Гоё кино үзээрэй: Европа репорт

Шинжлэх ухаан ялангуяа физикээр сурж байгаа хүмүүс ер нь зѳгнѳлт киног зүгээр үзэж чадхаа байдаг. Би ч гэсэн сүүлийн 5-6 жил зүгээр  үзэж чадахаа байсан, нэг л мэдэхэд киноны гол үйл явдлаас нь сатаараад кинон дахь алдаа согогыг л хайгаад эхлэнэ. Ганц нэг алдаа олчуул тэгээд шууд сонирхол буураад цаашаа үзэх боломжгүй болдог. Дараа хүн амьтантай ярхаараа нѳгѳѳ ажигласан алдаануудаа ярьхаас биш гол үйл явдалыг нь бараг санадаггүй.

Та бүхэн бас саяхан гарсан Сандра Буллокийн тоглосон Gravity-г үзсэн байх. Тэр киноны харааны эффект нь тасархай байсан учираас хичнээн алдаанууд байсан ч гэсэн би биеэ бариад дуусгасан. Гэхдээ л дараа нь хүмүүстэй алдааг нь л голдуу ярилцсан уу гэхээс биш гол үйл явдалыг нь би одоо мааруухан л санаж байна. Сандра Буллокийн үс, хиймэл дагуулуудын байршил харьцангуй хѳдлгѳѳн, олс тасарсан чинь Клүүни цаашаагаа шидэгддэг гэх мэт … ярья гэвэй ярих юм зѳндѳѳ л байна…

Тэхдээ энэ жил ѳѳр нэг гоё зѳгнѳлт киног ёстой дуустал нь үзсэн. Алдаа байсан уу гэвэл хэд байсан, гэхдээ одоо тэдгээрийг нь би нээх санах ч үгүй байна, тийм л сайн кино байсан. Түрүүн Европа дээрх гейзерийн гайхалтай нээлтийн тухай ѳмнѳх нийтлэлийг бичиж байхад толгой дотор энэ кино байнга эргэлдээд байсан тул та бүгдтэй хуваалцая гэж бодлоо. Энэ киног Europa Report гэх ба би нилээн хэдэн сарын ѳмнѳ анх гараад удаагүй байхад нь үзэж байлаа. Кино нь ерѳнхийдѳѳ ирээдүйд Европаг судлахаар хѳѳрсѳн хэдэн хүнтэй багийн адал явдалын тухай. Үйл явдлынх нь талаар олон юм яриад яахав та хэд ѳѳрсдѳѳ үзээрэй. Хамгийн гол нь энэ кино сансарын аялалыг хамгийн үнэмшилтэйгээр дүрсэлсэн кино, маш сайн хийсэн байна лээ. Киноны трейлер нь:

Ѳмнѳх нийтлэлийг бичиж байхдаа хэрвээ энэ киног хийж эхлэхээс ѳмнѳ тэр гейзерийн нээлт гарсан байсан бол кино зохиол бичсэн хүмүүс яаж ѳѳрѳѳр хийх байсан бол гээд л бодож байлаа. За та бүхэн доорх холбоосоор киног цаг заваараа тухлан үзээд сэтгэгдэлээ энд хуваалцаарай:

БҮРЭН ЭХЭЭР ЭНД ДАРЖ ҮЗЭЭРЭЙ

Энэ холбоосоор орход ERROR гэсэн хуудас гарвал ахиад browser-оо refresh хийх эсвэл жаахан байж байгаад оролдож үзээрэй.

Advertisements

3 comments

  1. Сайн байна уу?

    Дээр дурьдсан шигээ алдарт гарсан зөгнөлт кинон дээрх бодит амьдрал дээр нийцэхгүй зүйлүүдийг (алдааг) шүүмж байдлаар бичвэл сонирхолтой болох болов уу? Жишээ нь Gravity-н талаар бичснийгээ үргэлжлүүлдэг ч юм уу?

    Жич : Өөр бичих зөндөө чухал зүйл байгаа л байх. Яахав бас нэг 2 тийм бичлэг байвал хүмүүст сонирхолтой байх болов уу? Мөн кино шүүмж биш шүү, зүгээр л энэ бодит байдал дээр үйл явдал болсон бол ийм зүйл болохгүй яагаад гэвэл ийм учраас гэдэг талаас нь…

    1. gravity-ийн талаар удахгүй бичнэ ээ.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: