Category Мэдээ

Ютуг дээрээс нь

Ангараг гариг дээрх Сониучханы зургийг тус гаригийг тойрон эргэж байгаа НАСА-ийн MRO хиймэл дагуул дээрээс нь авсан тухай дѳнгѳж саяхан бичсэн билээ. Тэгвэл мѳн НАСА-ийн сарыг тойрон эргэх LRO хиймэл дагуул нь саран дээр сарын ѳмнѳ газардсан хятадын хѳлгүүдийн зургийг хэдэн хоногийн ѳмнѳ дарсан байна: Хятадуудын саран дээрх роботуудын талаар анх удаагаа сонсож байгаа бол […]

Сониучханыг дээрээс нь

Ангараг гариг дээр ажиллаж эхлээд жил хагас орчим болж байгаа НАСА-ийн Сониучхан хѳлгийн дугуйнууд элэгдэж эхэлсэн тухай саяхан нийтэлж байсан билээ. Судлаачид дугуйнууд дээрх гэмтлийг судалж үзээд, “хамаагүй азаа үзээд яахав, одооноос бартаа тортогийг тойрсон шигээ болгоомжтой жолоодоё” гэж шийдээд байсан юм. Тэгвэл улаан нүдэн гаригийг тойрон эргэж байгаа НАСА-ийн MRO хиймэл дагуул дээрх HiRISE […]

Бор одой хѳршийн гариг

Одонорон судлаачид саяхан манай нартай тун ойролцоо оршдог хос бор одой оддыг судлаад, тэдгээрийн нэгийг нь тойрон эргэдэг байж болох гаригийн ул мѳрийг олсон байна. Хэрвээ үнэхээр энэ хос бор одойчуул гаригтай болж таарвал манай нарны аймагтай хамгийн ойрхон орших харь гаригуудын нэг болох юм. Судалгааны эх нийтлэлийг доорх холбоосоор үзэж болно: http://arxiv.org/pdf/1312.1303v2.pdf Эхлээд бор […]

Шинэ оны эхний бага гариг атлантын далайн дээр дэлбэрчээ

Саяхан энэ оны эхний ѳдѳр АНУ-ын аризона муж улс дахь судлаачид 2014 оны хамгийн эхний бага гаригийг нээж, тэр нь хэдхэн цагийн дараа дэлхийг мѳргѳсѳн тухай мэдээллэсэн билээ: Шинэ оны эхний бага гариг дэлгийг “мѳргѳв” Тэгвэл судлаачид сүүлийн хэдэн ѳдѳр бага давтамжийн дууны долгион бүртгэдэг станцуудын хэмжилтийг нягталж байгаад, 2014АА нь атлантын далайд дээгүүр нээгдсэнээсээ […]

Наран дээрх аврага толбо!

Хэдэн хоногийн ѳмнѳѳс наран дээр нилээн том толбо бий болж эхлээд байсан нь ѳнѳѳдрийн байдлаар том жижиг 60 гаруй толбонуудын бѳѳгнѳрѳл болсон бѳгѳѳд, зориулалтын хамгаалалт ашиглавал зүгээр энгийн нүдээр харагдах хэмжээний байна. Түүгээр үл барам ѳчигдѳрхѳн эдгээр толбонууд тэсэрч дэлхийг чиглэсэн их хэмжээний титмийн масс шидэлт хийсэн тул ойрын хэдэн ѳдѳр маш тод туйлын туяа […]

Сониучханы дугуйнууд гэмтэжээ

НАСА-ийн Curiosity буюу “сониучхан” хѳлѳг маань 2012 оны 8-р сарын эхээр улаан нүдэн гариг дээр газардсанаасаа хойш ердѳѳ л 5 км орчим зайд жолоодлого хийгээд байгаа юм. Гэтэл түүний нимгэхэн хѳнгѳн цагаан дугуйнууд нь аль хэдийн ээ элэгдээд эхэлчихсэн бололтой. Ѳнгѳрсѳн оны 10-р сард хѳлгийн зургуудыг шимтэн сонирхдог “фэнүүд” нь түүний зүүн урд талын дугуйнд […]

Одонорны зурагтай календарь

Ѳдѳр болгон одонорны холбогдолтой зурганд товч тайлбар бичиж нийтэлдэг APOD-ын бичлэгүүдийг би блог дээрээ байнга дэлгэрүүлж хѳврүүлэн гаргадаг билээ. Тэгвэл тус цахим хуудсын шүтэн бишрэгчид нь 2013 онд нийтлэгдсэн хамгийн гоё гэсэн зургуудаар ѳѳрѳѳ хэвлэж болох календарь хийсэн байна. Доорх холбоосуудаар татаж аваад цаасан дээр хэвлэх эсвэл ѳѳрийн утас, компьютер, таблет … юу байдгийн тэрэн […]

Шинэ оны эхний бага гариг дэлхийг “мѳргѳв”

Дэлхий даяар шинэ жилийн баяраа тэмдэглэж дуусаагүй байхад, хоёр хоногийн ѳмнѳ АНУ-ын аризона муж улс дахь Каталина тэнгэрийн самналтын багийнхан 2014 оны хамгийн эхний хэмжилтээрээ нэгэн шинэ бага гаригийг илрүүлсэн бѳгѳѳд судлаачидын таамаглаж байгаагаар тус биет нь 2 дахь ѳдрийн үдээс хойших үеээс 3 дахь ѳдрийн ѳглѳѳгийн хооронд дэлхийг “мѳргѳсѳн” байна. Дээрх амилуулалт нь тус […]

Дэлхийн мандалт

Одоогоос 45 жилийн тэртээ, 1968 оны 12-р сарын 24-ний ѳглѳѳ сарыг тойрон эргэж байсан НАСА-ийн Аполло 8 хѳлгийн камерууд түүхэн дахь хамгийн гайхалтай сансараас авсан дэлхийн зургуудыг явуулж байсан юм. Тус зургууд нь саран дээрээс дэлхий мандаж буйг харуулж байгаа ба хүн тѳрлѳхтний түүхэнд анх удаагаа шал ѳѳр ѳнцгѳѳс манай гаригийг бидэнд харуулж олон хүний […]

Хавирган Сугар

Та бүгд орой үдэш нар жаргасны дараахан тэнгэрт нэг тод од сүүлийн хэдэн сар ажиглагдсаныг анзаарсан уу? хүмүүсээс УБ-ын утаа улам л аймар болоод байгаа гэж сонссон болхоор яг сүүлийн үед харах боломж гараагүй байж мэднэ. Гэхдээ хотоос гараад ч юм уу эсвэл утаа багатай орой нар жаргасны дараа баруун-ѳмнѳ зүгт маш тод од байхыг […]