номхон далайн голд орших хавайн арлууд нь одонорны хэмжилт хийхэд маш тохиромжтой цаг агаар болон байршилтай байдаг учир тэнд олон одонорны оргилууд байдаг. Тэдгээрийн ихэнх нь яг одонорон судлалын чиглэлээр ажилладаг дурангуудтай бол Мауи хэмээх нэг жижиг аралын одонорны оргил дээр хэд хэдэн дурангууд арай жаахан ѳѳр зорилготой ажилладаг. АНУ-ын агаарын хүчнийхэн хиймэл дагуулууд, сансарын […]

Хоёр хавирга

Энэ сарын 11-нд сугар гариг маань нар болон дэлхийн хоорондуур нэг шугаманд орох замдаа явж байгаа тул түүний үе нь эрчимтэй багасч байгаа талаар саяхан мэдээллэж байсан билээ. Тэгвэл ѳчигдѳрхѳн шинэхэн сар сугар гаригтай харьцангуй ойрхон (мэдээж тэнгэр дахь байршилаараа) байх үед нь доорх гайхалтай зургийг гэрэл зурагчин авсан байна: Зургийг энд дарж томоор үзээрэй.

Норвегийн туйлын туяа

Бас нэгэн туйлын туяаны тухай нийтлэл оруулж байна. Доорх гайхалтай бичлэгийг Оросын хилтэй ойрхон орших Киркенес хэмээх Норвегийн хотоос 2011 оны 3 сар орчимд авсан зургуудаар бүтээсэн аж: Зохиогч: TSO

Аляскийн туйлын туяа

Ѳнгѳрсѳн сарын сүүлийн нарны идэвхжилээс үүдэн энэ сарын эхээр дэлхий дээр дунд зэргийн хүчтэй соронзон шуурга нилээн хэд хоног үргэлжилсэн юм. Доорх гайхалтай зургуудыг гэрэл зурагчин Лерой Цимерман энэ сарын 7-нд АНУ-ын аляск муж улсын нийслэл Фейрбанкс хот орчимоос авчээ: Зурагчин маань камераа хѳлѳн дээр зоож орхиод хэдэн цаг зураг дарсан бѳгѳѳд энэ дээрх ер […]

M33 дахь устѳрѳгчийн үүлнүүд

Манай сүүн замын ойролцоо орших 50 гаруй том жижиг галактикуудыг бид дотоод галактикуудын бүлэг гэж нэрлэдэг. Дотоод бүлэг гэхээр хоорондоо таталцалаар тодорхой хэмжээнд харилцан үйлчлэлцдэг жижиг бѳѳгнѳрѳл л гэсэн үг, мэдээж үүнээс цааш хэдэн зуу заримдаа бүр хэдэн мянган гишүүнтэй аврага том бѳѳгнѳрѳлүүд байгаа. Дотоод бүлгийн хамгийн том гишүүн нь бидэнтэй хамгийн ойрхон оршдог (2 […]

Хѳѳсѳн мананцар

Доорх гайхалтай зурган дээр харуулж буй мананцарын голд хархад амархан хагарчих мэт нимгэн хѳѳсѳн бѳмбѳлѳг харагдаж байвч, энэ нь угтаа яг л шаар хийлэгдэж байгаатай адил залуу аврага одны маш хүчтэй цацаргалт аврага том устѳрѳгчийн үүлийг дотроос нь  “хийлэн” бий болгосон аврага том гэрэлтэгч бѳмбѳлѳг юм. Энэ мананцар шѳнийн тэнгэрт хүн таван одны ордонд биднээс […]

Хэт ягаан нар

Ѳчигдѳр дэлхийн хойт хэсэгт хамгийн урт шѳнѳ, хамгийн богино ѳдѳр тохион ѳвлийн улирал албан ёсоор эхэлсэн бол эсэргээр ѳмнѳд хэсэгт хамгийн урт ѳдѳр богино шѳнѳ тохиож зуны улирал эхлэсэн билээ. Энэ удаагийн нийтлэлээр нартай холбогдуулан саяхан НАСА-ийн нарыг ажиглах SDO дурангийн багийнханы хийсэн нэгэн гоё бичлэгийн тухай бичиж байна. Хүмүүс бид нарны үзэгдэх гэрлийн мужид […]