Гариган мананцар NGC7293

Доорх гайхалтай зурган дээр харуулж буй биет нь шѳнийн тэнгэрт бумбын одны ордны зүгт биднээс 700 орчим гэрлийн жилийн тэртээ орших үзэсгэлэнт гариган мананцар NGC7293 юм. Гариган мананцар гэж анх удаагаа сонсож байгаа бол миний урьд нь түүний талаар бичиж байсан нийтлэлүүдийг сонирхоорой:

[1]     [2]     [3]

Товчхондоо, манай нар шиг одод олон тэрбум жилийн дараа амьдралынхаа эцсийн мѳчид их хэмжээгээр тэлэх ба, яваандаа тогтворгүйжин хүчтэй лугшиж эхлэнэ. Лугшилт бүрээр хамгийн гаднах хэсэг нь сансарт шидлэгдсээр сүүлд нь одны цѳм нь ил гарч гаднах бүх давхрага нь сансарт цацагдсан байна. Ѳѳрѳѳр хэлбэл алс орших үхэж буй манай нар шиг хэмжээтэй одны сансарт цацагдсан гаднах давхрагын материалыг л бид гариган мананцар гээд байгаа юм.

Энэ дээрх мананцарын хувьд эх од нь ердѳѳ сүүлийн хэдэн 1000 жилийн дотор л бүх гаднах давхрагаа сансарт цацаж дуусгасан байгаа. Мананцарын тѳв хэсгийг сайн харвал тод цагаан од харагдана, тэр нь урьд цагт эх одны тѳвд нь байсан цѳм нь юм (одоо ил гарч ирсэн байгаа нь). Сансарт цацагдсан материал нь алгуурхан тэлсээр яваандаа мананцар маань бүдгэрч алга болно. Одоогийн байдлаар энэ мананцарын тѳв хэсэг нь 3 гэрлийн жилийн диаметэртэй (манай нарны аймгаас ч том), харин мананцарын нийт хэмжээ нь ѳргѳѳшѳѳ дор хаяж 6 гэрлийн жил.

Энэ зургийг гэрэл зурагчин Австралид орших 0.5 метрийн дурангаар нийт 28.5 цаг гэрэл бүртгэж авсан байна. Энгийн улаан, ногоон, болон цэнхэр гэрлийн фильтерүүдээс гадна мананцарын устѳрѳгчийн болон хүчилтѳрѳгчийн атомуудаас ирэх гэрлийг тусгайлан бүртгэж авсан бѳгѳѳд, улаан болон цайвар хѳх ѳнгѳѳр тод хэсгүүдийг тус тус илэрхийлж байгаа юм. Зургийг энд дарж томоор үзээрэй!

Advertisements

2 comments

  1. Supernova-iin daraah uzegdel gej oigloj boloh uu?

    1. үгүй, сүпернова буюу хэт шинэ одны дэлбэрэлт нь масс ихтэй том оддын үхэл. Манай нар шиг жижиг одод хэзээ ч тэгэж дэлбэрэхгүй, хэдэн 1000 жилийн турш алгуурхан зѳвхѳн гаднах давхрагаа сансарт цацна.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: