Вестаг ахин амилуулсан нь

Жил гаруйн ѳмнѳ НАСА-ийн Dawn хѳлѳг Веста бага гаригийн судалгаагаа дуусгаад дараагийн зогсоол болох Церера бага гаригруу хѳдѳллѳѳ гэж мэдээллэж байсан билээ. Хэрвээ та тэр нийтлэлийг үзээгүй бол доорх холбоосоор сонирхоорой:

Дараачийн зогсоол Церера

Тэгвэл саяхан Герман улс дахь Макс Планкын институтийн судлаачид Dawn хѳлгийн хэмжилтүүдийг ахин боловсруулж жил гаруйн ѳмнѳх хар цагаан зургануудад жинхэнэ утгаар амь оруулсан байна. Тус хѳлѳг дээрх камер нь 7 ѳѳр фильтерийг ашиглан гэрэл бүртгэдэг ба германы судлаачид энэ удаад хуучиных шиг зѳвхѳн гэрэлтэлтээр нь эдгээр ѳѳр ѳѳр хэмжилтүүдийг боловсруулах бус (хар цагаан), харин фильтер бүрийн бүртгэсэн гэрэлд хиймэл ѳнгѳ оноож үзсэн байна.

Аелиа хэмээх солирын бѳмбѳгдѳлтийн тогоо. Анхны хар цагаан боловсруулалт. Зохиогч НАСА

Аелиа хэмээх солирын бѳмбѳгдѳлтийн тогоо. Анхны хар цагаан боловсруулалт. Зохиогч: НАСА

Энэ замаар боловруулагдсан зургууд уран зураг шиг гайхалтаа харагдахаас гадна хамгийн гол нь хар цагаан боловсруулалтанд анзаарагдахгүй ѳнгѳрсѳн олон гадрагын деталиудыг харуулж байгаа гэнэ. Би энэ геологийн юм хумны талаар сайн ойлголтгүй болхоор та бүгдэд тодорхой тайлбарлаж чадахгүй нь, гэхдээ юу ч гэсэн эдгээр ѳнгѳлѳг зургууд нь хучигдсан эртний солирын бѳмбѳгдѳлтийн тогооны үлдэгдэл, бѳмбѳгдѳлтийн үед хайлсан гадрагын материал (улаан) мѳн бѳмбѳгдѳлтѳѳр дамжин бага гариг дээр ирсэн материал (хар) зэргийг тодорхой харуулж байгаа гэнэ. Цаад гол зарчим нь гэхдээ бага гаригийн гадрага дээрх ѳѳр ѳѳр тѳрлийн эрдэс бодисууд нь гэрэлтэй ѳѳр ѳѳр байдлаар харилцан үйлчлэлцдэг учираас 7 ѳѳр фильтерээр авсан хэмжилтүүд нь эдгээр ялгаануудыг илрүүлж байгаа л гэсэн үг юм.

Дээрх зургийн тѳв хэсгийг ѳнгѳтѳѳр боловсруулсан нь. Зохиогч: MPI

Дээрх зургийн тѳв хэсгийг ѳнгѳтѳѳр боловсруулсан нь. Зохиогч: MPI

Huge_Asteroid_Vesta_Shines_in-e151ceaf778af1a98c0101cd7a81b421

Секстила тогоо орчим. Зохиогч: MPI

Антониа тогоо орчим. Зохиогч: MPI

Антониа тогоо орчим. Зохиогч: MPI

Advertisements

3 comments

  1. sonirholtoi uym bayarlalaa

  2. goe zuragnuud bna. neg hondlon yum asuuchih uu? Black knight geed satellite unen yumuu hudlaa yumuu? ene teruugeer l baahan medee bhiin.

    1. тэр мэдээнүүд юун дээр суурилж тийм юм яриад байгааг чи ѳѳрѳѳ шалгаад үз л дээ

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: