Эверестийн панорам

Та ангараг гаригийн гадрага дээрх нэг овоо дээр зогсож байгаад эргэн тойрноо ажвал ямархуу дүр тѳрх харагдана гэж бодож байна? энэ асуултанд хариулах гайхалтай доорх зургийг тус гариг дээр 2004-2009 оны хооронд ажилласан НАСА-ийн Спирит хѳлѳг бүтээсэн юм. Тус робот нь 2005 онд нэгэн жижиг оргилруу мацаж гараад бүтэн 3 ѳдрийн турш эргэн тойрныхоо зургийг авсан бѳгѳѳд тэдгээрийг нь судлаачид 360 градусын панорам болгон эвлүүлсэн нь энэ аж.

Энэ эвлүүлэг нь зүгээр ч нэг эвлүүлэг бус, яг хүний 6/6 хараанд тохируулж авсан зураг. Нүдний эмчид хараагаа шалгуулхад ханан дээр наасан цаасан дээрх том жижиг үсгүүдийг зайнаас уншуулдаг гэдгийг санаж байгаа байх, тэгвэл 6/6 гэдэг нь эрүүл харааны хэмжээс юм. Ихэнх хүмүүс ийм хараатай байх бѳгѳѳд ерѳнхийдѳѳ та 6/6 хараатай гэдэг нь эрүүл нүдтэй хүн 6 метрийн цаанаас ялгаж харж чадах зүйлийг та ч гэсэн ялгаж харна л гэсэн үг. 6/10 гэхээр жишээ нь эрүүл хараатай хүн 10 метрийн зайнаас харж чадах зүйлийг 6 метрийн зайд ойртож байж ялгаж харна гэх мэт… тэхээр энэ дээрх зураг маань яг л хүний нүд яаж харах байсан тэрнийг л харуулж байгаа гэсэн үг, гэхдээ зѳвхѳн ялгарлын хувьд.

Ѳнгѳний хувьд улаан болон ногоон ѳнгийн 2 фильтерээр тусад нь зургууд авж нийлүүлсэн байгаа, тэхээр хүний нүдэнд яаж харагдахаас арай жаахан бараан, ялангyяа тэнгэрийн ѳнгѳ нь илүү улайвтар болсон гэсэн үг. Панорамын баруун-дээд хэсгээр нь харвал энэ овооны бэлд улаан болон ногоон ѳнгѳѳр харалдаа гарсан 2 шуурга байгаа. Мэдээж энэ 2 нь тусдаа шуургууд бус, камер нэг фильтерээрээ зураг авчихаад, фильтерээ солиод нѳгѳѳхѳѳрѳѳ дараачийн зургаа авхын хооронд жаахан хѳдѳлчихсѳн хэрэг. Ялангуа тэнгэрийн хаяа хэсгээр ѳнгѳний ялгарал нь олон тус тусын кадрууд дээр зѳрж харагдаж байгаа нь мѳн л ѳѳр ѳѳр цаг мѳчид авсанаас үүдэлтэй. Гурван хоногийн дотор цаг агаараас үүдэн гэрэлтэлт олон янз болж ѳѳрчлѳгдсѳн нь мэдээж.

Спиритийн байрлаж байгаа оргилыг Хасбэнд оргил гэх ба 2003 онд НАСА-ийн шаттл хѳлѳг дэлхий дээр буух үеэрээ осолдоход амь эрсэдсэн сансарын нисгэгчидийн нэгнийх нь нэрээр ийнхүү нэрлэсэн байна. Энэ цэгээс хамгийн наана нь хѳлгийн нарны цэнэг хураагуурууд, цаашлаад бѳѳн элс манхан чулуу хаднууд, хѳлгийн мѳрнүүд, бүүр цаашлаад хоосон тал газар, элсэн шуурга гэх мэт олон зүйлс гайхалтайгаар харагдаж байна. Зургийн тайлбар дээрх холбоос дээр дараад томоор үзээрэй.

Та бүгдийн зарим нь гүй тэгээд эверест энд ямар хамаатай юм бэ гээд гайхаж байж магад. Эверест бол манай гаригийн хамгийн ѳндѳр цэг гэдгийг мэдэж байгаа байх. Тэр цэгээс яг энэ эвлүүлэг шиг 360 градусын гайхалтай панорам 1989 онд хийгдэж байсан учир, дээрх ангараг гаригийнхыг бүтээсэн хүмүүс адилхан нэр ѳгѳхѳѳр шийдсэн аж. Эверестийн панорамыг энд дарж үзээрэй!

Advertisements

One comment

  1. Гайхалтай

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: