Хэт ягаан нар

Ѳчигдѳр дэлхийн хойт хэсэгт хамгийн урт шѳнѳ, хамгийн богино ѳдѳр тохион ѳвлийн улирал албан ёсоор эхэлсэн бол эсэргээр ѳмнѳд хэсэгт хамгийн урт ѳдѳр богино шѳнѳ тохиож зуны улирал эхлэсэн билээ. Энэ удаагийн нийтлэлээр нартай холбогдуулан саяхан НАСА-ийн нарыг ажиглах SDO дурангийн багийнханы хийсэн нэгэн гоё бичлэгийн тухай бичиж байна.

Хүмүүс бид нарны үзэгдэх гэрлийн мужид (хүний харж чаддаг хэсэг) цацруулсан гэрлийг нь ѳдѳр дэлхийн гадрагаас хархад хурц цагаан бѳмбѳлѳг л харагддаг. Нар мандаж байх үед эсвэл жаргаж байх үед буюу тэнгэрт нарны байрлал хаяатай ойрхон байх үед нарнаас ирэх үзэгдэх мужийн гэрлийн ихэнх нь агаар мандалд шүүгдсэн байх учир зарим тохиолдолд нарны гадрага дээрх том толбонууд мѳн ирмэгийг нь хальт харж болдог. Үүнийг эс тооцвол, бусад үед ѳдѳр хэт тод байх учир нүдээрээ нарыг тодорхой ажиглах тун хэцүү (ер нь нарлуу шууд нүдээрээ харах нь аюултай шүү!). Хэрвээ бид жижиг дуран дээр нарны гэрлийн 95%-с илүүг халхалдаг зориулалтын тусгай фильтер зоогоод нүдээрээ харвал доорх монтаж зурагны доод хэсгийг эзэлсэн улбар шар ѳнгийн нар харагдана (нарыг зоиулалтын фильтергүйгээр дурандах гэж оролдвол нүдээ сохлоно гэдгийг анхаараарай!!!)

Screen Shot 2013-12-21 at 10.55.13 PM

Ийм фильтерээр нарны гадрага дэрх толбонууд, мѳн нарны ирмэг зах нь маш тод харагдана. Гэхдээ бид нарны идэвхжил, соронзон орон, титэм, дѳл гэх мэт чухал шинж чанаруудыг нь судалж ажиглахыг хүсвэл хэт ягаан туяаны мужид буюу хүний нүдний харж чадах хамгийн их энергитэй гэрлээс (хѳх ѳнгѳ) ч илүү их энергитэй гэрэлийг нь бүртгэх шаардлагтай.

Харамсалтай нь манай гаригийн агаар мандал эдгээр энерги ихтэй нарны гэрлийг газарт хүрхээс нь ѳмнѳ шүүгээд авчихдаг. Харамсалтай гэх нь мэдээж буруу, учир нь тэгж шүүдэггүй байсан бол ѳдийд манай гаригийн гадрага дээр ямар ч амьдрал байхгүй байх байсан (энерги ихтэй гэрэл нь ДНХ молекулыг шууд задлана). Тиймээс судлаачид нарыг илүү сайн судлахын тулд тэдгээр энерги ихтэй хэт ягаан туяаны гэрэлийг бүртгэдэг багаж бүхий дурангуудыг агаар мандалын цаана дэлхийн эсвэл нарны тойрог замд тавьж судалгаа хийдэг юм. НАСА ийн SDO дуран нь нарыг тойрон эргэж хэт ягаан туяаны хэмжилт хийдэг дурангуудын нэг нь.

Дээрх монтаж зурагны дээд талд нь ѳѳр ѳѳр ѳнгѳѳр харуулж буй зүсэмүүд нь бүгд ѳѳр ѳѳр энерги бүхий хэт ягаан туяаны гэрлээр нарны тухайн хэсгийг ямар харагдахыг дүрсэлж буй юм. Мэдээж хүний нүд ийм гэрлийг харж чададгүй учир эдгээр ѳнгѳнүүд нь дурангийн багажны гэрэл бүртгэлд тааруулан оноогдсон хиймэл ѳнгѳнүүд. Хамгийн зүүн талд орших ягаан ѳнгѳѳр илэрхийлэгдсэн зүсэм нь 170 нанометрийн долгионы урттай хэт ягаан туяаны гэрэл дахь нар. Гэрлийн бѳѳмийн энерги нь долгионы урттай урвуу хамааралтай ба хүний нүд ойролцоогоор 300-750 нанометрийн урттай гэрлийн бѳѳмүүдийг л хардаг (үзэгдэх гэрлийн муж). Ѳѳрѳѳр хэлбэл ойролцоогоор 600-750 нанометрийн урттай гэрэл нь хүний харж чадах хамгийн энерги багатай гэрэл буюу улаан ѳнгѳ, харин 300-350 нанометрийн урттай гэрэл нь хүний харж чадах хамгийн их энергитэй гэрэл буюу хѳх ѳнгѳ. Тэхээр 170 нанометрийн гэрэл нь хѳх ѳнгийн гэрлийн бѳѳмѳѳс бараг 2 дахин их энергитэй гэсэн үг.

Тэр ягаан зүсэмээс баруун тийшлэх тусам зүсэм бүр нь бүр ч илүү их энергитэй хэт ягаан туяаны гэрлүүдийг харуулж байгаа ба хамгийн захад нь ногоон ѳнгѳѳр илэрхийлэгдсэн зүсэм нь ердѳѳ 9.4 нанометрийн урттай гэрэл буюу хѳх ѳнгийн гэрлийн бѳѳмѳѳс даруй 32 дахин их энергитэй хэт ягаан туяаны гэрэл юм. Нарны гадрага буюу фотосфер нь үзэгдэх гэрэлийг хамгийн ихээр ялгаруулдаг учир үзэгдэх гэрлийн мужид гадрага нь хамгийн тод, харин хэт ягаан туяаны мужуудад гэрлийн энерги нь ихсэх тусам гадрага нь илүү бүдэг бараан байгааг анзаараарай. Харин нарны толбо, титмийн гэрэл, мѳн соронзон оронтой нь харилцан үйлчлэлцэж буй плазмаас ялгарах гэрэл нь хэт ягаан туяаны мужид маш тод тодорхой харагддаг учир SDO мэтийн дурангууд нь агаар мандалын цаана сансараас нарыг ажиглаж судалдаг юм.

Энэ монтаж зураг нь доорх гайхалтай бичлэгээс авагдсан хэсэг нэг кадр. Энэ бичлэг дээр эдгээр ѳѳр ѳѳр энерги бүхий хэт ягаан туяаг бүртгэж харуулсан хэсэгүүд нь нарны гадрагыг тойрон эргэлдэж харуулна, та бүхэн нарны гадрагын дээр дурьдсан үзэгдэлүүд ѳѳр ѳѳр гэрэлд яаж ѳѳрѳѳр харагдаж байгааг анзаараарай:

Advertisements

2 comments

  1. Gaihaltai

  2. үнэхээр гоё харагдаж байна шүү. Хэлэх үг алга аа.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: