Фобос дагуул

Улаан нүдэн гариг маань Фобос болон Деймос хэмээх 2 жижигхэн дагуултай (монголоор Айгуур болон Имээгүүр гэж нэрлэдэг юм гэнэ лээ). Нилээн дээх нь Фобосын тухай нийтлэл бичиж байсан, хэрвээ та үзэж амжаагүй бол доорх холбоосоор орж үзээрэй:

Ангарагийн Дагуул Фобос

Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр Европын сансар судлалын агентлагийн Mars Express хиймэл дагуулын хэмжилтүүдээр бүтээсэн нэгэн гайхалтай бичлэгийг хуваалцаж байна. Фобосыг хийсвэрээр эргүүлэн харуулж байгаа энэ бичлэгийг тус хиймэл дагуул дээрх 5 ѳѳр ѳнцгѳѳс зураг авч стерео дүрслэл бүтээдэг камерын авсан зургуудаар хийсэн юм:

Манай сар дэлхийтэй татлагаар цоожлогдчихсон учир үргэлж нэг талаа л харуулж тойрон эргэдэгийн адил (тэнхлэгээрээ эргэх үе нь дэлхийг тойрон эргэх үетэйгээ тэнцүү) Фобос маань ч гэсэн ангарагруу зѳвхѳн нэг талаа л харуулдаг. Ѳѳрѳѳр хэлбэл дээрх бичлэг дээрх шиг эргэлтийг хэзээ ч ангарагийн гадрагаас ажиглах боломжгүй юм.

Энэ ер бусын дагуулын маш хар бараан ѳнгийн гадрага нь том жижиг янз бүрийн солирын бѳмбѳгдѳлтийн тогоогоор дүүрэн байгааг анзаараарай. Хэдий бид ингээд гайхалтай зураг хѳрѳгийг нь бүтээгээд байгаа хэдий ч, яаж яваад ангараг маань ийм хачин дагуултай болчихсон талаар одоо хүртэл сайн ойлголтгүй хэвээрэй. Ихэнх судлаачид Фобос болон Деймос нарыг хулгайлагдсан бага гаригууд хэмээн таамагладаг, гэвч сүүүлийн үед хийсэн хэмжилтээр түүний дотоод бүтэц нь бага гаригийнх шиг нягт чулуулаг биш харин , хамаагүй нягт бага мѳс шиг материалаар баялаг, эсвэл хэсэг газраа хоосон ч байж магадгүй болж таараад байгаа (эх сурвалж). Тэхээр эдгээр дагуулууд нь бага гаригийн гол бүсээс одонорны хувьд харьцангуй саяхан хулгайлагдсан чулуунууд бус, харин маш эрт цагт нарны аймгийн захаас ирсэн биет ангарагийг хүчтэй мѳргѳсѳний улмаас бий болсон биес байж магадгүй.

Энэ бүтэн сайн ѳдѳр Mars Express дагуул маань Фобосын яг хажуугаар нь ердѳѳ 45 км-ийн зайд зѳрѳѳд ѳнгѳрнѳ. Харамсалтай нь маш хурдан зѳрж ѳнгѳрѳх учираас энэ ойртолтын үеэр зураг авах ямар ч боломжгүй (хэт хурдан хѳдлѳж байх тул), гэхдээ энэ завшаанаар Фобосын массыг харьцангуй ѳндѳр нарийвчлалтайгаар тодорхойлох бололцоотой. Маш ойр зайд зѳрж ѳнгѳрж буй учир Фобос маань Mars Express-ийн замыг таталцалаар маш үл ялигхан ѳѳрчилѳх ба энэ ѳѳрчлѳлтийг хэмжээд Фобосын массыг барагцаална гэсэн үг.

Дашрамд тус дагуул нь жилд 1 см-ээр ангарагруу ойртдог бѳгѳѳд, ирэх 50 сая жилийн дотор улаан нүдэн гариг дээр унана.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: