Ихрийн солирын бороо

Ихрийн солирын бороо энэ сарын 12-14-нд оргил үедээ хүрч, нийтдээ бараг 7 хоног ороод саяхан дууссан байгаа билээ. Ѳмнѳх нийтлэлээр хятадын тѳв хэсгээс авсан нэг гоё зургийг хуваалцаж байсан бол энэ удаад испани улсаас авсан бас нэг гайхалтай зургийг хуваалцаж байна:

Энэ зургийг Хуан Карлос Касадо гэх гэрэл зурагчин испани улсын канарийн арлууд дахь Тидэ хэмээх галт уулын ойролцооноос бага фокусын зай бүхий (ѳргѳн ѳнцгийн) линзээр нийтдээ 2 цаг 20 минут орчим гэрэл бүртгэж байж авсан байна. Энэ хугацаанд манай агаар мандалд орж ирж шатсан олон тооны тод солируудаас гадна арын фон дахь однууд гайхалтай харагдаж байгааг анзаараарай.

Тухайлбал маралын одны орд галт уулын дээд талд нь маш гоё гарсан байна. Зургийн дээд талд байгаа тод од нь хэзээ мѳдгүй дэлбэрэх гэж байгаа (эсвэл аль хэдийнэ ээ дэлбэрчихсэн ч байж мэдэх) маралын гялаан хэмээх аврага-улаан од. Түүнээс жаахан доох нь монголчуудын сайн мэддэг зэрэгцээ оршиж харагдах 3 марал од маань тод харагдаж байна. 3 маралын зүүн доод талд нь байгаа ягаан хѳх ѳнгѳѳр гарсан сийрэг гэрэл нь биднээс 1,300 гаруй гэрлийн жилийн тэртээ орших хэдэн мянган оддыг үйлдвэрлэн буй маралын мананцар хэмээх аврага том устѳрѳгчийн үүл. Тэр галт уулын оройн чанх дээр нь гарсан тод од нь мѳн маралын одны ордны Ригель хэмээх од бѳгѳѳд, биднээс 800 орчим гэрлийн жилийн зайд оршдог манай нарнаас 18 дахин их масстай аврага-хѳх од юм.

Харин зургийн зүүн дээд талд гарсан тод од нь ѳмнѳд нохойн одны ордонд орших хѳхдэй мэргэн од. Хѳхдэй мэргэн нь шѳнийн тэнгэрт харагддаг хамгийн тод бѳгѳѳд хэдий бидэнд нэг тод од мэт харагдаж байгаа боловч угтаа биднээс 8 гэрлийн жилийн зайд нэг нэгнээ тойрон эргэдэг 2 одноос тогтсон оддын систем юм. Нэг од нь манай нарнаас 2 дахин их масстай, том хэмжээтэй од, харин нѳгѳѳ нь  хэмжээгээрээ ердѳѳ манай дэлхий шиг жижиг боловч манай нар шиг их масс бүхий (маш нягт гэсэн үг) цагаан одой тѳрлийн од.

Advertisements

One comment

  1. Uneheer saihan haragdaj bna hezee neg udur nudeeree harah bh gej naidaj bna. az ni giivel supernova durandah ch yum biluu

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: