Хѳѳсѳн мананцар

Доорх гайхалтай зурган дээр харуулж буй мананцарын голд хархад амархан хагарчих мэт нимгэн хѳѳсѳн бѳмбѳлѳг харагдаж байвч, энэ нь угтаа яг л шаар хийлэгдэж байгаатай адил залуу аврага одны маш хүчтэй цацаргалт аврага том устѳрѳгчийн үүлийг дотроос нь  “хийлэн” бий болгосон аврага том гэрэлтэгч бѳмбѳлѳг юм.

Энэ мананцар шѳнийн тэнгэрт хүн таван одны ордонд биднээс 11,000 орчим гэрлийн жилийн зайд байх ба, хэмжээгээрээ зѳвхѳн бѳмбѳлѳг хэсэг нь л гэхэд 10 гэрлийн жил элбэг хүрхээр том. Мананцарын тѳв хэсэгт хэдхэн сая жилийн ѳмнѳ манай нарнаас бараг 40 гаруй дахин их масстай том од үүссэн бѳгѳѳд, гэрэлтэж эхэлсэн цагаасаа хойш маш хүчтэй гэрлийн цацаргалтаараа ойр хавийн материалыг түрж тэрхүү голын бѳмбѳлгийг үүсгэсэн (ийм том одны гэрэлтэлт нь манай нарныхаас хэдэн зуун мянга дахин их). Энэ хэргийн эзэн од маань дээрх зурган дээр бѳмбѳлгийн зүүн дээд талд тодоор гарсан байгаа.

Гэрэл зурагчин Меставайнио нь тус зургийг бүтээхдээ 250мм-ийн гэрэл цуглуулах талбайтай ф/5 Шмит-Кассегрений дуранд одонорны зураг авхад зориулагдсан QHY9 камерыг залгаад нийтдээ 10 цаг орчим гэрэл бүртгэсэн аж. Ингэхдээ, тус мананцарын устѳрѳгч, хүчилтѳрѳгч мѳн хүхэрийн ѳдѳѳгдсѳн атомуудаас ирж буй гэрлүүдийг тусгай филтерүүдээр тус тусад нь бүртгэж авсан байгаа. Зурагны ѳнгийг бүтээхийн тулд эдгээр 3 филтерийн хэмжилтүүдээ ѳѳрийн сонгосон хэсэгчиллэр 3 хэсэгт холиод, дараа нь эдгээр хэсгүүдэд улаан, ногоон, хѳх ѳнгѳнүүдийг тус тус оноогоод, хамгийн сүүлд нь бүгдээрэнг нь нийлүүлсэн юм.

Зурагчин маань мананцар хавийн зарим нэг оддын зайн хэмжилтүүд дээр үндэслээд мананцарын 3 хэмжээст дүрслэлийг хийх гэж бас оролдсон байна:

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: