Ютуг дээрээс нь

Ангараг гариг дээрх Сониучханы зургийг тус гаригийг тойрон эргэж байгаа НАСА-ийн MRO хиймэл дагуул дээрээс нь авсан тухай дѳнгѳж саяхан бичсэн билээ. Тэгвэл мѳн НАСА-ийн сарыг тойрон эргэх LRO хиймэл дагуул нь саран дээр сарын ѳмнѳ газардсан хятадын хѳлгүүдийн зургийг хэдэн хоногийн ѳмнѳ дарсан байна:

Screen Shot 2014-01-13 at 9.52.38 PM

Том сумаар заагдсан нь Чанг-и хѳлѳг, жижиг нь юту робот.

Хятадуудын саран дээрх роботуудын талаар анх удаагаа сонсож байгаа бол тэр үед бичигдсэн энэ нийтлэлийг үзээрэй. Чанг-и гэх хѳлѳг саран дээр ѳнгѳрсѳн оны 12-р сарын 14-нд газардaж, юту хэмээх 6-дугуйт роботыг сарны гадрага дээр тавьсан байгаа. Яг газардах үеэр нь НАСА-ийн LRO хиймэл дагуул даанч сарны нѳгѳѳ талд нь байж таарсан тул газардалтын зургуудыг авч чадаагүй аж.

jkhkjhk

Чанг-и-аас авсан зурагтай (дээд) LRO-ийн авсан зургийг (доод) харьцуулан харуулж байгаа нь.

Харин энэ зургуудыг чанг-и газардсанаас хойш 10 ѳдрийн дараа авсан гэнэ. LRO нь 2009 оноос хойш сарыг 150 км-ийн ѳндѳрт тойрон эргэсээр байгаа ба ердѳѳ 1.5 метрийн урт хэмжээтэй юту хѳлѳг түүний авсан зургууд дээр жижигхэн бүдэг цэг мэт л харагдаж байна. 1.5 метр гэдэг нь угтаа LRO-ийн камерны ялгаж чадах хэмжээнээс жижигхэн, гэхдээ юту роботын нарны цэнэг хураагуурууд нь хангалттай хэмжээний нарны гэрлийг ойлгож байгаа тул ийнхүү ойр орчиноосоо арай цайвар ѳнгѳѳр ялгаран харагдаж байгаа юм.

Advertisements

4 comments

  1. тэр гараад байгаа үл мэдэгдэх дуу чимээ юу юм бол энэ талаар НАСА-ийн тайлбар байна уу

  2. Би нөгөө Star teck үзсэн юм л даа. Хэдийгээр энэ шинжлэх ухааны зөгнөл биш ч гэлээ ер нь тэндээс зүгээр бодоход гэрлийн хурдаар аялаад ирж байгаа хүмүүс алс холын одонд яахав өөрсдийнхөө хувьд хэдхэн секундэд очоод ирлээ гэж бодоход энд байгаа хүмүүс нь өө ирвүү? За яав юу байна? Даалгавар биелсэн үү гээд байж байна гэж байхгүй биз дээ?

  3. Танд сар шинийн мэнд хүргэе. Олон сонирхолтой нийтлэлүүд тань миний нүдийг нээж өгдөг шүү. Аз жаргал хүсье.

  4. sn bna uu shine medee oruulaachee on garsanaas shine medee orsongui ee.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: