Бичил Ертѳнцийн Гайхамшиг

Энэ блог дээр ихэвчлэн аврага том хэмжээтэй, алс хол оршдог гээд дандаа л том хэмжээс дээр хэмжигдэх зүйлсийн тухай бичдэг. Тэгвэл энэ удаад эсэргээр бичил ертѳнцийн сонин сайхны тухай хальт бичиж байна. Доорх гайхалтай зургууд нь BioScapes хэмээх ийм тѳрлийн зургийн уралдаанд шалгарсан бүтээлүүд юм. Би даанч энэ микроб бактери ургамал эд эснүүдийн тухай сайн мэдэхгүй урираас та бүгдэд олигтой тайлбар бичиж чадахгүй нь. Огт тайлбаргүй байлаа ч гэсэн эдгээр зургууд бол үнэхээрийн гайхалтай юм байна:

Ротифер хэмээх бичил усанд сэлэгчид. Зүүн дээд талд байгаа хамгийн том нь л гэхэд ердѳѳ 205 микроны хэмжээтэй гэнэ. Микрон гэдэг нь метрийг нэг сая хуваасантай тэнцүү.

Ротифер хэмээх бичил усанд сэлэгчид. Зүүн дээд талд байгаа хамгийн том нь л гэхэд ердѳѳ 205 микроны хэмжээтэй гэнэ. Микрон гэдэг нь метрийг нэг сая хуваасантай тэнцүү.

Энэ болхоор нэг тѳрлийн ургамалын хѳндлѳн огтлол юм байна. Уг ургамал нь нээх жижиг биш, чигчий хурууны дайтай том гэнэ. Голд нь байгаа бѳѳрѳнхий нь үр гаргадаг хэсэг нь аж.

Энэ болхоор нэг тѳрлийн ургамалын хѳндлѳн огтлол юм байна. Уг ургамал нь нээх жижиг биш, чигчий хурууны дайтай том гэнэ. Голд нь байгаа бѳѳрѳнхий нь үр гаргадаг хэсэг нь аж.

Хулганы тархины нейронууд. Шар ѳнгѳѳр гарсан нь нейроны салбарлалууд харин цэнхэр нь цэнэг дамжуулдаг холбоосууд гэнэ. Татаж унадаг ѳвчтэй хүмүүст эмч нар тархинд нь электрод суулгаж хагас эмчилгээ хийдэг, гэтэл тэр электродуудын үйл ажиллагаанаас болоод бусад эрүүл нейронууд гэмтдэг эсэхийг нарийн мэдэдгүй юм байна. Тиймээс тэрнийг нь судлах үүднээс ийнхүү хулганы тархины эсүүд дээр туршилт хийдэг аж.

Энэ болхоор хэмжээгээрээ харандааны баллуур шиг жижиг сарьсан багваахайн үр хѳврѳл гэнэ. Ээжийнхаа гэдсэнд нь байхад нь гаргаад янз бүрийн давс болон хүчилтэй уусмалыг ашиглаад энэ хэвээр нь хадгалдаг аж. Үр хѳврѳл бойжих явцад зарим тѳрлийн яснууд яаж ѳсч томордогийг биологчид ийнхүү судалдаг гэнэ.

Энэ болхоор 150 сая жилийн настай үлэг гүрвэлийн ясны хѳндлѳн огтлол гэнэ. Яс нь алганы хэмжээтэй том, түүнийг 32 дахин томруулахад ингэж харагдаад байгаа юм байна. Тэр голын ховилд байгаа улаан зүйлс нь цус мэт харагдаж байгаа боловч угтаа зүгээр хананы гадна талд нь орших тѳмѳрийн атомууд хүчилтѳрѳгчтэй урвалд ороод бий болсон тѳмрийн исэл мѳн чахиуртай нэг нэгдэлийн холимог гэнэ.

Энэ болхоор 150 сая жилийн настай үлэг гүрвэлийн ясны хѳндлѳн огтлол гэнэ. Яс нь алганы хэмжээтэй том, түүнийг 32 дахин томруулахад ингэж харагдаад байгаа юм байна. Тэр голын ховилд байгаа улаан зүйлс нь цус мэт харагдаж байгаа боловч угтаа зүгээр хананы гадна талд нь орших тѳмѳрийн атомууд хүчилтѳрѳгчтэй урвалд ороод бий болсон тѳмрийн исэл мѳн цахиуртай нэг нэгдэлийн холимог гэнэ.

Хүний ихэсний эд эсийг хѳгжүүлээд гаргаж авсан уушигны эснүүд гэнэ.Stem (монголоор юу гэдгий нь мэдэхгүй нь) тѳрлийн эд эснүүд нь янз бүрийн эрхтэний ѳѳр ѳѳр эснүүд болон хѳгжих чадвартай ѳвѳрмѳц эснүүд гэнэ. Судлаачид хиймэл эрхтэн гаргаж авах алсын зорилттойгоор ийнхүү ашигладаг гэнэ.

Хүний ихэсний эд эсийг хѳгжүүлээд гаргаж авсан уушигны эснүүд гэнэ. Stem (монголоор юу гэдгий нь мэдэхгүй нь) тѳрлийн эд эснүүд нь янз бүрийн эрхтэний ѳѳр ѳѳр эснүүд болон хѳгжих чадвартай ѳвѳрмѳц эснүүд гэнэ. Судлаачид хиймэл эрхтэн гаргаж авах алсын зорилттойгоор ийнхүү ашигладаг гэнэ.

Алдарт физикч Ричард Фейнман амьд ахуйдаа нэг зураач багитай их нийлдэг байсан юм. Тэр нь жаахан онгироо нѳхѳр, юм л болвол би бол урлагийн хүн бусад хүмүүсийн харж чададгүй ертѳнцийн гоо сайханыг хардаг энэ тэр гээд л ярьж ѳгдѳг байж. Нэг удаа тэр Фейнманд хандаад, чи жишээ нь харлдаа та нар эрдэмтэн судлаач гээд л үзэсгэлэнтэй гоё сарнайг зүсээд огтолоод алаад хаячихдаг … гэхэд нь Фейнман ингэж хариулсан байдаг:

Урлагийн нүдтэй гэх та нар сарнайн зѳвхѳн гадна талын энгийн хүний нүдэнд харагдах гоо үзэсгэлэнг л харж байгаа. Гэтэл ургамал судалдаг судлаачид сарнай дотор эд эснүүд ямар бүтэцтэй байдаг, ямар зүй тогтолтой ажилладаг гээд л урлагийн ямар ч хүний энэ насандаа ойлгохгүй гоо үзэсгэлэнг биширдэг юм.

Хэлэх гэсэн гол санаа маань, хүн бидний мэдрэхүй маш хязгаарлагдмал учир бид ертѳнцийг зѳвхѳн ѳѳрсдийн хэмжээс дээрх нарийнхан жижиг нүхээр л мэдэрж байгаа. Гэтэл цаана чинь бидний биеэрээ мэдэрж чадахгүй аугаа том эсвэл ѳчүүхэн жижиг хэмжээс дээр дутахааргүй их гайхамшиг, гоо үзэсгэлэн, зүй тогтол – бүхэл бүтэн ертѳнц бий. Хэдий бид шууд биеэрээ мэдрэж чадахгүй ч гэсэн шинжлэх ухааны тусламжтайгаар тэр бүгдийг судлаж ойлгож бишрэх боломжтой. Тиймээс та бүхэн ажил сургуульд явах, хүүхэд үйлдвэрлэх ѳсгѳж бойжуулах, хайр дурлалдаа шатах гэх мэт ѳдѳр тутмын үйлийнхаа хажуугаар хаяаа ч гэсэн нүдэнд харагдахгүй, чихэнд сонсогдохгүй, хамранд үнэртэхгүй зүйлсийн талаар сонирхож яваарай гэж захих байна!

Advertisements

One comment

  1. Баярлалаа 🙂

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: