Ихрийн солирын бороо

Энэ жилийн ихрийн солирын бороо ѳчигдѳрѳѳс эхлэн ойролцоогоор 7 хоногийн турш орох гэж байна. Хэрвээ та солирын борооны талаар анх удаагаа сонсож байгаа бол урьд нь энэ талаар бичигдэж байсан хэдэн нийтлэлүүдийг эхлээд сонирхоорой:

[1]    ,    [2]    ,    [3]

Товчхондоо, солирын бороо гэдэг нь зарим нэг сүүлт одод болон бага гаригуудын нарыг тойрох зуураа сансарт цацаж үлдээсэн тоос тоосонцороор манай гариг дайран ѳнгѳрѳхѳѳс үүдэн тэдгээр жижиг чулуунууд нь дэлхийд татагдан агаар мандалд олноороо шатахыг л хэлж байгаа юм. Ѳѳрѳѳр хэлбэл солирын борооны үеэр цэлмэг шѳнѳ тэнгэрийн нэг хэсэг газраас ойрхон давтамжтай олон од харваж харагдана л гэсэн үг.

Ихрийн солирын бороо нь “3200 Паетон” хэмээх идэвхитэй (байнга сансарт чулуу тоос цацаж байдаг гэсэн үг) бага гаригаас гарвалтай. Ѳѳрѳѳр хэлбэл жил болгоны ѳдий үед манай гариг энэ бага гаригийн сансарт цацаж үлдээсэн их хэмжээний тоос тоосонцороор дайран ѳнгѳрдѳг гэсэн үг. Энэ хугацаанд жижиг чулуулгууд ойролцоогоор 20 орчим км/секундын хурдтайгаар агаар мандалд орж ирэн шатах бѳгѳѳд, барагцаагаар нэг минутанд 1-5 од харваж харагдаж байгаа.

Ѳчигдѳр Аризонад ѳдѳр тод харван чанга дэлбэрсэн солирын зураг.

Ѳчигдѳр Аризонад ѳдѳр тод харван чанга дэлбэрсэн солирын зураг. Зохиогч: Кейтлин Петит

Ойрын хэдэн ѳдѳр сар их тод байгаа болхоор хүмүүс энэ жилийн ихрийн солирын бороо нээх сайн харагдахгүй байж мэднэ гэж таамаглаж байв. Гэвч эсэргээр дэлхийн ѳнцѳг булан бүрээс хүмүүс олон удаа тод заримдаа бүр чанга од харвахыг ажигласнаа зарласаар байна. Жишээ нь, ѳчигдѳр АНУ-ын аризона муж улсын зарим иргэд ѳдѳр гэрэлтэй үед маш тод од харвахыг харж, байрны цонх доргитол чанга тэсрэлт сонссоноо хэлсэн байна лээ. Мэдээж ихэнх чулуулгууд нь маш жижигхэн тул энгийн од харваж байгаа мэт л гялс цурс хийж харагдна, гэхдээ ганц нэг арай жаахан том хэмжээтэй чулуунууд нь ийнхүү маш тод гэрэл бий болгож мѳн чангаар тэсэрж байгаа хэрэг.

Дээрх зургийг ѳчигдѳр шѳнѳ нэгэн гэрэл зурагчин хятадын тѳв хэсгийн дашанбао хэмээх газраас авсан байна. Энэ зургийг бүтээхийн тулд зурагчин маань нийт 3 цаг орчим тусдаа зурагнууд авж дараа нь нийлүүлсэн, ѳѳрѳѳр хэлбэл 3 цагийн хугацаанд ийм олон тооны тод од харваж харагдсан гэсэн үг. Харвасан однууд бүгд нэг газраас цацарсан мэт харагдаж байгааг анзаараарай, тэр тѳв цэг нь ихрийн одны орчимд оршино. Мѳн зургийн баруун захад мичидийн одны бѳѳгнѳрѳл, түүний зүүхэн талд тодоор гарсан бархасбадь гариг, мѳн мэдээж манай сүүн зам галактикийн гол диск буюу тэнгэрийн заадас маань гоё гарсан байгааг анзаараарай.

Ѳчигдѳр шѳнѳ Финланд улсаас авагдсан тод солирын зураг. Зохиогч: Хенри Лүома

Ѳчигдѳр шѳнѳ Финланд улсаас авагдсан тод солирын зураг. Зохиогч: Хенри Лүома

Солирын бороо маань ирэх 2 ѳдѳр оргил үедээ хүрнэ. Та бүгд боломж цаг завтай бол бас мэдээж тэнгэр цэлмэг байвал хотоос гараад энэ солирын бороог ажиглахыг оролдоорой. Хэрвээ та DSLR камер эсвэл ямар нэг ѳѳрѳѳ хѳшигний хурдаа тохируулж болох камертай бол солирын борооны зураг авах тун амахран. Аль болох ѳргѳн ѳнцгийн бага фокусын зайтай линзээр онгорхой ѳрц (бага фокальны харьцаа) болон ѳндѳр ISO дээр хѳшгѳѳ 30 сек – 2минут нээгээд дараалласан олон зургууд аваад байхад энэ олон од харвалтуудын зарим нэг нь бууж л таарна. Зургийг нь дарж чадвал энд хуваалцаарай!

Advertisements

5 comments

  1. haluun orond bainga shahuu burheg baidag bolohoor yag iimerhuu yum bolohoor muuhai sanagddag shu, Mongoldoo baisan bol goe harahgui yu gej bodool

  2. хэхэ бас Улаанбаатарт амьдардаг, ѳѳрѳѳ машин бариад хотоос гараад одоо харчихаж чадахгүй байхад ч муухай л байна. =(

  3. Sain bn uu. Tanii niitlel ih taalagdlaa. Unuu oroi hotoos garaad uzvel solirin boroo haragdah bolov uu?

    1. одоо жаахан оройтсон. Гэхдээ солирын бороо жилд олон удаа ордог.

      1. aaan za bayrlalaa. Soliriin boroo oroh uy boloh uyd n ta blogtoo bicheereee

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: