Сансарын станц балраад байна

Ѳнгѳрсѳн 3 дахь ѳдѳр Олон Улсын Сансарын Станцын (ОУСС) хѳргѳлтийн системийн тэн хагас нь нэг хавхлагны эвдрэлээс болоод огт ажиллагаагүй болсон байна. Энэ асуудлаас болоод тус станц дээрх олон тѳрлийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийсэн бѳгѳѳд мѳн станцруу чухал ачаа хүргэх байсан нислэгийг бас тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа аж.

Эвдрэл хараахан тэнд одоо ажиллаж байгаа 6 сансарын нисгэгчийн амь насанд аюул заналхийлээгүй боловч, аль болох хурдан засаж янзлахгүй бол нилээн эвгүйдэж болох талтай гэнэ. Одоогийн байдлаар ѳѳр нэг жижиг хавхлагыг ашиглаад түр зуртаа ОУСС доторх температурыг хяналтандаа байлгаж байгаа, гэхдээ энэ арга барилаар нээх удаан явах боломжгүй юм байна. Тиймээс 2 сансарын нисгэгчийг ойрын хугацаанд станцын гадна гаргаад асуудал яг юунаас болсон байна, амархан засаж болох нь уу үгүй юу гэдгийг шалгуулахаар бэлтгэж байгаа аж.

ОУСС. Зохиогч: НАСА

ОУСС. Зохиогч: НАСА

Хѳлгийн хѳргѳлтийн систем нь аммонигоор (NH3) ажилладаг бѳгѳѳд станц доторх янз бүрийн багаж хэрэгслүүдээс ялгарч байгаа илүүдэл дулааныг шингээх гол үүрэгтэй. Бараг тал нь ажиллагаагүй болоод байгаа учираас элдэв янзын туршилт хэмжилт хийх байсан ажилуудыг бүгдээрэнг нь хойшлуулаад мѳн нисгэгч нар ч гэсэн маш хязгаарлагдмал байдлаар техник хэрэгслүүдээ ашиглаж байгаа гэнэ (дулаан гаргахгүйн тулд).

Хэрвээ гайгүй засагдчихаар асуудал байгаа бол 2 эсвэл 3 удаа нисэгэгчидийг станцын гадна талд энэ долоо хоногийн 4 дэхь болон хагас сайн ѳдрүүдэд гаргаад засаж болно байх гэж НАСА тооцоолж байгаа аж. Одоо станц дээр 2 америк, 3 орос мѳн 1 японы нисгэгчид ажиллаж байгаа юм.

Advertisements

3 comments

  1. Сайн уу, та Gravity гээд киноны талаар хэр бодитой үйл явдлууд дүрслэгдэж байсан тухай дүгнэлт бичээч. Учир нь зарим хүмүүс бодит зүйлээс хэтийдсэн явдал гардаг гэж байна. Жишээ нь Оросын хиймэл дагуулын дэлбэрч олон хэсэг болсон хэрэгсэл дэлхийг тойроод бусад станцуудыг сүйтгээд байгаа тухай.

    1. за дараа нь зав гархаар бичнэ ээ.

  2. za zaawa zaw gargaad bichihiig husej baa

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: