Оршуулгаа цуцлаарай!

Биднийг гайхуулж бишрүүлж дуусахгүй ISON сүүлт од маань ѳчигдѳр нартай ойртох үеэрээ бүрэн устаж үгүй болоогүй байна! тиймээс ѳчигдѳрийн оршуулгаа цуцлаарай яг одоо! НАСА-ийн нарыг ажиглах SOHO сансарын дурангийн үргэлжилсэн хэмжилтүүдээс хархад яадаг ч байсан тодорхой хэмжээний материал бүрэн бүтэн үлдэж чадсан бололтой. Одоо энэ үлдэгдэл хэсэг маань нарнаас холдох тусмаа тодорсоор байгаа ба хэрвээ энэ чигээрээ яваад байвал хэдхэн хоногийн дараа үдшийн тэнгэрт гайхалтайгаар харагдаж эхлэнэ.
weird_anim2

Ѳчигдѳрийн хувьд хүмүүс хэт яараад сайн хүлээлгүй дүгнэлт гаргачихлаа. Одоо энэ тодорхой харагдаж байгаа үлдэгдэл хэсэг ѳчигдѳр анх нарны нѳгѳѳ талаас нь цухуйхад ихэнх хүмүүс удахгүй ууршаад алга болох жижиг хэлтэрхий гэж таамаглаж байв. Тэгвэл одоо тэр нь жижиг хэлтэрхийнээс арай илүү зүйл гэдэг нь тодорхой байна. Гэхдээ л одоо ч гэсэн бас яг хамаагүй яарж дүгнэж болохгүй, учир нь энэ үлдэгдэл материал нь цаашдаа олон хоног их хэмжээгээр тодрох сүүлт одны цѳмийн томоохон хэсэг нь үү эсвэл ѳнѳѳ маргаашийн дотор ууршаад дуусах жижиг хэсэг үү гэдгийг одоо тодорхой хэлэх боломжгүй юм.

Энэ бүх үйл явцаас хархад нэг талаас хүмүүс бид одоог хүртэл сүүлт одны талаар тийм ч сайн мэдэхгүй, нѳгѳѳ талаас сүүлт од маань ер нь их сонин урьдчилан таамаглахад тун тѳвѳгтэй биет гэдгийг ойлгож авсан байх гэж найдаж байна.

Advertisements

One comment

  1. ene neeree nileen sonin yum bolj bna aa. todrohgui bj bgad genet todrono. tatagdaad alga bolchij bgam shig bolsnoo garaad irlee.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: