Вояжер ба Кассини: 30 жилийн нээлт

Сачирын хиртэлт, дагуулууд, бүдэг бүслүүрүүд, 6 ѳнцѳгт туйлын эргүүлэг гээд л НАСА-ийн Кассини хѳлгийн сүүлийн хэдэн жил авсан гайхалтай зургуудын талаар байнга нийтлэдэг билээ. Хэдий Кассини маань санчирын олон нууцуудыг бидэнд тайлж ѳгсѳѳр байгаа хэдий ч, одоогоос 30 жилийн ѳмнѳ хѳѳрсѳн НАСА-ийн Вояжер хѳлгүүдээр дамжуулан хүмүүс бид анх удаагаа санчирыг жинхэн утгаар нь судлаж эхлэж байсан юм. Тиймээс энэ нийтлэлээр эдгээр гайхалтай хѳлгүүдээр дамжин бидний харах ѳнцѳг 30 жилийн явцад хэрхэн ѳѳрчлѳгдсѳнийг харьцуулан харуулж байна.

кхкж. Зохиогч: НАСА

Вояжер 1 хѳлѳг анх санчиртай ойртох үедээ тус гаригийн хамгийн нарийхан бүслүүрүүдийн нэг нь ер бусын овгор товгортойг илрүүлсэн юм (зүүн). Тэгвэл 30 жилийн дараа Кассини маань ѳндѳр ялгаралтай зургуудаараа (баруун) дамжуулан эдгээр овгор товгорууд нь Прометеүс болон Пандора дагуулуудын хийсэн ажил гэдгийг нь илрүүлсэн. Зохиогч: НАСА

 

Одоог хүртэл учир нь бүрэн тайлагдаагүй байгаа санчирын хойд туйл дахь 6 ѳнцѳгт эргүүлгийг анх Вояжер 2 хѳлѳг ажиглаж байсан юм (зүүн). Тэгвэл одоо Кассини маань ѳндѳр ялгаралтай зургаас (баруун) гадна бичлэгүүд хүртэл авж дэлхийрүү явуулаад байгаа билээ. Вояжерийн зургаас үндэслэн судлаачид энэ ер бусын шуурга нь дор хаяж бүтэн 30 жилийн турш тогтвортой оршсоныг мэдэж байгаа.  Зохиогч: НАСА

Одоог хүртэл учир нь бүрэн тайлагдаагүй байгаа санчирын хойд туйл дахь 6 ѳнцѳгт эргүүлгийг анх Вояжер 2 хѳлѳг олон жилийн тэртээ ажиглаж байсан юм (зүүн). Тэгвэл одоо Кассини маань ѳндѳр ялгаралтай зургаас (баруун) гадна бичлэгүүд хүртэл авж дэлхийрүү явуулаад байгаа билээ. Вояжерийн зургаас үндэслэн судлаачид энэ ер бусын шуурга нь дор хаяж бүтэн 30 жилийн турш тогтвортой оршсоныг мэдэж байгаа. Зохиогч: НАСА

хгхжжгхж. Зохиогч: НАСА

Вояжер хѳлгүүд санчирын их биетэй ойр орших бүслүүрүүд дээр бүдэг бараан үүл мэт зүйлс хѳвѳн харагдахыг анх ажигласан байдаг (зүүн). Дараа нь судлаачид энэ харлан харагдаж байгаа хэсэг нь статик цэнэгийн нѳлѳѳгѳѳр бүслүүрийн гол хавтгайгаас дээш ѳргѳгдсѳн жижиг чулуулгууд гэдгийг нь тогтоосон юм. Гэхдээ эдгээр чулуулгууд хаанаас цэнэгээ аваад байдгийг нь одоо хүртэл мэдэхгүй бѳгѳѳд энэ нууцыг тайлхаар судлаачид Кассинигийн зургууд (баруун) хэмжилтүүд дээр ажилладаг. Зохиогч: НАСА

 

хжгжхгж. Зохиогч: НАСА

30 жилийн ѳмнѳ Вояжер 1 хѳлѳг санчирын дагуул титаны ойролцоо зѳрж ѳнгѳрѳхдѳѳ түүний азотоор нэн баялаг агаар мандал нь гидрокарбоны зузаан манангаар бүрхэгдсэн байдгийг нь илрүүлж байсан (зүүн). Энэ нээлтээс үндэслээд олон судлаачид энэ дагуулын гадрага дээр магадгүй метан болон этаны нуур голнууд байдаг байх гэж таамаглаж эхэлсэн ба эдгээр таамаглалууд нь Кассинигийн хэмжилтээр олон жилийн дараа баталгаажсан юм. Баруун талын зураг дээрх хар хэсэг нь титаны гадрага дээрх онтарио хэмээх аврага том метаны нуур.  Зохиогч: НАСА

кжхкжхкж. Зохиогч: НАСА

1980-аад оны үер Вояжер хѳлгүүд санчирын дагуул энкеладусын зургыг анх удаагаа ойроос авж маш ер бусын биет гэдгийг нь илрүүлж байв. Тэгвэл 2005 онд Кассини хѳлѳг нь тус дагуул ѳмнѳд тулаасаа гейзер цацруулдагийг нь үйлдэл дээр нь барьж авсан юм. Зохиогч: НАСА

Вояжер 1 хѳлѳг 1977 оны 9-р сарын 5-нд хѳѳрсѳн бѳгѳѳд одоо дэлхийгээс 19 тэрбум км-ийн зайд байгаа, хүний бүтээсэн хамгийн алс орших биет. Харин Вояжер 2 нь мѳн оны 8-р сарын 20-нд хѳѳрсѳн ба одоо биднээс 15 тэрбум км-ийн цаана байгаа. Энэ 2 биет нь 2-уул манай нарны аймгийн зах орчим маш хол зайд тэнүүчлэн хэдий ч, одоо хүртэл дэлхийтэй харилцаа холбоотой хэвээрээ бѳгѳѳд цаашдаа 2025 он хүртэл холбоотой байна гэж барагцаалагдаж байгаа.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: