Category Боловсрол

Хилэнц дахь оддын бѳѳгнѳрѳл

Доорх гайхалтай зурган дээр харуулж буй нь шѳнийн тэнгэрт хилэнцийн одны ордны зүгт 1000 орчим гэрлийн жилийн тэртээ орших оддын бѳѳгнѳрѳл юм. Энэ биетийг 18-р зуунд францын одоноронч Чарльз Мэссие нь ѳѳрийн каталогийн 7 дахь биет болгоод тэмдэглэчихсэн болхоор М7 гэж нэрлэгдэж заншсан, гэхдээ энэ оддын бѳѳгнѳрлийг бүүр МЭ130 оны үед эртний грекийн Птолемей олж […]

Гариган мананцар NGC7293

Доорх гайхалтай зурган дээр харуулж буй биет нь шѳнийн тэнгэрт бумбын одны ордны зүгт биднээс 700 орчим гэрлийн жилийн тэртээ орших үзэсгэлэнт гариган мананцар NGC7293 юм. Гариган мананцар гэж анх удаагаа сонсож байгаа бол миний урьд нь түүний талаар бичиж байсан нийтлэлүүдийг сонирхоорой: [1]     [2]     [3] Товчхондоо, манай нар шиг одод […]

Бор одой хѳршийн гариг

Одонорон судлаачид саяхан манай нартай тун ойролцоо оршдог хос бор одой оддыг судлаад, тэдгээрийн нэгийг нь тойрон эргэдэг байж болох гаригийн ул мѳрийг олсон байна. Хэрвээ үнэхээр энэ хос бор одойчуул гаригтай болж таарвал манай нарны аймагтай хамгийн ойрхон орших харь гаригуудын нэг болох юм. Судалгааны эх нийтлэлийг доорх холбоосоор үзэж болно: http://arxiv.org/pdf/1312.1303v2.pdf Эхлээд бор […]

Наран дээрх аврага толбо!

Хэдэн хоногийн ѳмнѳѳс наран дээр нилээн том толбо бий болж эхлээд байсан нь ѳнѳѳдрийн байдлаар том жижиг 60 гаруй толбонуудын бѳѳгнѳрѳл болсон бѳгѳѳд, зориулалтын хамгаалалт ашиглавал зүгээр энгийн нүдээр харагдах хэмжээний байна. Түүгээр үл барам ѳчигдѳрхѳн эдгээр толбонууд тэсэрч дэлхийг чиглэсэн их хэмжээний титмийн масс шидэлт хийсэн тул ойрын хэдэн ѳдѳр маш тод туйлын туяа […]

Хавирган Сугар

Та бүгд орой үдэш нар жаргасны дараахан тэнгэрт нэг тод од сүүлийн хэдэн сар ажиглагдсаныг анзаарсан уу? хүмүүсээс УБ-ын утаа улам л аймар болоод байгаа гэж сонссон болхоор яг сүүлийн үед харах боломж гараагүй байж мэднэ. Гэхдээ хотоос гараад ч юм уу эсвэл утаа багатай орой нар жаргасны дараа баруун-ѳмнѳ зүгт маш тод од байхыг […]

M33 дахь устѳрѳгчийн үүлнүүд

Манай сүүн замын ойролцоо орших 50 гаруй том жижиг галактикуудыг бид дотоод галактикуудын бүлэг гэж нэрлэдэг. Дотоод бүлэг гэхээр хоорондоо таталцалаар тодорхой хэмжээнд харилцан үйлчлэлцдэг жижиг бѳѳгнѳрѳл л гэсэн үг, мэдээж үүнээс цааш хэдэн зуу заримдаа бүр хэдэн мянган гишүүнтэй аврага том бѳѳгнѳрѳлүүд байгаа. Дотоод бүлгийн хамгийн том гишүүн нь бидэнтэй хамгийн ойрхон оршдог (2 […]

Амьсгалж буй дэлхий

Тэнхлэгээрэээ 23.5 градус орчим хазгар манай гариг эх одоо (нарыг) үл ялиг зуйван замаар тойрон эргэх зуур түүний гадрагын 2 талд (дээд, доод) улиралууд сѳѳлжлѳн солигдож, үүнийг нь дагаад ан амьтан ургамал цэцэгсийн амьдралын хэв маяг ѳѳрчлѳгддѳг билээ. Ан амьтад хэзээ ороондоо орох, үр тѳлѳѳ гаргах, нүүдэллэх, ичээндээ орох, ургамал хэзээ дэлбээлж үрээ цацах гэх […]

Фобос дагуул

Улаан нүдэн гариг маань Фобос болон Деймос хэмээх 2 жижигхэн дагуултай (монголоор Айгуур болон Имээгүүр гэж нэрлэдэг юм гэнэ лээ). Нилээн дээх нь Фобосын тухай нийтлэл бичиж байсан, хэрвээ та үзэж амжаагүй бол доорх холбоосоор орж үзээрэй: Ангарагийн Дагуул Фобос Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр Европын сансар судлалын агентлагийн Mars Express хиймэл дагуулын хэмжилтүүдээр бүтээсэн нэгэн […]

Ер бусын аврага гариг

Эх одоо маш хол зайд тойрон эргэдэг, хэмжээгээрээ манай нарны аймгийн хамгийн том гариг болох бархасбадиас даруй 11 дахин том гаригийг судлаачид саяхан илрүүлээд байна. HD 106906 b гэх каталог нэртэй энэ үлэмж гариг нь ердѳѳ 13 сая жилийн настай бѳгѳѳд, манай нар шиг хэмжээтэй ѳѳрийн эх одоо дэлхийгээс нар хүртэлх зайг 650 нугалсантай тэнцэх буюу […]

Хѳѳсѳн мананцар

Доорх гайхалтай зурган дээр харуулж буй мананцарын голд хархад амархан хагарчих мэт нимгэн хѳѳсѳн бѳмбѳлѳг харагдаж байвч, энэ нь угтаа яг л шаар хийлэгдэж байгаатай адил залуу аврага одны маш хүчтэй цацаргалт аврага том устѳрѳгчийн үүлийг дотроос нь  “хийлэн” бий болгосон аврага том гэрэлтэгч бѳмбѳлѳг юм. Энэ мананцар шѳнийн тэнгэрт хүн таван одны ордонд биднээс […]