Шинэ оны эхний бага гариг атлантын далайн дээр дэлбэрчээ

Саяхан энэ оны эхний ѳдѳр АНУ-ын аризона муж улс дахь судлаачид 2014 оны хамгийн эхний бага гаригийг нээж, тэр нь хэдхэн цагийн дараа дэлхийг мѳргѳсѳн тухай мэдээллэсэн билээ:

Шинэ оны эхний бага гариг дэлгийг “мѳргѳв”

Тэгвэл судлаачид сүүлийн хэдэн ѳдѳр бага давтамжийн дууны долгион бүртгэдэг станцуудын хэмжилтийг нягталж байгаад, 2014АА нь атлантын далайд дээгүүр нээгдсэнээсээ хойш 22 цагийн дараа дэлбэрсэн болохыг тогтоож.

Ѳмнѳх нийтлэл дээр бичсэнчлэн, энэ биетийг 3 минутын зайтай 7 хэмжилтээр илрүүлсэн ба тэр үеэр хүмүүс шинэ жилийн амралт гээд ихэнх нь ажил дээрээ байгаагүй тул ѳѳр нэмэлт хэмжилтүүд огт хийгдээгүй. Энэ богинхон хэмжилтүүдээс түүний барагцаа хэмжээг 2-3 метрийн диаметер бүхий жижигхэн бага гариг гэж гаргасан ба тойрог замыг нь тооцхоор нэг ѳдрийн дотор ѳмнѳд америкийн зүүн эргээс африкийн баруун эрэг орчимын хооронд дэлхийг мѳргѳнѳ гэж гарж байсан. Гэхдээ яг хэдийд дэлхийн аль хэсэгт агаар мандалруу орж ирээд, хир хүчтэй дэлбэрэлт бий болгох талаар сайн ойлголтгүй байлаа. Шинэ жилийн амралт дуусмагц хэсэг судлаачид энэ асуултын хариуг олохоор агаар мандал дахь бага давтамжийн дууны долгион бүртгэдэг станцуудын хэмжилтүүдийг ухаж эхэлсэн бѳгѳѳд, 2014АА-ийн үхэлийн ул мѳрийг илрүүлж түүний талаар арай илүү ихийг олж мэдсэн байна.

Зохиогч: Питер Броун

Зохиогч: Питер Броун

Энэ бага гаригийн хэмжээ нь хэт жижиг тул дэлхийн гадрагыг мѳргѳхѳѳсѳѳ ѳмнѳ манай гаригийн агаар мандалд шатаж дуусна гэдэг нь бол тодорхой байсан. Тэгтэл энэ биет илрүүлэгдсэнээс хойш 22 цагийн дараа 1 сарын 2-нд ѳмнѳд америк болон африк дахь 3 ѳѳр станц дээр 2014АА-ийн тэсрэлтээс үүдэлтэй байж болох бага давтамжийн дууны долгион нэгэн зэрэг бүртгэгдсэн байна. Станц бүр нь тэрхүү долгионы давтамж болон далайцыг нь хэмжээд хир хол зайд хир хүчтэй тэсрэлт явагдсаныг барагцаалж хэлнэ, гэхдээ аль чиглэлд вэ гэдгийг хэлж чадахгүй. Харин судлаачид тэрхүү 3 станцад бүртгэгдсэн зайн тойргуудыг зурж үзхэд 3лаа ойролцоогоор нэг цэгт атлантын далайд огтлолцсож гарсан ба, тэр цэг нь Венэсуэл улсын нийслэл Каракас хотоос зүүн зүгт 3000 орчим км-ийн зайд буюу эх газраас нилээн хол хоосон далайд гэж гарч. Эдгээр 3 станцын хэмжсэн долгионы сигнал нь сул байсан болхоор дэлбэрэлтийн хүчийг нарийн тоцоолж болохгүй байгаа гэнэ, гэхдээ 1946 онд Хирошимад хаясан бѳмбѳгнѳѳс 10-20 дахин сул хүчтэй байсан гэдэг нь бол тодорхой болсон (энэ нь 2-3 метрийн хэмээтэй бие гадрагаас хэдэн 10 км-ийн ѳндѳрт тэсэрж байгаатай таарж байгаа).

Хэдий бага гариг маань дэлхийн гадрагад хүрж чадаагүй ч гэсэн агаар мандалд шатах зуураа тэнгэрт маш тод солир болж харагдсан нь тодорхой. Судлаачид 1 сарын 2-нд далайн тэр хавьд хүмүүс байж уу гэдгийг сураглаж үзсэн боловч харамсалтай нь нэг ч хѳлѳг онгоц эсвэл завь тэнд байж таараагүй бололтой. 2014АА-ийн үхлийг бүртгэсэн 3 станц нь цѳмийн туршилтын хориог хэрэгжүүлэх байгууллагын мэдэлд байдаг дэлхий даяар олон газар тийм багаж ажилуулдаг том сүлжээнийх юм. Энэ сүлжээний станцууд нь аль нэг улс агаар мандалд цѳмийн туршилт явуулхад байршил болоод хүчийг нь нарийвчлан тогтоох зориулалттай боловч, манай гаригийн агаар мандалд хаяа орж ирж тэсэрдэг харьцангуй том хэмжээтэй солируудын тэсрэлтийг бүртгээд авчихдаг нь ингээд хэрэг болсон байна.

Advertisements

One comment

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: