Ангарагийн мѳсѳн малгай

Ангараг гаригийг тойрон эргэх европын сансар судлалын агентлагийн Mars Express Orbiter хиймэл дагуулын цуглуулсан хэмжилтийг ашиглаад тус гаригийн гадрагуу дээгүүр нисэх явцыг дүрсэлсэн гайхалтай бичлэгийн тухай саяхан нийтэлж байсан билээ. Тэгвэл тус хиймэл дагуулын сүүлээн 10 жил орчим авсан ѳѳр тѳрлийн хэмжилтүүдээр улаан нүдэн гаригийн хойд туйл дахь мѳсѳн малгай дээгүүр нисэн ѳнгѳрж байгааг дүрсэлсэн бас нэгэн гайхалтай бичлэгийг судлаачид саяхан нийтэлсэн байна.

Ангарагийн мѳсѳн малгай нь хамгийн ѳргѳн хэсгээрээ бараг 1000 км хүрэхээр том бѳгѳѳд олон жилийн явцад хуримтлагдсаар одоогийн байдлаар хамгийн гүн хэсэгтээ 2км хүртэл гүнзгий гэж таамаглагдаж байгаа. Манай гаригийн мѳсѳн малгайнаас найрлагын хувьд арай ѳѳр, энэхүү ангарагийн туйлын мѳс нь хѳлдсѳн уснаас гадна их хэмжээний хѳлдсѳн нүүрстѳрѳгчийн давхар исэлийг агуулдаг юм (хуурай мѳс гэж нэрлэдэг).

Бичлэг дээр харуулж байгаачлаан мѳсѳн малгайн нэг талаас нь зүсэж орсон мэт мѳсѳѳр хучигдаагүй хѳндий газар байгаа. Тэрнийг Часма Бореал хэмээн нэрлэх бѳгѳѳд уртаашаа бараг 400 км урт хѳндий юм. Энэ хѳндий болон мѳсѳн малгайн ирмэгийг хүрээлэн орших үрчлээтсэн тѳрх нь ангарагийн салхинаас үүдэлтэй гэж судлаачид таамагладаг.

Ѳмнѳх 3 хэмжээст дүрслэлийг харуулсан гадрагын бичлэгийг тус хиймэл дагуул дээрх 9 ѳѳр ѳнцѳгѳѳс нэгэн зэрэг зураг авдаг тѳхѳѳрѳмжѳѳр бүтээсэн байгаа. Харин энэ мѳсний гадрагыг 3 хэмжээсээр дүрслэхэд энгийн гэрэлд зураг ѳѳр ѳѳр ѳнцгүүдээс авах бус харин тус хиймэл дагуул дээрх бага давтамжийн долгионоор (энерги багатай гэрэл л гэсэн үг) бууддаг тѳхѳѳрѳмжѳѳр бүтээсэн юм. Нэг ёсондоо радар л гэсэн үг.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: