Хилэнц дахь оддын бѳѳгнѳрѳл

Доорх гайхалтай зурган дээр харуулж буй нь шѳнийн тэнгэрт хилэнцийн одны ордны зүгт 1000 орчим гэрлийн жилийн тэртээ орших оддын бѳѳгнѳрѳл юм. Энэ биетийг 18-р зуунд францын одоноронч Чарльз Мэссие нь ѳѳрийн каталогийн 7 дахь биет болгоод тэмдэглэчихсэн болхоор М7 гэж нэрлэгдэж заншсан, гэхдээ энэ оддын бѳѳгнѳрлийг бүүр МЭ130 оны үед эртний грекийн Птолемей олж хараад түүхэнд тэмдэглэж үлдээсэн байдаг юм.

М7 оддын задгай бѳѳгнѳрѳл. Зохиогч: Лоранд Фейнс

М7 оддын задгай бѳѳгнѳрѳл. Зохиогч: Лоранд Фейнс

Харанхуй шѳнѳ энгийн нүдээр тѳвѳггүй харагддаг болхоор л бараг 2000 жилийн тэртээ Птолемей харж чадсан хэрэг. Саргүй шѳнѳ хилэнцийн одны ордонд яг хилэнцийн их биеийг бүрдүүлж байгаа оддыг сүүл хүртэл нь дагуулаад хархад үзүүрт нь бѳѳгнѳрсѳн бүдэг олон одод мэтээр харагдана. Энэ оддын бѳѳгнѳрѳл нь 200 сая орчим жилийн ѳмнѳ үүссэн бѳгѳѳд түүний 100 гаруй гишүүн залуу цэнхэр одод нь 25 гэрлийн жилийн ѳгрѳнтэй орон зайг эзлэн оршдог. М7 шиг залуухан, цѳѳхѳн гишүүнтэй, оддын нягтрал бага бѳѳгнѳрлийг зарим судлаачид нээлттэй эсвэл задгай гэж нэрлэн ангилдаг ба иймэрхүү биет нь цаашдаа хэдэн 100 сая жилийн дотор бага багаар сарниж гишүүдээ алдсаар яваандаа үгүй болно.

Хилэнцийн одны орд нь манай сүүн зам галактикийн тѳв хэсгийг хамардаг тул, дээрх зурган дээр галактикийн гол дискний дагуу орших тоос тоосонцорууд хар бараан судлууд шиг гарсан байгааг анзаараарай. Зургийн фоныг тэр чигт нь бүрхэн харагдах түм буман шар оддын цѳѳн хэд нь М7-ийн наана нь оршиж байгаа бол, ихэнх нь цаад талд нь орших сүүн замын тѳв хэсгийн одод юм.

Энэ зургийг гэрэл зурагчин маань Унгар улсаас 20см-ийн гэрэл цуглуулах талбай бүхий ф/4 Ньютоны ойлгогч дурангаар нийт 2 цаг орчим гэрэл бүртгэж бүтээжээ. Зургийг энд дарж томоор үзээрэй!

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: