Гэрлийн баганууд

Доорх зурган дээр байшингуудын ард гарсан юун баахан гэрэлнүүд вэ? эдгээр нь алсад гэрэлтэж байгаа туйлын туяа биш, эсвэл газраас дээш тусгасан гэрлүүд биш… тэхээр юу байж болох вэ?

Зохоигч: Томас Каст

Зохоигч: Томас Каст

Хэдий алсаас гэрэлтэж байгаа мэт харагдаж байгаа боловч, эдгээр нь байшингуудын чанх ард нь байгаа гэрэлнүүд тэр хавийн агаар дахь мѳсѳн талстууд дотор хугарж ойсноос үүдэлтэй “гэрлийн багана” хэмээх харьцангуй ховор тохиолддог үзэгдэл юм. Ингэж гэрлийг дээш ойлгож байгаа ѳвѳрмѳц хавтгай мѳсний талстууд уг нь агаар мандалын дээд хэсэгт нилээн элбэг бий болдог, тиймээс хүмүүс хүйтэн улиралд нар мандах үеэр эсвэл жаргах үеэр яг адилхан зарчимаар бий болон нарнаас дээш цацарсан “нарны баганыг” ихэвчлэн ажигласан байдаг (монголоор нарны нохой гэдэг билүүдээ…, мартчихаж юу гэж нэрлэдэгийг нь).

Нарны багана. Зохиогч: Стэн Ричард

Нарны багана. Зохиогч: Стэн Ричард

Ингэж гэрлийг ойлгохын тулд талстууд нь маш нимгэн 6-ѳнцѳгт хэлбэртэй байх шаардлагтай ба, хэмжээгээрэээ ердѳѳ 0.1-1 мм-ийнх л байх естой. Хэт жижиг бол ойлгосон жаахан гэрлүүд нь сарниад юу ч харагдахгүй, эсэргээр хэт том байх юм бол талстны хэлбэр нь хангалттай жигд байж чадахгүй учир гэрлийг жигд нэг зүгт хугалан ойлгох боломжгүй. Ѳѳрѳѳр хэлбэл яг зѳв газарт (гэрлийн эх үүсвэртэй) зѳв хэмжээ болон хэлбэртэй мѳсний талстнууд бий болж байж л ийм багана харагддаг гэсэн үг юм.

Гэрлийн багана үүсгэгч мѳсний талстууд. Зохиогч: Уолтэр Тэпи

Гэрлийн багана үүсгэгч мѳсний талстууд. Зохиогч: Уолтэр Тэпи

Дээр хэлсэнчлэн ийм талстууд агаар мандалын дээд хэсэгт маш хүйтэн нѳхцѳлд ихэнхдээ бий болдог. Гэхдээ дэлхийн зарим газар хангалттай хүйтрэх үеэр газрын гадрагын ойролцоо бий болох тохиолдол байдаг ба, эхний зурган дээр байгаа гэрлийн баганууд нь ийм агаар мандалын нам дор хэсэгт бий болсон талстуудаар хугарж ойсон тэр хавийн машины зогсоолын гэрлүүд юм. Мэдээж машины зогсоолын гэрлүүд доошоо харсан байгаа, харин энэ талстууд зарим хэсгийг нь дээш нь чиглүүлчихсэн л гэсэн үг. Эдгээр багануудыг Финлянд улсын Оулу хэмээх хотын оршин суугч орой хүйтэнд муурандаа хоол авчихаад дэлгүүрээс ирэх замдаа ажиглаж зургийг нь авсан нь энэ аж.

Advertisements

One comment

  1. Sonirholtoi yuma

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: