Хавирган Сугар

Та бүгд орой үдэш нар жаргасны дараахан тэнгэрт нэг тод од сүүлийн хэдэн сар ажиглагдсаныг анзаарсан уу? хүмүүсээс УБ-ын утаа улам л аймар болоод байгаа гэж сонссон болхоор яг сүүлийн үед харах боломж гараагүй байж мэднэ. Гэхдээ хотоос гараад ч юм уу эсвэл утаа багатай орой нар жаргасны дараа баруун-ѳмнѳ зүгт маш тод од байхыг ажигласан бол та үдшийн гялаан од буюу сугар гаригийг харсан нь тэр юм.

жлхжклхк

Энэ зургийг 4 хоногийн ѳмнѳ гэрэл зурагчин 20см-ийн Шмит Кассегрений дурангийн окуляраар авсан байна. Зохиогч: Марк Влок

Манай нарны аймгийн 2 дахь гариг сугар нь маш зузаан ер бусын агаар мандалтай ба тэр нь нарны гэрлийг маш ихээр ойлгодог. Одонорончид “албедо” гэх хэмжигдэхүүнээр аливаа од биш биетийн гэрэлтэлтийг харьцуулдаг бѳгѳѳд, ерѳнхийдѳѳ тухайн биетрүү гэрэл тусгахад хир ихийг нь шингээгээд хир ихийг нь буцаагаад ойлгох вэ гэдэг хоёрын л харьцаа гэсэн үг юм. Жишээ нь, албедо=1 гэвэл тусгасан бүх гэрлийг ойлгоод юу ч шингээдэггүй, эсэргээр албедо=0 гэвэл бүх гэрлийг шингээгээд юу ч ойлгодоггүй гэх мэт.., манай сарны албедо=0.1 буюу нарны гэрлийн 10% орчимыг ойлгодог. Харин сугар гаригийн албедо=0.7, ѳѳрѳѳр хэлбэл нарны гэрлийн 70%-ийг ойлгодог ба энэ нь манай нарны аймаг дахь хамгийн ѳндѳр утга юм. Нарны тусгаж буй гэрлийн ийм их хэсгийг нь ойлгодог учир сугар гариг маань бидэнд маш тод харагддаг бѳгѳѳд, ерѳнхийдѳѳ тэнгэрт нар болон сарны дараа орох 3 дахь хамгийн тод биет гэж ойлгож болно.

Сугар нь буд гаригийн гадуур, харин дэлхийн дотуур нарыг тойрон эргэдэг. Дэлхийн тойрог замын дотор ийнхүү нарыг тойрдог учир бидэнд хэзээ ч шѳнѳ дунд харагдахгүй, зѳвхѳн нар жаргасны дараахан эсвэл нар мандахын ѳмнѳхѳн л ажиглагдана. Тиймээс л дэлхийн олон газар ѳглѳѳний од болон оройн од гэсэн утгатай нэршилүүдээр нэрлэгдэж ирсэн ба манай монголчуудын хувьд түүнийг үүрийн цолмон болон үдшийн гялаан гэдэг билээ. Хэдий эртний Вавилончууд мѳн дараа нь эртний грекүүдийн зарим хэсэг нь ѳглѳѳ орой заримдаа харагддаг энэхүү тод од нь угтаа нарыг тойрдог нэг гариг гэдгийг мэддэг байсан гэж үзэгддэг ч, дэлхийн ихэнх соёл иргэншилүүд 16-р зуун хүртэл 2 тусдаа биет л гэж боддог байсан.

мбмб,,х,

Ѳѳрийн сүүдэр зургийг францаас гэрэл зурагчин ѳчигдѳр авсан байна. Тэнгэрт харагдаж байгаа тод од нь үдшийн гялаан ба, түүнийг ѳдийд дурангаар харвал яаж харагдахыг нь томруулан харуулж байгаа юм. Зохиогч: Жон-Батист Фелдман

Сугар маань дэлхийн дотуур нарыг тойрон эргэдэг учираас бидэнд яг л манай сар шиг үечилж харагдана. Бүтэн сар, тал сар, хавирган сар гэдэг шиг сугар гариг маань ч гэсэн нар болон дэлхийтэй харьцангуй хаана байна гэдгээс хамаараад бараг бүтэн, тал, эсвэл хавирган байдлаар ажиглагдана. Хэдий энгийн нүдээр түүний үеийг ажиглах боломжгүй ч жижигхэн одонорны дуран, эсвэл энгийн гар дурангаар ч маш тѳвѳггүй харагдана. Энэ сарын 11-нд сугар маань дэлхий болон нарны дундуур нэг шугаманд орох замдаа явж байгаа учир ойрын ѳдрүүдэд маш нимгэн хавирган хэлбэртэй байгаа. Эхний зургийг ѳнгѳрсѳн сарын 28-нд сугарын үе нь 6% байхад авсан ба, хоёр дахь зургийг ѳчигдѳр 4% байхад нь авсан байгаа. Тиймээс та бүгдэд боломж гарвал ойрын хэдэн ѳдрүүдэд түүнийг ажиглаарай!

Advertisements

2 comments

  1. goe telephoto lenstei bol zurgiig ni awahgui yu. oird ch ih tod haragdaj bga shu.

  2. Ajliin neg hun 2 sar gartsimudaa gj helheer n yu gj tim yum bhvde gd togoogui yum. Tgeed harsan chn yg 2 sar garchihsan yum shg haragdj bsnn shuu

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: