Амьсгалж буй дэлхий

Тэнхлэгээрэээ 23.5 градус орчим хазгар манай гариг эх одоо (нарыг) үл ялиг зуйван замаар тойрон эргэх зуур түүний гадрагын 2 талд (дээд, доод) улиралууд сѳѳлжлѳн солигдож, үүнийг нь дагаад ан амьтан ургамал цэцэгсийн амьдралын хэв маяг ѳѳрчлѳгддѳг билээ. Ан амьтад хэзээ ороондоо орох, үр тѳлѳѳ гаргах, нүүдэллэх, ичээндээ орох, ургамал хэзээ дэлбээлж үрээ цацах гэх мэт манай гаригийн гадрага дээрх экосистемийн бүхий л хэмнэл нь улирал цаг агаарын ѳѳрчлѳлтлѳѳр маш удаан хугацааны турш зохицуулагдсаар ирсэн. Зѳвхѳн ургамал ан амьтад гэлтгүй хүмүүс бид нар ч гэсэн хичнээн техник технологиор “тусгаарлагдсан” хэдий ч энэ хэмнэлд тодорхой хэмжээгээр захирагдсаар байгаа. Жишээ нь хүний биеийн зарим даавруудын ялгарал нь жилийн давтамжтайгаар ѳѳрчлѳгдѳх ба үүнээс үүдээд жирэмслэлт, амиа хорлолт, гэмт хэрэгийн гаралт, тэр байтугай таргалалт гэх мэт санаанд оромгүй олон зүйлс тодорхой хэмжээнд ѳѳрчлѳгддѳг. Бидний хаврын синдром гэж яриад байдаг зүйл ч гэсэн цаанаа үүнтэй холбоотой л байгаа.

Тэгвэл доорх гайхалтай амилуулалтууд нь манай гаригийн жилийн давтамжтай энэхүү хэмнэлийг ѳвѳрмѳцѳѳр харуулж байгаа юм. Мэдээллэл дүрслэлийн чиглэлээр ажилдаг Жерри Нельсон гэж хүн НАСА-ийн Visible Earth тѳслийн хүрээнд олон нийтэд тараагдаж байгаа хиймэл дагуулуудын зургуудаас сар бүр үүлгүй цэлмэг үеэд авагдсан хэдийг нь нийлүүлээд ийнхүү улиралын ѳѳрчлѳлтүүдийг дагаж манай гаригийн гадрага хэрхэн ѳѳрчлѳгдѳдгийг харуулж байна:

BreathingEarth

Animated

Эдгээрийг илүү том хэмжээтэйгээр эндээс бас эндээс үзээрэй.

Advertisements

3 comments

  1. үзэсгэлэнт гүнж · · Хариулах

    гайхалтай

  2. Гайхалтай,

  3. гайхалтай

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: