Ѳнгѳт Сар

Зүгээр нүдээрээ сарыг хархад (үзэгдэх гэрлийн мужид гэсэн үг) саарал болон маш сийрэг шар туяанаас ѳѳр ѳнгѳний ялгарал бараг харагдадгүй. Тэгвэл доорх зураг нь хүний нүдэнд ажигладахааргүй боловч гэрэл бүртгэгч тѳхѳѳрѳмжинд хэмжигдэхүйц маш бүдэг ѳнгѳний ялгаралуудыг хиймлээр олон дахин тодруулж харуулж байгаа юм. Гүн хѳхѳѳс цайвар улаан хүртэлх эдгээр ѳнгѳнүүд нь бодит ѳѳр ѳѳр химийн найрлага бүхий сарны хѳрсийг илтгэж байгаа. Тухайлбал хѳх болон цэнхэр туяатай гарсан хэсэгүүд нь титанаар нэн баялаг хѳрсийг илтгэж байгаа бол эсэргээр улаан шар хэсгүүдийн хѳрсѳн дахь титан болон тѳмѳрийн агууламж хамаагүй бага. Судлаачид олон жилийн ѳмнѳ НАСА-ийн Аполо нислэгүүдээр дэлхийрүү авчирсан сарны хѳрсний дээжийн хэмжилтүүдийг ашиглан, иймэрхүү ѳнгѳний ялгаралыг нь хиймэлээр ихэсгэсэн зургуудаар дамжуулж сарны гардагын химийн найрлагыг (тархалтыг нь л гэсэн үг) судалдаг юм.

Зохиогч: Лазло Францис

Энд дарж зургийг томоор үзээрэй! Зохиогч: Лазло Францис

Энэ зурган дээр 2 том солирын бѳмбѳгдѳлтийн тогоо гарсан байгааг анзаараарай. Доод талын тогоог нь дундад зууны үеийн алдарт одоноронч Тихо Брагегийн нэрээр нэрлэдэг бол дээд талынхыг нь мѳн тэр үеийн алдарт одоноронч Коперникийн нэрээр нэрлэдэг. Тихогийн тогоо нь ѳргѳѳшѳѳ бараг 90 км том ба зарим тохиолдолд дэлхийгээс энгийн нүдээр харагддаг. Зургийн баруун дээд талд таллан гарсан гүн хѳх ѳнгийн хэсгийг “Чимээгүй Далай” гэх бэ энэ нь эрт цагт сар геологийн идэвхитэй байх үед царцсан их хэмжээний сарны хайлмаг юм. Зургийн тайлбар дээр байгаа холбоос дээр дарж томоор үзээрэй.

Advertisements

2 comments

  1. Хэзээ нэгэн цагт сарнаас газрын ховор элемент олборлох болов уу

    1. эргэлзэх юм байхгүй. Тэр талын ажилууд зѳвхѳн сараар хязгаарлагдахгүй бага гаригуудаас ч гэсэн олборлох болно. Ийм зүйл хийх гэж байгаа хувийн 2 компани АНУд бий. Одоогоор судалгааны ажилууд л хийж байгаа, ойрын 10 20 жилд олборлолтын ажил нь эхлэж магад.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: