Одонорны дурангийн дэлгүүр Монголд!!!

Монголд анх удаагаа сонирхогчийн одонорны дурангийн дэлгүүр үүд хаалгаа нээх гэж байна! Жаахан зарын чанартай юм бичиж байгаад хүлцэл ѳчье, гэхдээ энд блог дээр дуран хаанаас яаж авах вэ гэж маш олон хүмүүс сурагладаг учир нүдээ олсон мэдээ гэж бодож байна. Юуны ѳмнѳ дурангийн суурь ойлголтуудыг тайлбарлан бичсэн миний хэдэн нийтлэлийг уншаагүй бол сонирхож үзээрэй:

[1]    ,    [2]    ,   [3]    ,    [4]

Намайг анх одонорон сонирхож байхад дурангийн асуудал бол нэн хүнд байдаг байлаа. Манай ах нэг удаа гадагшаа явж ирээд 60мм-ийн жижиг хугалагч дуран анх авч ѳгж байсан, даанч нээх удалгүй тэрнээсээ уйдаад илүү том дурантай болохыг мѳрѳѳддѳг болсон. Монголоос авах ямар ч боломжгүй, гаднаас авна гэхээр нэг ямбий юм авах гэж ѳндѳр зардал гаргах болчихдог тийм л байлаа. Тэгээд л бараг аргагүйн эрхэнд ѳѳрѳѳ дуран хийж сурхаар шийдэж, олон сар жил мунгинсаар арай гэж нэг 150мм-ийн Ньютоны ойлгогчийг угсарж байв.

1496309_457975494314745_512276705_o

Одонорон сонирхдог, ѳѳрѳѳ дурантай болоё гэсэн хүн бүхэн ѳѳрѳѳ бие дааж дуран хийж сурна гэж зүтгээд элдэв юмны линз толийг нь ухаж гаргаад, хуванцар муу усны хоолой хѳрѳѳдѳѳд суугаад байвал бүтэхгүй юм болно. Тэгвэл та бүхэн биеэрээ очиж үзээд, шаардлагтай мэдээллээ аваад, юм хум харж ашиглаж үзэж байгаад таалагдсан сонголтоо хийх боломжийг олгох Тунгалаг дэлгүүр маргааш УБ-т маань нээгдэх гэж байна. Дэлгүүрийг ажиллуулдаг залуу нь Пүүжээ гээд миний багын анд.

Пүүжээ маань хѳѳцѳлдѳж байгаад АНУ-ын Селестрон фирмийн албан ёсны дистрибютер нь болсон байгаа. Одоогийн байдлаар яг ямар дурангуудыг оруулж ирээд байгаа, мѳн ямар үнэ ханшаар зарагдаж байгааг нь би яг тодорхой мэдэхгүй нь. Юу ч гэсэн хэд хэдэн анхлан сонирхогчдод зориулсан жижиг дурангууд мѳн ганц нэг арай том дурангуудыг АНУ-д зарагдаж байгаа үнээр нь зарж байгаа. Дэлгүүрийн хаяг нь:

614 тоот, Peace Mall, Peace Tower

СБ дүүрэг, 3-р хороо, Энхтайваны ѳргѳн чѳлѳѳ

99056557, 99121857, Puujee_g86@yahoo.com

https://www.facebook.com/Tungalag.scope

Одоохондоо ингээд хэдэн одонорны дуран дээр тѳвлѳрѳн эхлэж байгаа ч цаашдаа энгийн хэрэглээний дурангууд (гар дуран, ангийн дуран гэх мэт), микроскопууд, янз бүрийн шинжлэх ухааны холбогдолтой ном зохиол, кино зэргийг мѳн оруулж ирж зѳвхѳн одонорон гэлтгүй нийт байгалийн шинжлэх ухааныг сурталчилах ажил хийнэ гэж зорьж байгаа.

Орж ирээд байгаа зарим нэг дурангууд.

Орж ирээд байгаа зарим нэг дурангууд.

Намайг Монголд байхад бид 2 нийлээд одоноронг хүүхэд залуусд хүргэх олон ажил хамтдаа хийж байсан. Соц нийгмийн үеэс хойших анхны одонорон сонирхогчидын клубыг байгуулж байнга олон янзын арга хэмжээ, сургалт, уулзалтыг зохион байгуулдаг байсан. Манай клубын анхны цахим хуудсын эндээс үзээрэй:

http://www.freewebs.com/aac-mgl/

Харамсалтай нь би гадагшаа сургуульд яваад, Пүүжээ бас цаг зав хомс болоод клуб маань яваандаа замхарсан. Харин одоо Пүүжээ маань ингээд дурангийн дэлгүүр нээж байгаа учир, үүн дээр нь суурилаад клуб маань эргэн сэргэх сайхан боломж нээгдэж байна гэж бодож байна. Цаашдаа байнга үйл ажиллагаа явуулдаг тогтвортой байгууллага маягийн зохион байгуулалтанд орохыг сонирхож байгаа хүмүүс байвал Пүүжээ бид 2-той холбогдоорой!

Та бүхэн гэр бүл, найз нѳхдѳѳ дагуулаад дэлгүүрийн нээлтэнд очиж үзээд санал сэтгэгдэлээ энд бичиж хуваалцаана гэж найдаж байна.

Advertisements

3 comments

  1. Ямар гоё вэ мөрөөдөл биелэх ойртож л байна

  2. Сайхан цэгцэрснийхээ дараа бүх дурангуудаа үзүүлэлт, марк, үнэтэй нь танилцуулга болгоод тавьчвал уг их зүгээр тээ. Сонголт хийж бодоход төхөм байх. Зар тавьсан ч зүгээр биздээ, ямар хаа хамаагүй юмны зар тавиад байгаа биш. Одон оронтой холбоотой л юм чинь. Зав гаргаж нийтлэлээ бичдэг тань баярладаг шүү.

  3. Saihan medee bna

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: