Ер бусын аврага гариг

Эх одоо маш хол зайд тойрон эргэдэг, хэмжээгээрээ манай нарны аймгийн хамгийн том гариг болох бархасбадиас даруй 11 дахин том гаригийг судлаачид саяхан илрүүлээд байна. HD 106906 b гэх каталог нэртэй энэ үлэмж гариг нь ердѳѳ 13 сая жилийн настай бѳгѳѳд, манай нар шиг хэмжээтэй ѳѳрийн эх одоо дэлхийгээс нар хүртэлх зайг 650 нугалсантай тэнцэх буюу бараг 100 тэрбум км-ийн зайд тойрон эргэдэг байна.

Хуучин жирийн гариг гэж тооцогддог байж байснаа болиод, одой гариг гэж одоо ангилагддаг болсон дэлхий ван маань нарыг 5 тэбрум км-ийн зайд тойрон эргэдэг. Гэхдээ дэлхийн ван маань гариг гэхэд хэцүү, манай сарнаас ч жижигхэн биет. Манай нарны аймгийн хамгийн цаад талын гариг болох аврага хийн гариг далайн ван нь нарыг 4.5 тэрбум км-ийн зайд тойрон эргдэг. Тэхээр энэ шинээр нээгдсэн гариг эх одноосоо 100 тэрбум км-ийн зайд байдаг гэхээр үнэхээрийн алс хол гэсэн үг. Мэдээж манай нарны аймагт иймэрхүү хол зайд тойрон эргэдэг биетүүд бий, жишээ нь, одой гариг Седна нь нарнаас 140 тэрбум км-ийн цаана байгаа. Гэвч Седна нь дэлхий ван шиг маш жижигхэн биет, энэ шинэ гаригийн хэмжээний хажууд хумхын тоос л гэсэн үг.

HD 106906 b гаригийн хиймэл дүрслэл. Зохиогч: kjk

HD 106906 b гаригийн хиймэл дүрслэл. Зохиогч: kjk

Яагаад энэ шинэ гариг ер бусын гэхээр, ерѳнхийдѳѳ бидний ѳнѳѳгийн одод болон тэдгээрийг тойрон эргэх гаригуудын үүслийн тухай онол ойлголтуудаар яаж яваад ийм том биет ийм хол зайд эх одоо тойрон эргэдэг болчихсон байна вэ гэдгийг тайлбарлах ямар ч боломжгүй юм. Ихэнх судлаачидын хүлээн зѳвшѳѳрдѳг ѳнѳѳгийн ойлголтоор гаригууд нь эх одтойгоо (эсвэл ододтойгоо) хамт зэрэг молекулан үүлнээс бүрэлдэж эхлээд аажимаар том хэмжээтэй болдог. Жишээ нь манай дэлхий анх бага гаригийн хэмжээтэй жижигхэн байж байгаад яваандаа олон зуун сая жилийн турш массаа хуримтлуулсан гэж үзэгддэг. Гэтэл энэ онолоор бархасбадиас ч хамаагүй том гариг тийм хол зайд богино хугацаанд бүрэлдэн бий болох ямар ч боломж байхгүй.

Нѳгѳѳ нэг дэвшүүлээд байгаа таамаглал нь, “магадгүй ийм хол зайд байдаг том хэмжээтэй гаригууд нь хос одод нэгэн зэрэг бүрэлдэн бий болдог шиг замаар үүссэж эхлээд, нэг нь цѳмдѳѳ урвал явагдуулах хэмжээний хангалттай масс цуглуулж од болоод нѳгѳѳ нь амжаагүй аврага гариг болж үлдсэн байж болох юм” гээд байгаа. Хоёр буюу түүнээс дээш тооны гишүүнтэй оддын системүүд бүрэлдэн бий болохын тулд эдгээрийг үүсгэж байгаа молекулан үүл нь нэгэн зэрэг хэд хэдэн газраа их хэмжээгээр нягтарших ёстой. Эдгээр нягтаршилууд нэг талаас бие биенээсээ харьцангуй бие даан хувьсахын тулд хол хол зайтай байх хэрэгтэй, гэхдээ нѳгѳѳ талаас таталцалаар хангалттай хэмжээнд харилцан үйлчлэлцэж байхын тулд бие биенээсээ хэт хол байж болохгүй. Харамсалтай нь энэ онолоор HD 106906 b гаригийн хэмжээ болон байршилыг зэрэг тайлбарлана гэхээр даанч болж ѳгѳхгүй байгаа. Хэрвээ энэ гариг ийм хол зайд анх од болох гэж үүсэж эхэлсэн юм бол яагаад од болж чадаагүй гариг болж үлдсэнийг тайлбарлах хэцүү. Түрүүлж бүрэлдсэн од нь хүчтэй цацаргалтаараа ойр хавийн нягтаршилуудад нѳлѳѳлж тэдгээрийн од болох боломжийг нь хаадаг, гэвч манай нар шиг хэмжээтэй од 100 тэрбум км-ийн цаана байгаа нягтаршилын од болох боломжийг хязгаарлах үндэсгүй. Хамгийн ихээр хязгаарлалаа гэхэд тэр нягтаршилын масс нь нарны масснаас 10 дахин бага болж таарна (энэ нь дотроо халуун цѳмийн урвал явагдуулхад хангалттай). Гэтэл HD 106906 b гариг маань эх одноосоо 10 биш бараг 100 дахин бага масстай.

Ер бусын гаригийн нээсэн хэмжилт. Шар бѳѳрѳнхий нь далайн ван гаригийн тойрог замыг харьцуулан харуулж буй. Зохиогч: Аризонагийн их сургууль.

Ер бусын гаригийн нээсэн хэмжилт. Шар бѳѳрѳнхий нь далайн ван гаригийн тойрог замыг харьцуулан харуулж буй. Зохиогч: Аризонагийн их сургууль.

Энэ нээлтийн гол ач холбогдол нь бидний ѳнѳѳгийн одод болон тэдгээрийг тойрон эргэх гаригуудын үүсэл хувьсалын тухай онол илүү сайжруулагдах ёстой гэдгийг маш тодорхой харуулж байгаа юм. Жишээ нь, магадгүй энэ гариг бидний сайн мэддэг механизмаар эх одтойгоо анх ойрхон үүсчихээд, одоохондоо ойлгож мэдээгүй байгаа нэмэгдэл механизмаар хэдхэн сая жилийн дотор эх одноосоо холдон нүүдэллэсэн байж болно. Үнэхээр ингэсэн үү, эсвэл шал ѳѳр замаар тэндээ бүрэлдэн бий болсон уу гэдгийн учирыг тайлахын тулд энэ гаригийг илүү сайн судалж, мѳн үүнтэй тѳстэй ѳѳр ер бусын системүүдийг илрүүлэх замаар онолын загвараа сайжруулах хэрэгтэй.

HD 106906 b гаригийг Аризонагийн их сургуулийн оюутанаар ахлуулсан судалгааны баг ѳмнѳд америкийн чили улсын атакамын цѳл дахь 6.5 метрийн магелланы дурангаар инфра-улаан туяаны мужид самналт хийж илрүүлсэн бѳгѳѳд, дараа нь сансарын Хаббл дурангаар нэмэлт хэмжилтүүдийг хийж нээлтээ баталгаажуулсан байна. Мэргэжлийн сэтгүүлд гаргах гэж байгаа судалгааны эх нийтлэлийг доорх холбоосоор сонирхоорой:

http://arxiv.org/pdf/1312.1265v1.pdf

10 comments

  1. Энэ гариг дэлхийгээс хэр хол зайд байгаан?

    1. 300 гэрлийн жил

  2. Эх хэлээ сайн сурмаар юм. Гадаад хүн бичсэн мэт уншихад тун ойлгомжгүй байлаа. Үгийг оновчтой зөв сонгох

    1. Би монголоос гараад бараг 8 жил болж байгаа гэдгийг ойлгоорой. Яг аль хэсэг нь ойлгомжгүй байна гэдгийг хэлвэл би дэлгэрүүлж засах гээд үзье.

  3. eh od ni mair ih mastai yum bailgui de. kk

    1. үгий, ердѳѳ 10 орчим сая жилийн настай. Манай нар хажууд нь 4.5 тэрбум жилийн настай.

  4. tanai FB-d yaj negdeh ve?

    1. 1000с дээш гишүүнтэй болхоор aвтоматаар нууц бүлгэм болчихсон. Би чамайг ѳѳрѳѳ нэмье, чиний фб хаяг чинь юу вэ?

  5. хүүеээ фб хаягд чинь оръё лд оо

    1. нэрээ энд үлдээчих би урилга явуулая

Leave a reply to nar Хариулт болиулах