Амьдрал – дэлхийгээс ангарагруу

Фейсбүүк дээрх бүлгэмийн гишүүн Asdasd Dsadsa маань дараах сонирхолтой нийтлэлийг тухай бичсэн байна. Тэрнийг нь үл ялиг засаад энд оруулж байна:

Манай нарны аймаг 4.5 тэрбум жилийн тэртээ бүрэлдэн бий болсоны дараачаар, амьдрал анх улаан нүдэн гариг дээр эхэлж үүсээд дараа нь солир чулуугаар дамжин дэлхийрүү тархсан байх бололцоотой гэх таамаглалын талаар та бүхэн дуулж байсан байх. Тэгвэл яг адилхан зарчимаар дэлхий дээрх амьдрал ангараг руу мѳн тархсан байх бололцоотой тухай таамаг саяхан гарч иржээ. АНУ-ын хэсэг судлаачид ѳнгѳрѳгч 3.5 тэрбум жилийн турш дэлхийг бѳмбѳгдсѳн томоохон солируудын үр дүнд сансарт цацагдсан хангалттай том хэмжээтэй чулуулгуудын хѳдѳлгѳѳн, хувьсалыг тооцооллосон бѳгѳѳд үр дүнд нь ангараг гариг, бархасбадийн дагуул Европа, мѳн санчирын дагуул Титанруу дэлхийгээс амьдрал тээн гарсан чулуунууд цөөнгүй очсон гэж гарсан гэнэ.

_71629719_e6700084-cretaceous-tertiary_impact,_artwork-spl

Эрт цагт ангараг гариг маань одоогийнхоос шал ѳѳр, амьдрал оршин тогтноход хамаагүй илүү тохиромжтой байсан гэдгийг бид мэднэ. Агаар мандал нь илүү зузаан, гардага нь илүү дулаахан, мѳн гадрага дээрээ нуур голтой байсан гэдгийг илтгэх маш олон баримт хэмжилтүүд цуглуулагдсаар байгаа (дашрамд одоо тэнд ажиллаж байгаа “Сониучхан” хѳлѳг маань тун саяхан нэг газар өмнө нь нуур байсан гэх ул мѳрүүдийг илрүүлсэн байгаа).  Бархасбадийн дагуул Европагийн хувьд түүний мѳсѳн давхрагын доор нь аврага том далай бий гэх үндэслэл хэмжилтүүд зѳндѳѳ бий. Санчирын Титан бол манай дэлхий олон тэрбум жилийн ѳмнѳ ямархуу байсантай маш тѳстэй агаар мандал болон гадрагтай. Тэхээр ийм газруудыг дотроо амьд организмыг тээн яваа солир чулуу очиж мѳргѳн амьдралын үндэс суурийг тараах нь үнэхээр бололцоотой зүйл байж мэднэ.

Дэлхийг том хэмжээний солир мѳргѳхѳд сансарт их хэмжээний чулуу чулуулаг цацагдана. Ихэнх нь дэлхийрүү эргээд унаж зарим хэсэг нь цаашаа задгай сансарт шидэгдэнэ. Сансарт шидэгдсэн хэдийн багагүй хэсэг яваандаа нэг бол наранд залгигдаад эсвэл нарны аймгаас үүрд шидэгдээд дуусна. Гэвч дээрх тооцооллоор 3.5 тэрбум жилийн дотор багагүй хэмжээний чулуулгууд нь манай нарны аймгийн биетүүд, тэр дундаа дээр дурьдсан амьдралыг тэтгэн бойжуулах бололцоотой газруудад нарны аймгаас шидэгдэх замдаа эсвэл нарыг тойрон эргэх замдаа очно гэдгийг харуулсан байна.

Мэдээж сансарт шидэгдсэн чулуулаг болгон дотроо амьд организм агуулахгүй ба дотроо амьд организм агууллаа ч гэсэн тэдгээр нь бүгд удаан хугацаанд сансарын нѳхцѳлд амьд байж чадахгүй. Гэхдээ бид дэлхий дээр маш хүнд нѳхцѳлд маш удаан амьд байж чадах олон янзын организмуудыг мэднэ, мѳн энгийн барагцааллаар 3 метр орчимын хэмжээтэй солирын дотор оршиж буй амьд организмууд олон сая жилийн турш нарны цацаргалтаас маш сайн хамгаалагдсан байна гэдгийг мэднэ. Судлаачидын хийсэн дээрх тооцооллын гол харуулж байгаа зүйл нь, тэр олон сансарт шидэгдсэн чулуулгуудаас 3 метр болон түүнээс том хэмжээтэй хэд хэдэн солирууд манай нарны аймгийн сонирхолтой биетүүдийг мѳргѳх бололцоотойг харуулж байгаа юм. Энэ нь мэдээж амьдрал дэлхийгээс эхлээд ѳѳр газарлуу очсон, эсвэл ѳѳр газраас дэлхий дээр ирсэн, эсвэл нарны аймаг дотор зѳвхѳн дэлхий дээр байсан гэх мэтийн яг аль нь вэ гэдгийн талаар юу ч хэлэхгүй. Гол нь харьцангуй энгийн тооцооллол хийхэд нэг биетээс нѳгѳѳ биетрүү амьдрал тархах боломжтой гэж гарж байгаа нь цаашдаа энэ талаар илүү дэлгэрэнгүй, илүү нарийн тооцооллол хийх хэрэгтэй гэдгийг харуулж байгаа юм.

Дэлгэрэнгүй эндээс үзээрэй…
http://www.bbc.co.uk/news/science-environment-25201572

Advertisements

One comment

  1. Goy medee bn

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: