Санчирын 6-ѳнцѳгт эргүүлэг

Манай нарны аймгийн 2 дахь том гариг санчирын хойд туйл дээр учир битүүлэг аврага том 6 ѳнцѳгт эргүүлэг байдаг тухай урьд нь хэдэн удаа бичиж байсан билээ. Ялангуяа доорх нийтлэл дээр олон зураг хѳрѳгтэйгээр тайлбарлаж бичсэн байгаа сонирхож үзээрэй:

Санчирын хойд туйл дахь аврага эргүүлэг

kjhkj

Хамгийн ѳндѳр ялгарал бүхий бичлэг. Зургуудыг нь боловсруулахдаа хиймэл ѳнгѳѳр будсан байгаа. Зохиогч: НАСА, Касини

Тэгвэл тус гаригийг тойрон эргэж буй НАСА-ийн Кассини хѳлѳг нь саяхан энэ хачин шуургын маш ѳндѳр ялгаралтай бичлэгийг хийсэн байна. Энэ шуурга нь түүний тѳвд орших аврага том эргүүлгээс үүдэлтэй ба 6-ѳнцѳгт захаар нь 320 гаруй км/цагийн хурдтайгаар салхилдаг аж. Одоогоор бид санчирын хойд туйлаас ѳѳр  хаана ч ийм жигтэй ер бусын шуурга байдаг талаар мэдэхгүй.

hgjh:

Инфра-улаан туяаны мужид авагдсан зургуудаар хийсэн бичлэг. Зохиогч: НАСА, Касини

Манай гариг дээр хүчтэй далайн шуурга сайндаа л хэдэн долоо хоног оршдог бол, энэ сачирын туйлын аврага шуурга хамаагүй удаан хугацаанд тэнд байсан. Яадаг ч байсан бид олон 10 жил гэдгийг нь мэднэ, магадгүй хэдэн зууны турш тэнд байсаар ирсэн ч байж мэднэ. Яагаад ингэж удаан тогтвортой оршсоор ирсэнийг нь судлаачид хараахан тайлаагүй байгаа, гэхдээ санчир гаригт гадрага гэж зүйл байхгүйтэй холбоотой гэж таамаглаж байгаа. Дэлхий дээрх шуурганы уг нь газрын эсвэл далайн гадрагтай нэг ёсондоо үрэлдэж энергиэ алддаг, гэтэл санчир гаригт газрын гадрага гэж зүйл байхгүй тэр чигтээ аврага том хийн бѳмбѳлѳг учир шуурганууд нь хурдан хугацаанд эрчээ алддаггүй байж мэднэ.

hgfhg:

Бас инфра-улаан туяаны мужид авагдсан зургуудаар хийгдсэн бичлэг, тѳвд нь орших гол эргүүлгийг харуулж байгаа нь. Зохиогч: НАСА, Касини

2012 оны сүүлээс эхлэн санчирын хойд туйлд нар тусаж эхэлсэн бѳгѳѳд, ѳдийд энэ шуурганы хэсэгийг бүхэлд нь нар гийгүүлж байгаа. Тиймээс энэ завшааныг ашиглаад Кассини маань 10 цагийн турш гэрэл бүртгэн эдгээр гайхалтай бичлэгүүдийг бүтээсэн нь судлаачидад энэ шуурганы тухай илүү ихийг олж мэдхэд нэмэр болох юм.

Advertisements

One comment

  1. Баярлалаа. Танай блог үнэхээр сонирхолтой шүү.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: