Мауи дахь цэргийн дурангууд

Номхон далайн голд орших хавайн арлууд нь одонорны хэмжилт хийхэд маш тохиромжтой цаг агаар болон байршилтай байдаг учир тэнд олон одонорны оргилууд байдаг. Тэдгээрийн ихэнх нь яг одонорон судлалын чиглэлээр ажилладаг дурангуудтай бол Мауи хэмээх нэг жижиг аралын одонорны оргил дээр хэд хэдэн дурангууд арай жаахан ѳѳр зорилготой ажилладаг. АНУ-ын агаарын хүчнийхэн хиймэл дагуулууд, сансарын хог хаягдал, элдэв пуужин онгоц ажиглах мѳн түүнчлэн лазерын технологийн судалгаа хийх зорилготойгоор 3.7, 1.6 мѳн 1.2 метрийн том дурангуудыг Мауи арал дээрх Халикала хэмээх одонорны оргил дээр ашигладаг юм.

Эдгээр дурангууд нь энгийн судалгааны дурангуудтай зарчимын хувьд яг л адилхан оптик тѳхѳѳрѳмжүүд. Гол ялгагдах зүйл нь гэвэл эдгээр дурангуудыг хѳдѳлгѳж байгаа суурь нь гэж хэлж болно. Энгийн судалгааны дурангууд дэлхийн эргэлтэнд л таарсан хэдхэн янзын хурдтай хѳдѳлгѳѳн хийх шаардлагтай байдаг бол цэргийн дурангийн суурь нь пуужин, хиймэл дагуул гэх мэт тэнгэрт хурдан хѳдѳлгѳѳн хийдэг биетүүдийг дагах зориулалттай маш хурдан хѳдѳлдѳг сууринууд байгаа. Дагаж хѳдлѳнѳ гэхээр амархан мэт санагдаж байвал, эдгээр том дурангууд нь хэдэн 10 тонны жинтэй гэдгийг санаарай. Энэ том тѳхѳѳрѳмжийг дотор нь юуг нь ч хѳдѳлгѳхгүйгээр хурдан нааш цааш нь хазайлгаж хѳдѳлгѳнѳ гэдэг маш амаргүй зүйл.

Дээрх бичлэг нь Халикала оргил дээрх агаарын хүчний дурангуудын шѳнѳ ажиллаж байгааг маш гайхалтайгаар харуулж байна. 0.24 болон 1.24 хавьцаа 3.7 метрийн дурангийн байшин нь нээгдэж байгаа хэдий ч гол толины хаалт нь шууд авагдахгүй байгааг анзаараарай. Энэ нь ямар ч зориулалтаар ашигласан гэсэн дуранг тухайн орчины температурт оруулах шаардлагтай байдаг учираас тэр. Хэрвээ толины температур орчины температураас их байвал яг толины дээрх агаар халж агаарын жигд бус урсгал бий болгох ба энэ замбараагүй холилдож байгаа агаараар дайран ирж байгаа гэрэл маш их хэмжээгээр сарниж дүрс сайн фокуслагдахгүй (нэг хавтгай дээр цугларахгүй). Энгийн судалгааны дурангууд хэмжилт хийж эхлэхээсээ ѳмнѳ нэг хоёр цаг орчим байшингаа онгойлгон салхи оруулж толио хѳргѳдѳг бол энэ 3.7 метрийн дуран аль болох хурдан хугацаанд хѳрж бэлэн байдалд ордог байх үүднээс гаднах байшин нь тэр чигтээ доошилдогоор хийгдсэн байгааг анзаараарай. Зүгээр энгийн сонирхогчийн дуранг ч гэсэн шууд гэрээс гаргаад тэнгэр дурандах гэвэл юм сайн тод харагдахгүй (ялангуяа хүйтний улиралд), гол толь эсвэл линзээ хѳртѳл нь хүлээх хэрэгтэй.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: